“Гал гарсан” эв нэгдэл


Сүүлийн үеийн трэнд хэллэгээр “гал гарсан” гурав хоног өнгөрөв. Эл өдрүүдэд тэнд хөл тавьсан хүн бүр баярлах, догдлох, бахархах, сандрах, шар нь гозойх, омогших, онгирох... гээд сэтгэл хөдлөл дүүрэн байлаа. Мөн урам зориг, эрч хүч өгсөн уухайн түрлэгтэй нижигнэсэн алга ташилт ч тасарсангүй. Энэ бол “Эв нэгдлийн цом-2025” спортын наадам. 

Тодруулбал, энэхүү спортын наадмыг МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албанаас энэ сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус спортын наадамд МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлэг, бодлогын болон бүтцийн байгууллагууд, нийслэл, 21 аймаг, есөн дүүргийн намын хороодын 36 багийн 1200 гаруй тамирчин оролцлоо. Тэд “Буянт-Ухаа” спорт цогцолборт гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, теннис, дартс гэсэн таван төрөлд хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа уралдуулж, шилдгүүдээ тодруулсан юм. 
Тавдугаар сарын  5: Энэ өдөр спортын наадмыг гар бөмбөг, ширээний теннисээр эхлүүлж, албан ёсоор нээлээ. Хөтлөгч баг, тамирчдыг зарлахад тэд ээлжлэн гарч, тусгайлан зассан талбайд жагслаа. Аливаа спорт тэсвэр тэвчээр, хамтын хүч тул эв нэгдэлтэй газар ялалт, амжилт байдаг гэдгийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Я.Содбаатар спортын наадмыг нээж, хэлсэн үгэндээ онцолж, тэрбээр хамт олон, аймаг, дүүргээрээ эвлэлдэн нэгдэж, зорин ирсэнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ баг тамирчдад амжилт хүсэв. 
Мөн нээлтэд МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Ц.Чулуунзагд, УИХ-ын Дэд дарга Х.Булгантуяа, УИХ, Засгийн газрын гишүүн С.Бямбацогт, Б.Тулга, УИХ-ын гишүүн Ч.Ундрам болон намын Удирдах зөвлөлийн гишүүд, намын газар, хэлтсийн дарга нар оролцож, баг тамирчдад амжилт хүслээ. 

Төд удалгүй Төрийн дуулал эгшиглэж баг, тамирчид төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлснээр хүчтэй өрсөлдөөн эхэлсэн юм. 

Тавдугаар сарын 6: Хариуц­лагатай бөгөөд илүү их хичээх хоёр дахь өдөр. Баг, тамирчид сагсан бөмбөг, шатар, дартсын төрөлд өрсөлдөв. Тэд зооноосоо гарч, медалийн төлөө хүч үзэхийн тулд хариуцлагатай хандаж байлаа. Шатрын тэмцээнд УИХ-ын гишүүн асан Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан тэргүүтэй үе үеийн төлөөллүүд оюун ухаанаа уралдуулан суугааг дэмжигчид амьсгаа даран харж байв.  


Спортын наадамд өрсөлдөж буй баг, тамирчид бүс нутгийнхаа онцлогийг илтгэсэн өмсгөлөөр жигдэрсэн нь олны анхаарлыг татаж, харааг булааж байлаа.  Мөн хөгжөөн дэмжигчид нь ч жигдэрсэн байх бөгөөд тэд уриа лоозон, хөгжмийн зэмсгээр хүч нэмж байгаа харагдав. Ялангуяа, Баянгол дүүргийнхэн жигдэрсэн байдал, оролцоо, зохион байгуулалтаараа илүүрхэж байлаа. Бас спорт цогцолборын талбай сэтгэл сэргээм, өнгөлөг байв. Талбайд “Эв нэгдлийн цом-2025 спортын наадам” гэх бичигтэй өнгө өнгийн самбаруудыг байршуулсан нь яах аргагүй үзэмж нэмжээ. Мөн спортын наадамд оролцож буй аймаг, дүүрэг, намын дэргэдэх байгууллагуудын нэрийг кирил болон монгол бичгээр бичиж, өөрсдийнх нь газрын зураг, лого зэргийг байршуулсан нь чимж  байлаа. Мөн хөгжөөн дэмжигчдийн суудлын ар хэсэгт аймаг, дүүргийнх нь нэрийг бичсэн анонс байрлуулсан нь эмх цэгц, зохион байгуулалтыг илүү тодотгож байлаа.  


Тавдугаар сарын 7: Илүү их хариуцлага шаардсан буюу спортын наадмын хаалтын өдөр. Эл өдөр зооноосоо шалгарсан шилдэг баг, тамирчид медалийн төлөө өрсөлдсөн тул тоглолт бүр нь үзүүштэй бөгөөд сэтгэл догдлуулам байлаа. Тамирчдын шидэлт, цохилт болгон илүү хариуцлага дагуулж, минут, секунд бүр үнэ цэнтэй байсан тул хөгжөөн дэмжигчдийн уухайн түрлэг, алга ташилт ч мөн жинтэй байв. Ийнхүү спортын таван төрөлд хурд хүч, оюун ухаан, авхаалж самбаагаа сорьсон 36 багийн 1200 гаруй тамирчны аваргууд тодорч, энгэртээ медаль гялалзууллаа. 


Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй намын удирдлагууд тамирчдад шагнал гардууллаа. Тэмцээнд оролцож, хурд хүчээ сорьж өрсөлдсөн хүн бүр ялагч гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хаалтын үгэндээ онцолж, шилдгээр шалгарсан баг, тамирчдад баяр хүргэхийн зэрэгцээ энэхүү спортын наадмыг жил бүр зохион байгуулах болсныг зарлах мөчид алга ташилтаар уухайлан дэмжлээ.  


"Эв нэгдлийн цом-2025" спорт наадмын таван төрөлт тэмцээний багийн нийлбэр оноогоор Архангай аймгийн МАН-ын хорооны баг, тамирчид шилдгийн шилдгээр шалгарч, шилжин явах цомын эзэд болов. Харин Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооныхон хоёр,  Багануур дүүргийн намын хорооны баг, тамирчид гуравдугаар байрт шалгарсан юм. Ингээд шилдгүүдийг танилцуулъя. 

Ширээний теннис /эрэгтэй/:
-I байр Ховд аймаг А.Тэмүүжин
-II байр Сонгинохайрхан дүүрэг Л.Мягмарсүрэн
-III  байр Багахангай дүүрэг Н.Энхсайхан
Ширээний теннис /эмэгтэй/:
- I байр Баянгол дүүрэг Д.Уранчимэг
-II байр Дорнод аймаг Э.Алтантогос
-III байр Дархан-Уул аймаг Б.Эрдэнэчимэг
Шатар /эрэгтэй/:
-I байр Архангай аймаг Б.Доржсүрэн
-II байр Баян-Өлгий аймаг С.Ержан
-III  байр  Баянгол дүүрэг Л.Нямсүрэн
Шатар /эмэгтэй/:
-I байр Дорноговь аймаг Э.Маргадгуа
-II байр Удирдах зөвлөл-2 баг О.Ариунзаяа
-III байр Хөвсгөл аймаг Т.Ариунзаяа
Дартс:
-I байр Багануур дүүрэг
- II байр Баянхонгор аймаг
-III байр Багахангай дүүрэг 
Гарбөмбөг:
-I байр Баян-Өлгий аймаг
-II байр Багануур дүүрэг
-III байр Архангай аймаг
 Сагсан бөмбөг:
-I байр Архангай аймаг
-II байр Баян-Өлгий аймаг
-III байр Өвөрхангай аймаг

Гар бөмбөгийн шилдэг эмэгтэй тамирчин Багануур дүүргийн багаас, эрэгтэй шилдэг тамирчин Баян-Өлгий аймгийн багаас тодорсон бол сагсан бөмбөгийн эмэгтэй шилдэг тамирчин Баянгол дүүргийн багаас, эрэгтэй шилдэг тамирчин  Архангай аймгийн багаас шалгарлаа. Үүнээс гадна сагсан бөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн дунд чөлөөт шидэлтийн тэмцээн зохион байгуулж, шилдгүүдийг тодруулж, урамшуулав. Спортын наадам эхлэхээс дуусах хүртэл идэвх зүтгэлтэй, оролцоо сайтай байсан Баянгол дүүргийнхэн шилдэг хөгжөөн дэмжигчээр  шалгарсан юм.  Шилдгээр шалгарсан тамирчид “Эв нэгдлийн цом-2025” спортын наадмыг эв найрамдалтай, нөхөрсөг өрсөлдөхөөс гадна туршлага хуваалцах, ажил албаны яриа өрнүүлэх, бусадтайгаа танилцаж нөхөрлөх зэрэг олон талын өндөр ач холбогдолтой болохыг тодотгож, цаашид уламжлал болгон зохион байгуулахаар болсонд баяртай буйгаа илэрхийлж, амжилтаа ахиулахын төлөө бэлтгэлээ базаахаа дуулгасан юм. 


 С.Юмсүрэн

 Эх сурвалж: Монголын үнэн сонины №017/24644/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын … 1 цагийн өмнө
Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаа… Өчигдөр
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжү… Өчигдөр
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниула… Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо Өчигдөр
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх … Өчигдөр
Фото сурвалжилга: Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж бу… Өчигдөр
Энэтхэг, Пакистан харилцан буулт хийхгүй гэв 2025/05/12
Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов 2025/05/12
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно 2025/05/12
​ Монголын сэтгүүл зүй нэвтэрхий тольтой боллоо 2025/05/12
Б.Солонготуяа: Хил дээрээс зөвхөн монголчуудыг буцаадаггүй 2025/05/12
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/12
“Хасын Хүлэгүүд” хэсгээ тэргүүлж байна 2025/05/12
Чөлөөтийн тамирчдыг Улаанбаатарын олон улсын нээлттэй тэмцээн хүлээж б… 2025/05/12
В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулан, ил тод болг… 2025/05/12
М.Мандхай: Хүнсний аюулгүй байдалд бие даасан агентлаг хяналт тавьдаг … 2025/05/12
Эх орон -Эх дуудаж байна 2025/05/12
​ Мөнгөн тэмдэгтийн зохистой хэрэглээг хэвшүүлье 2025/05/12
Мөнгөн тэмдэгтийн аппликэйшныг хэрэглээнд шинээр нэвтрүүллээ 2025/05/12