УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бутаны хаант улсын цог жавхлант хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукт бараалхлаа


Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук-т 2024 оны 7 дугаар сарын 9-ний өдөр бараалхлаа.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг онцлоод Бутаны Хаант Улсыг Өмнөд Ази дахь чухал түнш хэмээн үзэж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.

Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд холимог тогтолцоогоор бүрдсэн анхны 126 гишүүнтэй парламентын даргаар сонгогдсонд баяр хүргэж, амжилт хүслээ. Түүнчлэн хоёр улсын улс төрийн харилцааг бэхжүүлж, харилцааны эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа, хэлхээ холбоо чухал ач холбогдолтойг тэмдэглээд энэ чиглэлд талууд идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа онцлов.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан цаашид хоёр улсын парламент хоорондын ажил хэрэгч уулзалт, ойр дотно хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, парламентын бүхий л түвшний төлөөлөгчдийн харилцан солилцоог идэвхжүүлэх нь уламжлалт харилцааг бэхжүүлэх нэгэн үндэс суурь болно гэдгийг тодотголоо.  Айлчлалын хүрээнд хоёр улсын Төрийн тэргүүнүүдийн ярьж тохирсон санал санаачилгуудыг бодит ажил хэрэг болгох чиглэлд Монгол Улсын Их Хурлын зүгээс бүхий л дэмжлэгийг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.

Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук болон түүний гэр бүл Монгол Улсын Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаанд хүндэт зочноор оролцож, монголын өвөрмөц соёлын өв, баялаг түүхтэй танилцаж буйд баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсад хийж буй анхны төрийн айлчлалд нь амжилт хүсэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр