Д.Амарбаясгалан: Хуулийн хүрээнд нэр төртэй, шударга өрсөлдөхийг хүсье


МАН-аас нийслэлийн зургаан тойрогт нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн сурталчилгаа албан ёсоор өнөөдөр эхэлж байна.  Монгол Ардын Намаас нийслэлийн зургаан тойрогт нэр дэвшиж буй гишүүддээ нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардууллаа.  Энэхүү арга хэмжээнд Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Х.Нямбаатар нар оролцож, үнэмлэх гардуулж амжилт хүссэн юм.

Нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах арга хэмжээг нээж Монгол Ардын Намын Ерөнхий бичгийн дарга Д.Амарбаясгалан үг хэлэхдээ сонгуулийн уриа, мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчдийн талаар онцлон тодотгосон юм. 

Монгол Ардын Намын даргын тэргүүлсэн Засгийн газар 30 жилийн түүхэнд анх удаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн барьж батлуулахдаа сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулж, 126 гишүүнтэй байх зохицуулалт оруулж, төрийн тогтолцооны шинэчлэлийг бий болгож буйгаараа онцлогтой. Мөн энэхүү хуулийн өөрчлөлтөөр төрийн тогтолцооны өөрчлөлт, төрийн эрх мэдлийг сааруулах, ард түмний төлөөлөх чадварыг сайжруулах, ард түмэн парламентад төлөөллөө бүрэн оруулж чаддаг байх нөхцөлийг бүрдүүлсэн гэдгийг Монгол Ардын Намын Ерөнхий бичгийн дарга Д.Амарбаясгалан онцоллоо. 

Тэрбээр “Энэ утгаараа Монгол Ардын Нам 2024 оны сонгуулийн жагсаалтад багтаасан нэр дэвшигчдээ сонгуульд өмнө нь өрсөлдөж байгаагүй,  эрдэмтэн судлаачид, инженер, хуульч, бизнес эрхлэгч, үйлдвэрчний эвлэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд салбар бүрийн төлөөллийг багтаасан. Ингэхдээ жендэрийн тэгш байдлыг хангаж чадсанаараа онцлогтой” хэмээгээд  тойрогт нэр дэвшиж буй 78 нэр дэвшигчийг ямар шаардлага, шалгуурт үндэслэн тодруулсан талаар дурдлаа.  Монгол Ардын Нам олон нийтийн дунд явуулсан социологийн судалгаа, намын анхан шатны байгууллагын гишүүдийн гаргасан санал, өнгөрсөн хугацаанд улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, ард түмний өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн, тухайн тойргийг бүрэн төлөөлөх чадвар, туршлагатай хүмүүсийг тойрогт нэр дэвшүүлсэн гэдгийг тодотгон хэллээ. 

Монгол Ардын Нам 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө 2020 оны сонгуульд оролцохдоо амласан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн гүйцэтгэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн цаашид эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, олон улсын түвшинд баталгаажуулах, ард түмэнд ирж буй эдийн засаг болон нийгмийн өсөлттэй байдлыг батлан хангах том зорилгыг агуулж энэ удаагийн сонгуульд “Ард түмний ялалт” гэсэн уриатай оролцож буйг хэлээд нэр дэвшигчдэдээ хандаж, хуулийн хүрээнд нэр төртэй, бусад нэр дэвшигчийг хүндэтгэж, олон нийтийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж шударга, цэвэрхэн өрсөлдөхийг хүсэж, амжилт хүслээ.

Эх сурвалж: nam.mn



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Шударга ёсны үзэл санаа, тэмцэлдээ үнэнч байхыг Ерөнхий сайд Л.Оюун-Эр… 4 цагийн өмнө
Баянголын залуус гарааны бизнесийг дэмжих бодлогыг сайшааж байна 5 цагийн өмнө
“Ард түмэн нэгдмэл бас хүчтэйг харуулахын тулд дарханчууд та бүхэн Ерө… 6 цагийн өмнө
Баянзүрхчүүд МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд нэр дэвшигч… 8 цагийн өмнө
“Ард түмэн ялах уу, бүлэглэл ялах уу” гэдгийг сонгинохайрханчууд шийдн… 10 цагийн өмнө
Налайх, Багануур, Багахангай дүүрэгт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл ол… Өчигдөр
Д.Амарбаясгалан: Нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн кампанит ажлыг … Өчигдөр
Баянзүрх дүүргийн иргэд, сонгогчид МАН-ын нэр дэвшигчдэд итгэл хүлээлг… Өчигдөр
Хан-Уулчууд хамтад нь дэмжиж, багаар нь сонгоно гэдгээ илэрхийлсээр ба… Өчигдөр
Иргэд Ерөнхий сайдыг багаар нь сонгохоо илэрхийлж байна Өчигдөр
Хяналт шалгалтад 541 барилга байгууламжийг хамруулан 3385 зөрчлийг илр… Өчигдөр
Лхагва гарагт хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө Өчигдөр
Улаанбаатарт 27 хэм дулаан байна Өчигдөр
Нэр бүхий бөхчүүдэд улсын цол, чимгийг нөхөн олгов 2024/06/17
М.Дорждэрэм: “International Awards 2024” бол эх орноо сурталчилсан үйл… 2024/06/17
Б.Онончимэг: Энтертайнмент болон загварын агууламжийг хослуулснаараа о… 2024/06/17
БНСУ-ын сургагч багш нар сүүдрийн хүүхэлдэйн урлагийг таниулах сургалт… 2024/06/17
“The Hu” хамтлагийн тоглолтын тасалбарыг худалдаалж эхэлжээ 2024/06/17
Премьер лигийн “Фүлхэм” клуб Монгол Улсыг сурталчилна 2024/06/17
Хутагтуудад зориулан бүтээлгэсэн маркийг танилцуулав 2024/06/17