“Deaf Nomads” баримтат киноны нээлтийг Монголд хийлээ


Монгол Ардын Намын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбоо, Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв, “Монолит” продакшны хамтарсан “Deaf Nomads” буюу “Сонсголын бэрхшээлтэй нүүдэлчин” баримтат киноны Монгол дахь нээлт Тусгаар тогтнолын ордны их танхимд боллоо. Энэхүү баримтат киноны гол дүрд Өвөрхангай аймгийн малчин Ц.Шижирийн гэр бүл, Дорнод аймгийн малчин Э.Хуягбаатарын гэр бүл, Хэнтий аймгийн малчин Г.Алдарбаатарын гэр бүл оролцсон байна.  


Киноны нээлтийн үеэр залуу уран бүтээлч О.Болорсувдын камерын дуранд буусан Монголын хөдөө нутагт амьдардаг сонсголын бэрхшээлтэй малчдын ахуй байдлаас сэдэвлэсэн гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд толилуулахаар дэлгэсэн юм. Үзэсгэлэнд нийтдээ 90 орчим бүтээлийг дэлгэсэн бөгөөд “Deaf Nomads” баримтат киноны гол дүрүүд болох сонсголын бэрхшээлтэй гэр бүлүүдийн үүр цайхаас үдэш болтол жилийн дөрвөн улиралд үргэлжилдэг энгийн бодит амьдралаас буусан гэрэл зургуудыг олон нийтэд хүргэж буйгаараа онцлогтой. 


Тайланд улсын Бангкок хотод өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд зохион байгуулсан “Ази, Номхон далайн улс орнуудын тогтвортой хөгжлийн зорилтын форум 2025”-ын үеэр “Deaf Nomads” баримтат киноны нээлт болж байв. Цаашид Японы Токио хот, Исландын их сургууль болон “Frome International Climate Film Festival”-д гаргахаар урилга хүлээн авсныг Монгол дахь нээлтийн үеэр СДМЗХ-ноос мэдээллээ. СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагва "Малчны хотонд төлийн дуу цангинасан, хаврын сайхан өдөр баримтат киногоо Монголд нээж байгаадаа баяртай байна. Бид энэ киногоороо үндсэн гурван сэдвийг хөндөхийг зорьсон. Монгол хүний дархлаа болсон бидний нүүдэлчин соёл, хоёрдугаарт хөгжлийн бэрхшээлтэй малчин иргэдэд тулгамдаж буй зүйл, гурав дахь нь дэлхий нийтийг хамарч буй уур амьсгалын өөрчлөлт манай нүүдэлчин малчдад хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг хөндөхийг зорьсон. Энэхүү кино, үзэсгэлэнг нээгээд зогсохгүй цаашид харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд төрийн мэдээлэл, үйлчилгээг хүргэдэг тусгай суваг үүсгэхийн төлөө Засгийн газартай хамтарч ажиллаж байна. Нийгмийн халамж хүлээгээд зүгээр суудаг биш хөдөлмөрлөж, зүтгэж чаддаг ажилсаг хичээнгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих төслийг бид эхлүүлж байгааг дуулгахад таатай байна" гэв.


“Сонсголын бэрхшээлтэй нүүдэлчин” киноны нээлтэд УИХ-ын гишүүд, гадаадаас Монголд суугаа Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчдийн газар, олон улсын байгууллагуудын зочид, кинонд хамтран ажилласан уран бүтээлчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцож, гэрэл зургийн үзэсгэлэнг хамтдаа сонирхов.


“Deaf Nomads” баримтат киноны хөгжмийн зохиолчоор Ч.Цогбилэг, ерөнхий найруулагчаар Б.Итгэл, продюсероор Ж.Дуламсүрэн, мөн зохион байгуулагчид, хөтөч, дохионы хэлний хэлмэрч зэрэг олон хүн хоёр жилийн хугацаанд хамтран ажилласан байна.  


