“Сар шинэ-2025” үзэсгэлэн худалдаа эхэллээ


Сар шинийн баярыг тохиолдуулан үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх, дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдэд хүргэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Сар шинэ-2025” цагаан сарын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаанд дүүргийн 75 иргэн аж ахуйн, нэгж байгууллагууд 20 гаруй төрлийн  хоол үйлдвэрлэл үйлчилгээ, бэлэн хувцас, үндэсний дээл, бэлэг дурсгалын бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байна.

Үзэсгэлэн худалдаа 2 дугаар сарын 25-ны өдрийг дуустал 10:00-21:00 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо NC builing “Та Чи” мартын хоёр давхарт зохион байгуулагдана. “Сар шинэ-2025” үзэсгэлэн худалдааны хамтран зохион байгуулагчаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төв, жаргалант тосгоны Соёлын ордон, тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ, орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, “Та Чи” ХК хамтран ажиллаж байна. Иргэд та бүхнийг “Сар шинэ-2025” цагаан үзэсгэлэн худалдаанд өргөнөөр оролцохыг урьж байна.

 

Эх сурвалж: СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗДТГ

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дархлагдсан Т.Ариунаагийн дараагийн амбици Өчигдөр
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтг… 2026/03/10
23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт заалтай анхны улсын сургуу… 2026/03/10
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн бари… 2026/03/09
Иран Өрнөдийн зөрчил нефтийн зах зээлийг савлуулав 2026/03/09
Алла Пугачёва тайзнаа эргэн ирнэ 2026/03/09
Д.Оюунбат: Сэтгүүлзүйд бэрхшээл байгаа ч технологийн дэвшлээ дагаад хө… 2026/03/09
“Оюутан цэрэг” хөтөлбөрт 3000 гаруй оюутан бүртгүүлжээ 2026/03/09
Манай сонины хамт олноос төрийн дээд одон, медальтан төрлөө 2026/03/09
Л.Насанбуян: Одоо би илүү урам зоригтой байна 2026/03/09
Б.Солонго: Бид нүдний бүх төрлийн оношилгоо, эмчилгээ, хараа тэглэх мэ… 2026/03/09
Хаадын ордон, язгууртны танхимд алдаршсан корсет 2026/03/09
​ “Хүч хэрэглэж хэрхэвч болохгүй” 2026/03/09
Т.Баасансүрэн: Монгол Ардын Нам бол Монгол Улсын тусгаар тогтнол, хөг… 2026/03/09
Я.Содбаатар: Ардын намыг байгуулсан нь нийгмийн захиалга байсан 2026/03/09
Н.Учрал: Алтанбулагийн чөлөөт бүс нь Евразийн худалдааны түр хэлэлцээр… 2026/03/09
МАН-ын түүх бол Монгол Улсын тусгаар тогтнолын түүх 2026/03/09
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га га… 2026/03/06
​ Азийг удирдаж буй намууд 2026/03/03
​ Ц.Гантулга: С.Данзан Монгол Улсад зах зээлийн нийгэм хэрэгтэй гэсэн… 2026/03/03