Л.Оюун-Эрдэнэ: Бодлого ярьж өрсөлдөхийг бусад улс төрийн намууддаа уриалж байна



Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцож буй Монгол Ардын Нам сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүллээ. Нээлтийн арга хэмжээнд нэр дэвшигчдийн төлөөлөл, мөн намын гишүүд, дэмжигчид, ахмадууд, залуус, иргэдийн төлөөлөл оролцов. 

Ээлжит сонгуулийн сурталчилгааны нээлтэд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Тэрбээр  “Өнөөдөр Монгол Улс нутаг дэвсгэрийн төлөөлөлд түшиглэсэн 76 гишүүнтэй Улсын Их Хурал, өнгөрсөн 30 жилийн амжилт бүтээл, алдаа оноог түүх болгон үлдээж, нийгмийн салбар салбарын дуу хоолой, иргэдийн идэвхтэй оролцоо бүхий шинэ парламентын эрин үеийг та бид хамтдаа энэ сонгуулиар эхлүүлж байна” хэмээн нээлтийн үгээ эхлүүлэв.

Тэрбээр Ерөнхий сайдын хувьд, эрх баригч намын даргын хувьд өнгөрсөн 30 жилийн дүгнэлт, шинэ 30 жилийн хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод үндэслэн ирэх дөрвөн жилийн эдийн засгийн төлөвлөгөө, нэр дэвшилтийн талаар танилцуулав.

Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Ирэх дөрвөн жилийн төлөвлөгөө Хот хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжлийн реформд илүүтэй чиглэх болно. Энэ ч утгаараа Монгол Ардын Намын жагсаалтын тэргүүнд хот төлөвлөгч, мэргэшсэн архитектур, хот байгуулалтын доктор, Ази, Латин Америкийн 10 гаруй улсын хот төлөвлөлтийн төсөлд зөвлөхөөр ажилласан манай улсын шилдэг залуу мэргэжилтэн Г.Лувсанжамцыг урьсан юм. Энэ удаагийн сонгууль жагсаалтад мэргэжлийн экспертүүд, салбар салбарын төлөөлөл орох нь зөв үү, эсвэл улстөрчид нь өөрсдөө жагсаалтад өрсөлдөх хуучин жишиг хэвээр үргэлжлэх үү гэдгийг шийдвэрлэх улс төрийн шинэ соёл тогтох сонголт байх болно. Энэ бол ард түмний ялалт байх болно. Тиймээс Ардын нам ялах нь ард түмний ялалт байх болно” гэв.

Мөн ирэх дөрвөн жил Шинэ сэргэлтийн бодлогын Хот, хөдөөгийн сэргэлтийг эрчимжүүлэх, Мянганы зам төслийн үргэлжлэл болгож, аймгийн төвүүдийг хооронд нь, боомтуудтай холбосон таван тойрог авто замын төслийг хэрэгжүүлэх, Шинэ хоршоо хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх болно гэдгийг онцлов.

Түүнчлэн 20 минутын хотыг байгуулна, хотын төвийг Хөшигийн хөндийтэй холбож, нийслэлийн Их, Бага тойрууд төвлөрсөн төрийн эрх мэдлийг задалж, нийтийн үйлчилгээний нэг цэгийн төвийг E Mongolia” төсөлтэй уялдуулан шинээр байгуулна, шинэ хот, шинэ 30 жилийн бэлгэдэл “Go Mongolia” гүүрийг байгуулна, Үндэсний баялгийн сангаар үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөрийг Сингапур улсын загвараар хэрэгжүүлнэ, эрчим хүчний салбарын цогц реформыг хийнэ гэдгээ онцоллоо.

Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сурталчилгааны нээлтэд оролцохдоо “Бодлого ярьж өрсөлдөхийг бусад улс төрийн намууддаа, сонгуульдаа заавал оролцохыг ард иргэд, залуучууддаа, хилийн чинадад амьдарч буй монголчууддаа уриалж байна” гэв.

Эх сурвалж: nam.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Шударга ёсны үзэл санаа, тэмцэлдээ үнэнч байхыг Ерөнхий сайд Л.Оюун-Эр… 3 цагийн өмнө
Баянголын залуус гарааны бизнесийг дэмжих бодлогыг сайшааж байна 4 цагийн өмнө
“Ард түмэн нэгдмэл бас хүчтэйг харуулахын тулд дарханчууд та бүхэн Ерө… 5 цагийн өмнө
Баянзүрхчүүд МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд нэр дэвшигч… 7 цагийн өмнө
“Ард түмэн ялах уу, бүлэглэл ялах уу” гэдгийг сонгинохайрханчууд шийдн… 8 цагийн өмнө
Налайх, Багануур, Багахангай дүүрэгт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл ол… Өчигдөр
Д.Амарбаясгалан: Нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн кампанит ажлыг … Өчигдөр
Баянзүрх дүүргийн иргэд, сонгогчид МАН-ын нэр дэвшигчдэд итгэл хүлээлг… Өчигдөр
Хан-Уулчууд хамтад нь дэмжиж, багаар нь сонгоно гэдгээ илэрхийлсээр ба… Өчигдөр
Иргэд Ерөнхий сайдыг багаар нь сонгохоо илэрхийлж байна Өчигдөр
Хяналт шалгалтад 541 барилга байгууламжийг хамруулан 3385 зөрчлийг илр… Өчигдөр
Лхагва гарагт хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө Өчигдөр
Улаанбаатарт 27 хэм дулаан байна Өчигдөр
Нэр бүхий бөхчүүдэд улсын цол, чимгийг нөхөн олгов 2024/06/17
М.Дорждэрэм: “International Awards 2024” бол эх орноо сурталчилсан үйл… 2024/06/17
Б.Онончимэг: Энтертайнмент болон загварын агууламжийг хослуулснаараа о… 2024/06/17
БНСУ-ын сургагч багш нар сүүдрийн хүүхэлдэйн урлагийг таниулах сургалт… 2024/06/17
“The Hu” хамтлагийн тоглолтын тасалбарыг худалдаалж эхэлжээ 2024/06/17
Премьер лигийн “Фүлхэм” клуб Монгол Улсыг сурталчилна 2024/06/17
Хутагтуудад зориулан бүтээлгэсэн маркийг танилцуулав 2024/06/17