Хаадын ордон, язгууртны танхимд алдаршсан корсет


Дэлхийн сонгодог урлаг үндэсний хувцас, хатгамал, гоёл чимэглэл, уран зураг, уран баримал, эртний туульс, үлгэр домог, шүлэг найраг зэрэг хүн төрөлхтний соёлын бүхий л бүтээлд эмэгтэй хүн гоо сайхны дээд илэрхийлэл болон мөнхөрсөн байдаг. Үндэс угсаанаас үл хамаарч, олон зууны турш эмэгтэй хүний биеийн хэлбэрийг “элсэн цаг” хэлбэртэй дүрсэлж ирсэн бөмбөрцгийн уран бүтээлчдийн дүрслэлийн ард корсет чимээгүй үүрэг гүйцэтгэж байсан нь өдгөө нууц биш болжээ.

Шинэ соёл, урлаг эрчтэй хөгжсөн Сэргэн мандлын үед, XVI зуун гэхэд Итали, Францын бүсгүйчүүд гоо зүй, бие галбиртаа анхаарч, бэлхүүсийг уян нарийн, тод тодорхой харагдуулах корсетыг ашиглаж эхэлжээ. Эмэгтэй хүний цээжийг өргөж, шулуун байрлалтай болгох корсет хэмээх шидтэн хаадын ордон, язгууртны танхимд алдаршин, бүсгүйчүүдийн бэлхүүс нарийсах тусмаа гоо үзэсгэлэн, нэр хүнд нь тодордог гэсэн гоо зүйн бичигдээгүй стандарт язгууртнуудын дунд тогтсон байна. Энэ нь аажимдаа нийгэмд түгэн тархаж, хааны ордны хатад, охидоос эхлээд жирийн бүсгүйчүүд хүртэл корсет хэмээх тэрхүү нарийн бүслүүрийг хэрэглэх болов.

Энэ цаг үеэс корсет зүгээр нэг зүүсгэл, хувцас биш бүх цаг үеийн эмэгтэйчүүдийн тэсвэр хатуужил, дэг журам, нууцлаг гоо сайхан, дотоод хүчийг чимээгүй илэрхийлж, өөрийн гэсэн түүхээ эхлүүлсэн байна. Ингээд XVIII–XIX зуун гэхэд биеийн хэлбэрийг хиймлээр өөрчлөх хатуу загварт шилжин, гоо зүйн төгс хэлбэрээ олсон төдийгүй гоо сайхнаас гадна нийгмийн статусыг илэрхийлж, язгууртан бүсгүйчүүдийн байнгын, өдөр тутмын хэрэглээ болжээ. Дэлхийн I дайны үед практик, энгийн хувцас давамгайлж эхлэх үед корсет хэрэглээнээс гарсан бол XIX зууны төгсгөл гэхэд хөхний тулгуурын үүрэг гүйцэтгэж, хөвсгөр ханцуйтай хослуулан, Европын хувцасны загварт романтизмын давлагаа үүсгэж эхэлжээ.

XX зуунд өрнөсөн эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцэл корсетод шүүмжлэлтэй хандах үзлийг бий болгож, “Гоо сайхан бол хэлбэр биш өөрийнхөөрөө байх зориг” хэмээх тодорхойлолт дэлгэрсэн бөгөөд корсет ч хүлээс биш илэрхийлэл, шахалт биш сонголт болж хувирчээ. Гэсэн хэдий ч 1950-аад онд Америкийн XX зууны хамгийн алдартай, нөлөө бүхий жүжигчин, модель, Холливудын шаргал үст, секс бэлгэ тэмдэг Мэрилин Монро зэрэг оддын нөлөөгөөр корсетод тулгуурласан эмэгтэйлэг, нарийхан бэлхүүс дахин моодонд орж, өнөөдөр ч загварын тайз, улаан хивсний ёслолд өөрийн чанга хатуу байр суурьтай зогсож байна. 

Өнөөдрийнхөн, XXI зууныхан харин корсетыг дотуур хувцас, гадуур хувцасны элемент, тайз, загварын шоунд ашиглахын зэрэгцээ нуруу, ташаа, гэдэсний булчингийн стрессийг багасгаж, зөв байрлалд хэвшүүлэх, мэс засал, гэмтлийн дараах нөхөн сэргээх эмчилгээ, зарим спорт, гимнастик, хүнд дасгалын үед дэмжлэг үзүүлэхэд зориулсан, нэг ёсондоо биеийн эрүүл мэндийг дэмжих чиглэлд ашиглаж байна.


