​ “Улаанбаатар Вест”, “Баянхайрхан Миг” багийнхан Чендүг зорино



Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн “FIBA 3x3 Ulaanbaatar Super Quest 2025” тэмцээний аваргаар “Улаанбаатар Вест” тодорч, Чендүгийн “Их дуулга” тэмцээнд оролцох эрх, 10 мянган ам.долларын мөнгөн шагналын эзэн боллоо. Энэ удаагийн тэмцээнд зургаан орны 12 баг өрсөлдсөнөөс алт, мөнгөн медаль хүртсэн баг Чэндүгийн “Их дуулга”-д оролцох юм. Д.Дэлгэрням, Г.Дөлгөөн, Г.Болор-Эрдэнэ, Б.Төгөлдөр нараар багаа бүрдүүлсэн “Улаанбаатар Вест” баг финалын шатанд өрсөлдөгчөө 21:12-оор буулган авснаар тэмцээний бэлтгэл сургуулилалт ямар байгаагаа харууллаа. “Баянхайрхан Миг” багийнхан тэдэнтэй өрсөлдөж дийлдсэн ч Чэндүгийн “Их дуулга”-д оролцоно. Б.Алтангэрэл, Л.Авирмэд, М.Баасандорж, У.Чингүүн нарын бүрэлдэхүүнтэй “Баянхайрхан Миг”-ийнхэн энэ удаа 6000 ам.долларын шагнал хүртлээ. Энэхүү тэмцээний “Үнэ цэнтэй тоглогч”-оор “Улаанбаатар Вест” багийн Г.Болор-Эрдэнэ тодров. 


Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №014/24641 дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын прометей Нямын Пүрэвжав 2026/04/06
“Эрдэнэс Тавантолгой” ХК 15 жилийн хугацаанд улсын төсөвт 11.6 их наяд… 2026/04/06
Т.Аубакир: Иргэд улсын тэтгэврээс гадна ажил хөдөлмөр эрхлэх хугацаанд… 2026/04/06
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 2026/04/06
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажи… 2026/04/04
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлэн ажиллах Засгийн … 2026/04/04
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2026/04/03
​ М.Амарсанаа: Кофе зардаг өвгөн болно 2026/04/03
Мэдлэгээ тэлсэн залуус нийгмийн хөгжлийг манлайлна 2026/04/03
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдын цаг эхэллээ 2026/04/03
​ Эргэж буцах учиргүй эрх чөлөөний зам 2026/04/03
МАН: УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлж, дэмжлээ 2026/04/02
Ерөнхий сайд Н.Учрал: Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж зарим сайды… 2026/04/01
Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсру… 2026/04/01
Улаанбаатарт 9 хэм дулаан байна 2026/04/01
БНХАУ-ын шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолчдын уулзалт болов 2026/03/31
Экологийн хямралыг намжаах “Ногоон гэрэл” асаж эхэллээ 2026/03/31
​ Д.Энхжаргал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн… 2026/03/31
Э.Номин: Монголын үндэсний урлагийн хөгжил бусадтай хөл нийлүүлэн ураг… 2026/03/31
Улаанбаатарт 5 хэм дулаан байна 2026/03/31