Продюсер Ж.Дуламсүрэн "Малчин хүн юу мэдэрдгийг харуулах, малаа маллахын тулд юуг даван туулдгийг сануулах үүднээс сонсголгүй малчдын тухай баримтат кино хийе хэмээн бодож "Монлит" продакшны Б.Итгэл найруулагчийг зорьж бүтээлээ эхлүүлж байв. Энэ кино маань найруулагч бид хоёрын хамтран хийсэн хоёр дахь бүтээл. Бид манай уламжлалт соёлын өвийг тээж яваа малчин хүн, тэр тусмаа сонсголгүй хүн хэрхэн аж төрж байна вэ, тэднийг хүрээлдэг нийгмийн орчин ямар байна вэ, тэдэнд ямар саад бэрхшээл тулгардаг юм бэ гээд тэр болгоныг хүмүүст харуулъя гэж зорьж нэлээдгүй саад бэрхшээлийг давж зорьсондоо хүрлээ. Бидний туйлын зорилгын нэг нь малчдынхаа амьдралаар дамжуулан сонсголгүй иргэддээ урам зориг өгөх юм. Хэдийгээр малчин хүн өөрөө шийдвэр гаргаж хөдөө амьдарч байгаа ч амьдралынх нь юу нь сайхан юм бэ, бас юу нь хэцүү юм бэ, ер нь яг яаж амьдарч байгаа юм бэ гэдгийг хүмүүст харуулж түүгээрээ дамжуулан бусдад ухаарал, сонсголгүй иргэддээ бахархал, урам зориг өгөх нь найруулагч бид хоёрын гол зорилго байв. Магадгүй ирээдүйд бидний уламжлалт ахуй, малчин хүний сэтгэлзүй, орчноо хүлээн авах, дасан зохицох арга барил, амьдралын хэмнэл нь өөрчлөгдөж ч болох юм. Энэ агуулгаараа бидний хийсэн кино өнөөгийн бодит байдлыг харуулсан түүх болж үлдэнэ" гэв.
Энэхүү баримтат киногоор дамжуулан сонсголгүй гэр бүлийн төлөөлөл, тэдний амьдрал, тулгамддаг асуудал, нийгмийн үйлчилгээг авахад юу саад болж байна вэ, цаашид юу хийх хэрэгтэй вэ гэдгийг хөндөн харуулахыг зорьжээ. 

 Б.Сийлэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24639/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын прометей Нямын Пүрэвжав 2026/04/06
“Эрдэнэс Тавантолгой” ХК 15 жилийн хугацаанд улсын төсөвт 11.6 их наяд… 2026/04/06
Т.Аубакир: Иргэд улсын тэтгэврээс гадна ажил хөдөлмөр эрхлэх хугацаанд… 2026/04/06
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 2026/04/06
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажи… 2026/04/04
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлэн ажиллах Засгийн … 2026/04/04
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2026/04/03
​ М.Амарсанаа: Кофе зардаг өвгөн болно 2026/04/03
Мэдлэгээ тэлсэн залуус нийгмийн хөгжлийг манлайлна 2026/04/03
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдын цаг эхэллээ 2026/04/03
​ Эргэж буцах учиргүй эрх чөлөөний зам 2026/04/03
МАН: УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлж, дэмжлээ 2026/04/02
Ерөнхий сайд Н.Учрал: Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж зарим сайды… 2026/04/01
Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсру… 2026/04/01
Улаанбаатарт 9 хэм дулаан байна 2026/04/01
БНХАУ-ын шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолчдын уулзалт болов 2026/03/31
Экологийн хямралыг намжаах “Ногоон гэрэл” асаж эхэллээ 2026/03/31
​ Д.Энхжаргал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн… 2026/03/31
Э.Номин: Монголын үндэсний урлагийн хөгжил бусадтай хөл нийлүүлэн ураг… 2026/03/31
Улаанбаатарт 5 хэм дулаан байна 2026/03/31