Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан хөгжлийн төслүүдийг эрчимжүүлнэ


Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх, "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Шинэ сэргэлтийн бодлогыг зарлан хэрэгжүүлж байна. Эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн 10 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжих дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн үр дүнг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн дүгнэлээ. 

Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлснээр урт хугацаанд эдийн засгийн өсөлт дунджаар зургаан хувьд хадгалагдаж, нэг хүнд ногдох үндэсний орлого хоёр дахин нэмэгдэж, ажиллах хүчний оролцооны түвшин 65 хувьд хүрнэ. Боомтын хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлж, эрчим хүчний эх үүсвэрийг хоёр дахин өсгөнө. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн эхний үе шатны зорилго, зорилтыг хангах суурь нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн тусгасан. Тэгвэл эдгээр зорилтын хүрээнд энэ онд нийтдээ 18 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж дуусах учиртай. Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан хөгжлийн төслүүдийн явц, хэрэгжилтийн талаар Эдийн засаг, хөгжлийн яамнаас Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Салбарын сайд Ч.Хүрэлбаатарын танилцуулснаар дээрх төсөл, арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр тус яамнаас тодорхой ажлуудыг авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж. 

Өнөөдрийн байдлаар хэрэгжиж байгаа хөгжлийн 20 төслийн хувьд гуравдугаар сараас төслийн талбай дээрх бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлсэн бөгөөд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 16 төсөл байгаа аж. Эдгээр төслөөс энэ онд хэрэгжүүлж дуусах 10 төсөл байгаа юм байна. Тухайлбал, Тавантолгой–Манлай-Ханги чиглэлийн 477 км, Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэр чиглэлийн 120 км, Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км авто замын ажил ид үргэлжилж байгаа ажээ. Мөн Хэнтий аймгийн нисэх буудал, Гашуунсухайт төмөр замын ачиж буулгах терминал, Чойбалсан дулааны цахилгааны станцын 50МВт өргөтгөл, Амгалан дулааны станцын 116 МВт-ын өргөтгөл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Ус хангамжийн систем, Ханги боомт дахь чингэлэг шилжүүлэн, ачих терминалын ажлыг энэ онд дуусгахаар ажиллаж байна. Түүнчлэн энэ онд  Ханги–Мандал хил холболтын төмөр зам, Чойбалсан-Хөөт-Бичигт төмөр зам 237 км,  Баруун Урт-Бичигт 272 км авто замаас гадна Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж, Тавантолгой ДЦС (300МВт + 150МВт), Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр зам, Энгийн хог хаягдлын төвлөрсөн эко байгууламж, Шивээ хүрэн-Сэхээ хил холболтын төмөр зам, “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк, Чойбалсан-Хавирга чиглэлийн 124км авто зам, шинэ тойрог зам (Туулын хурдны зам), Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах нэгдүгээр үе шат, Дарханы арьс ширний үйлдвэр, Сэлбэ сэргэлт, Эрдэнэбүрэн 90МВт УЦС, ДЦС-3 өргөтгөл, Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастай ЦДАШ, Чойр-Сайншанд 220 Кв-ын ЦДАШ зэрэг төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.Ийнхүү хэрэгжиж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын талаар салбар хариуцсан сайд танилцуулсан бол Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой дулааны цахилгаан станц, Чой­балсан-Хавирга чиглэлийн 124 км авто зам, Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр зам, Шинэ тойрог замын ажил төлөвлөснөөс удаашралтай, хүндрэл бэрхшээл үүссэн байгааг ч мөн дуулгасан. Тиймээс эдгээр төслийн хувьд хэрэгжилтийг эрчимжүүлж, үүссэн нөхцөлийг шийдвэрлэж ажиллахыг холбогдох яамд болон албан тушаалтнуудад үүрэг, даалгавар болголоо.

 М.Өнөржаргал


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын прометей Нямын Пүрэвжав 2026/04/06
“Эрдэнэс Тавантолгой” ХК 15 жилийн хугацаанд улсын төсөвт 11.6 их наяд… 2026/04/06
Т.Аубакир: Иргэд улсын тэтгэврээс гадна ажил хөдөлмөр эрхлэх хугацаанд… 2026/04/06
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 2026/04/06
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажи… 2026/04/04
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлэн ажиллах Засгийн … 2026/04/04
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2026/04/03
​ М.Амарсанаа: Кофе зардаг өвгөн болно 2026/04/03
Мэдлэгээ тэлсэн залуус нийгмийн хөгжлийг манлайлна 2026/04/03
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдын цаг эхэллээ 2026/04/03
​ Эргэж буцах учиргүй эрх чөлөөний зам 2026/04/03
МАН: УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлж, дэмжлээ 2026/04/02
Ерөнхий сайд Н.Учрал: Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж зарим сайды… 2026/04/02
Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсру… 2026/04/01
Улаанбаатарт 9 хэм дулаан байна 2026/04/01
БНХАУ-ын шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолчдын уулзалт болов 2026/03/31
Экологийн хямралыг намжаах “Ногоон гэрэл” асаж эхэллээ 2026/03/31
​ Д.Энхжаргал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн… 2026/03/31
Э.Номин: Монголын үндэсний урлагийн хөгжил бусадтай хөл нийлүүлэн ураг… 2026/03/31
Улаанбаатарт 5 хэм дулаан байна 2026/03/31