ДАРХАН-УУЛ: “Тогтвортой, ногоон санхүүжилт” форум гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна


Дархан-Уул аймагт “Тогтвортой, ногоон санхүүжилт” хөрөнгө оруулалтын форумыг зургадугаар сарын 29-нөөс долдугаар сарын нэгний өдрүүдэд зохион байгуулж байна. Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд орон нутагт зохион байгуулж байгаа тус форумд Словани, Бельги, Румин, Грек, Чех, Япон, Солонгос улсын 200 гаруй төлөөлөгчид оролцож байна. Форумын үеэр шинжлэх ухаан, техник технологи нь өндөр хэмжээнд хөгжсөн дээрх улс орны туршлагаас солилцож, хамтран ажиллах, хөрөнгө оруулалт татах асуудлаар хэлэлцэж байна. 


Форум зохион байгуулахын өмнө Дархан-Уул аймаг Дархан хотын онцлог, хөрөнгө оруулалт хийхэд ямар давуу талтай талаар хөрөнгө оруулагчдад мэдээлэл, танилцуулга хийсэн байна.  

Дархан-Уул аймаг, тэр дундаа Дархан хот бол  эдийн засаг, аялал жуулчлал, бизнесийн гол бүс. Улаанбаатар хотын барилгуудыг барилгын материалаар хангах гол түүхий эдийн цэг нь Дархан хот. Дархан хотод  орон нутгийн, улсын, олон улсын аливаа арга хэмжээг зохион байгуулах боломжтой.   Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Засгийн газраас эрх зүйн дэмжлэг үзүүлж байгаа билээ. Дархан хот нь авто зам, төмөр зам, цахилгаан гээд дэд бүтэц бүрэн шийдэгдсэн. Засгийн газраас  “ТОГТВОРТОЙ” байдлыг амлахын зэрэгцээ байгаль орчинд “ЭЭЛТЭЙ” үйл ажиллагаа, шийдэл дээр хамтрах боломжтойг онцолж байгаа билээ. 


Дархан-Уул нь Монгол улсын газар тариалангийн төв бүсэд оршдог. Хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүнд газар тариалан бүтээгдэхүүн голлодог. Газар тариалангийн аж ахуйн нэгжүүд нь шинжлэх ухааны баазтайгаа ойрхон байрлаж, хамтран ажилладагаараа бусад аймгуудаас давуу талтай. Аймгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь хүн амын мах махан бүтээгдэхүүний хэрэгцээний 30 хувь, сүү сүүн бүтээгдэхүүний 90 хувь, гурил гурилан бүтээгдэхүүний 70 хувь гаруй хувь, төмс хүнсний ногооны хэрэгцээг өөрийн үйлдвэрлэлээр бүрэн хангадаг. 


Тус форумын өнөөдрийн салбар хуралдаан “Монгол Улсын тогтвортой хүнсний тогтолцоо” сэдвээр явагдаж, Монгол орны хүнсний хангамжийг нэмэгдүүлэх тариалангийн шинжлэх ухааны боломж, Ухаалаг зоорь, Дөрвөн улирлын ухаалаг хүлэмжийн гарааны бизнест хөрөнгө оруулах боломж, Бүс нутгийн хүнсний хангамжийн асуудлыг хөндлөө. 

Мөн энэ өдөр уур амьсгал ба ногоон санхүүжилтийн экосистемийг бүрдүүлэх, хотын тогтвортой дэд бүтэц, ногоон эдийн засгийн хөгжил, амьдрах чадвар сэдвээр үргэлжилжб айна. 

Тиймээс Дархан-Уул аймаг хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дархлагдсан Т.Ариунаагийн дараагийн амбици Өчигдөр
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтг… 2026/03/10
23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт заалтай анхны улсын сургуу… 2026/03/10
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн бари… 2026/03/09
Иран Өрнөдийн зөрчил нефтийн зах зээлийг савлуулав 2026/03/09
Алла Пугачёва тайзнаа эргэн ирнэ 2026/03/09
Д.Оюунбат: Сэтгүүлзүйд бэрхшээл байгаа ч технологийн дэвшлээ дагаад хө… 2026/03/09
“Оюутан цэрэг” хөтөлбөрт 3000 гаруй оюутан бүртгүүлжээ 2026/03/09
Манай сонины хамт олноос төрийн дээд одон, медальтан төрлөө 2026/03/09
Л.Насанбуян: Одоо би илүү урам зоригтой байна 2026/03/09
Б.Солонго: Бид нүдний бүх төрлийн оношилгоо, эмчилгээ, хараа тэглэх мэ… 2026/03/09
Хаадын ордон, язгууртны танхимд алдаршсан корсет 2026/03/09
​ “Хүч хэрэглэж хэрхэвч болохгүй” 2026/03/09
Т.Баасансүрэн: Монгол Ардын Нам бол Монгол Улсын тусгаар тогтнол, хөг… 2026/03/09
Я.Содбаатар: Ардын намыг байгуулсан нь нийгмийн захиалга байсан 2026/03/09
Н.Учрал: Алтанбулагийн чөлөөт бүс нь Евразийн худалдааны түр хэлэлцээр… 2026/03/09
МАН-ын түүх бол Монгол Улсын тусгаар тогтнолын түүх 2026/03/09
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га га… 2026/03/06
​ Азийг удирдаж буй намууд 2026/03/03
​ Ц.Гантулга: С.Данзан Монгол Улсад зах зээлийн нийгэм хэрэгтэй гэсэн… 2026/03/03