Р.Сэддоржийг Байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ


Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2024.07.09) хуралдаан 14 цаг 59 минутад гишүүдийн 68 хувийн ирцтэйгээр эхэлж, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.


Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар Байнгын хорооны хуралдааныг даргалан явууллаа. Хуралдааны эхэнд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар танилцуулга хийж, Улсын Их Хуралд суудалтай намуудын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд нам, эвслээс сонгогдсон гишүүдийн тоог харгалзан Байнгын хороодыг хуваарилсан талаар мэдээлэл өглөө. Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван Байнгын хороог удирдан ажиллахаар болсон байна. Үүний дагуу Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддоржийг Эдийн засгийн байнгын хорооны даргаар сонгох тухай асуудлыг танилцуулан хэлэлцүүлэв. 


Ренчинбямбын Сэддорж нь 1997 онд Өмнөговь аймгийн Даланзадгад хотын 10 жилийн дунд сургууль, 2002 онд “Хан-Уул” дээд сургуулийг Бизнесийн эдийн засагч, Хэрэглээний математикийн бакалавр мэргэжлээр, Монгол Улсын Засгийн газрын харьяа Удирдлагын академийг 2008 онд Нийгмийн ухааны магистраар тус тус төгссөн. 

Тэрбээр 2002-2006 онд “Ажнай” корпорацын төслийн менежер, 2004-2007 онд Улсын Их Хурлын гишүүний туслах-бие төлөөлөгч, 2009-2010 онд “Тавантолгой” ХК-д Санхүү хангамж хариуцсан дэд захирал, 2020 оноос Өмнөговь аймгийн Засаг дарга, 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм. 


Байнгын хорооны даргад нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бол Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, Д.Энхтүвшин, Ж.Ганбаатар нар уул уурхайн салбарын томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, нийслэлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарах, хувийн хэвшлийг дэмжих төрийн бодлогыг тодорхойлох, өмчийн эрхэд халдаж буй зохицуулалтуудыг тодорхой болгох, дэд бүтцийн салбарт бүтээн байгуулалт хийх хувийн хэвшлүүдийг дэмжих, Байнгын хорооны үйл ажиллагаандаа хууль дээдлэх зарчмыг баримтлан ажиллах зэрэг асуудлыг хөндөн үг хэлж, нэр дэвшигч, Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддоржид амжилт хүслээ.


Эдийн засгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддоржийг сонгохыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 17 гишүүний 88.2 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.


Дараа нь Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон юм. 

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүн:

1. Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал

2. Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн

3. Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар

4. Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай

5. Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд

6. Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг

7. Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг

8. Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан

9. Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл

10. Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хууль тогтоомж болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгах, хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг дагнан хариуцах юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр