Залуучуудын хөгжлийн ялгааг арилгаж, хамтын үнэ цэн бүтээхэд “SDY Calling You” ДУУДЛАГЫН гол зорилго оршиж байна


SDY Ерөнхийлөгч Б.Пүрэвдагваар ахлуулсан баг хоёрдугаар сарын 07, 08-ны өдрүүдэд Дорноговь, Говьсүмбэр аймагт ажилласан ба энэ ажлын хүрээнд залуучуудад урам зориг өгөх, санал бодлыг нь сонсох хэрхэн хамтран ажиллах вэ гэдэг сэдвүүдээр ярилцлага хэлэлцүүлэг яриа өрнүүлж мөн тус үйл ажиллагааны хүрээнд “ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ АЯН”-ыг зохион байгуулж, багачуудад амны хөндийн эрүүл мэндийн анхан шатны үзлэг хийж, зөвлөгөө өгөхөөс гадна томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс амны хаалт бэлэглэх ажлыг хийсэн билээ.

 Тус үйл ажиллагааг үргэлжлүүлэн гуравдугаар сарын 29, 30-нд СДМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Чинболдоор ахлуулсан баг Дорноговь болон Говьсүмбэр аймагт ажиллахаар төлөвлөөд байна. 

СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагва ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Евсиков Алексей Николаевичтой албан уулзалт хийлээ. Тэд СДМЗХ болон Бүх Оросын олон нийтийн байгууллага “Нэгдсэн Оросын Залуу Гварди” хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, найрсаг харилцааг бэхжүүлэх, үүнтэй холбоотойгоор 2025 онд хамтран Эрдэм шинжилгээний хурал Монгол Улсад зохион байгуулах, айлчлал, уулзалт, болон хамтарсан арга хэмжээнүүдийн талаар санал солилцлоо.

Сургагч багшийн чухал ур чадваруудын нэг болох үр дүнтэй, сургалтын оролцогчдын хүлээлтэд нийцсэн агуулга, өгөөж бүхий сургалтыг боловсруулахад ач холбогдол өгч өөрийгөө сорин, цаг заваа гарган заасан хугацаанд материал ирүүлсэн 11 сургагч багш нартаа баяр хүргэж, талархал илэрхийлье. 

2025 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Сошиал хауст зохион байгуулагдсан онлайн болон танхим хосолсон үр дүнгийн шалгаруулалтад дараах үзүүлэлтээр дөрвөн онооны шүүгч багшаар Академийн зөвлөлийн төлөөлөл дараах үзүүлэлтүүдээр 
1. Сургалтын сургагч багшийн гарын авлагын эх сурвалж, нотолгоотой байдал /0-100 оноо/
2. Сургалтад оролцогчийн гарын авлагын үр өгөөж /0-100 оноо/ 
3. Сургалтын ppt агуулга өгөөжтэй байдал /0-100/ 
4. Сургалтын контентын дизайн /0-100/ дүгнэж шалгарууллаа.

Контентын уралдаанд маань 

Нэгдүгээр байр. 
Үндэсний 5 одтой сургагч багш А.Амаржаргал – Илтгэх ур чадвар 
 
Хоёрдугаар байр.
 Бүсийн 2 одтой сургагч багш Г.Бүрэн-Итгэл - Асуудал шийдвэрлэх аргууд
 
Гуравдугаар байр. 
Бүсийн 2 одтой сургагч багш А.Энх-Амгалан - Системч сэтгэлгээ ба үр дүнтэй багийн ажиллагаа

 
2025 оны оны хоёрдугаар сард SDY Академийн үндэсний багш нарыг таниулах, сурч хөгжих хүсэл сонирхолтой хүн бүрд зориулсан “Next Level Skills” онлайн сургалтыг зохион байгуулж ур чадвар, мэдлэг ур чадвараараа гайхагдсан Үндэсний багш нар маань өөр өөрийн арга барил, өөр сэдвийн хүрээнд сургалтыг орж амжилттай зохион байгууллаа. Онлайн сургалтаар нийт 21 аймаг есөн дүүргээс 35 хүн оролцож сертификатыг гардууллаа.


Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24639/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын прометей Нямын Пүрэвжав 2026/04/06
“Эрдэнэс Тавантолгой” ХК 15 жилийн хугацаанд улсын төсөвт 11.6 их наяд… 2026/04/06
Т.Аубакир: Иргэд улсын тэтгэврээс гадна ажил хөдөлмөр эрхлэх хугацаанд… 2026/04/06
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 2026/04/06
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажи… 2026/04/04
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлэн ажиллах Засгийн … 2026/04/04
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2026/04/03
​ М.Амарсанаа: Кофе зардаг өвгөн болно 2026/04/03
Мэдлэгээ тэлсэн залуус нийгмийн хөгжлийг манлайлна 2026/04/03
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдын цаг эхэллээ 2026/04/03
​ Эргэж буцах учиргүй эрх чөлөөний зам 2026/04/03
МАН: УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлж, дэмжлээ 2026/04/02
Ерөнхий сайд Н.Учрал: Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж зарим сайды… 2026/04/01
Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсру… 2026/04/01
Улаанбаатарт 9 хэм дулаан байна 2026/04/01
БНХАУ-ын шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолчдын уулзалт болов 2026/03/31
Экологийн хямралыг намжаах “Ногоон гэрэл” асаж эхэллээ 2026/03/31
​ Д.Энхжаргал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн… 2026/03/31
Э.Номин: Монголын үндэсний урлагийн хөгжил бусадтай хөл нийлүүлэн ураг… 2026/03/31
Улаанбаатарт 5 хэм дулаан байна 2026/03/31