Корсетон бүс хүлээс биш илэрхийлэл, шахалт биш сонголт АЯА брэнд 


Хүн төрөлхтний таван зуун жилийн түүхнээс ангид оршоогүй корсет эмэгтэйчүүдийн гоо сайхны илэрхийлэл байхаа больж, эрүүл мэнд, гоо сайхны хэрэглээнд зориулагдаж, хэдийнэ эрүүл, зөв амьдралын хэвшил болжээ. Гоо сайхан гэдэг зөвхөн харагдах байдал биш, эрүүл мэндээ хайрлах ухаан. Корсетон бүс хүлээс биш илэрхийлэл, шахалт биш сонголт болжээ гэдгийг орчин цагийнхан хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Энэ удаад уншигчдадаа эрүүл мэнд, гоо сайхны даруулган бүс үйлдвэрлэгч “АЯА” салоныг танилцуулж байна.

Гимнастикийн спортын мастер Б.Ариунжаргал бэлтгэл сургуулилалтын үеэр бөөрөнд авсан доргилтоо багасгах зорилгоор 1998 онд анх өөртөө зориулан доргилтоос хамгаалах корсетон бүс зохион бүтээсэн нь түүний хувьд анхны бүтээл байсан гэдэг. Мөн “Хичээнгүй хүний хүсэл биелдэг”, Залхуурч суувал юунд ч хүрэхгүй” хэмээн хэлэх дуртай гайхалтай хөдөлмөрч түүний охин Г.Амаржил нь уран нугараач байсан бөгөөд ээжийнхээ зохион бүтээж, сэтгэн бодож, урласан анхны нуруу хамгаалах зорилготой корсет бүсийг олонд таниулж, ирээдүй рүү хөтөлж, өнөөдрийн брэндийг төрүүлсэн түүхтэй.

Брэндийн нэр АЯА. Эхлээд шавь нартаа, дараа нь ойрын хүмүүстээ урлан өгч, ажлын гараагаа подвалоос эхлүүлсэн жижиг үйлдвэр жилээс жилд өргөжин тэлж, өнөөдөр гоо сайхан, эрүүл мэндийн дэмжлэг болсон чанар, үзэмжтэй, цаг үеийнхний хэрэгцээтэй үндэсний брэнд болон төлөвшжээ. Тэдний корсет бүсийг дөрвөн настай балчраас 84 насны ахмад, нас хүйс харгалзахгүй хэрэглэж, хүмүүсийн өдөр тутмын амьдралын тав тухыг хангаж, биеийн галбирыг засаж, нуруу, бөөрний өвдөлтийг намдааж, өөртөө итгэх итгэлийг сэргээдэг, зах зээлд хамгийн эрэлттэй эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүний нэг болж, өөрийн байр сууриа олсон байна.

АЯА брэндийн корсетон бүсийг гоо сайхны зориулалтаас гадна нурууны суулт болон мурийлттай, бөөрний өвчтэй хүмүүс, хөхүүл эхчүүд төрсний дараа гэдсээ татрааж, гэдэс нуруугаа дааруулахгүй хамгаалах, кесар хагалгаагаар төрсний дараах арьсны суналтыг багасгах зорилгоор, ер нь эрүүл мэндээ дэмжиж, нөхөн сэргээлт хийхийг хүссэн бүхэн хэрэглэж буй. Мөн тогтмол суугаа болон зогсоо ажилладаг хүмүүс ч илүүдэл жингээ хасах, бөгтгөр засах, зөв суултад хэвших зорилгоор ашиглахаас гадна жолооч, тамирчид, урлаг соёлын ажилтнууд зэрэг эмчийн заалт, зөвлөмжийн дагуу даруулга бүс хэрэглэх шаардлагатай хүмүүс худалдан авч байна.

Брэндээ Б.Ариунжаргал нь өөрийнхөө нэрээр нэрлэсэн учраас үйлдвэрлэлээ илүү өргөжүүлэн тэлж, хөгжүүлэхийг зорьдог аж. Бүтээгдэхүүнээ тасралтгүй хөгжүүлж, хэрэглэгчдийн бодит хэрэгцээ, амьдралын хэв маягт нийцсэн шинэ санаа, шинэ шийдлийг эрэлхийлж, төрсөн санаа бүрийг туршин сайжруулж, үйлдвэрлэлийн шатанд бодитоор нэвтрүүлж, чанар, хийц, аюулгүй байдлыг нягталсан бүсийг зах зээлд нийлүүлж буй юм. 2013 онд Б.Ариунжаргал бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахаас өмнө, брэндийн хэрэглэгчдийнхээ дунд судалгаа явуулж, корсетон бүс үнэхээр хэрэгцээтэй эсэх, бүтээгдэхүүнийг нь зөвхөн гоо сайхны зорилгоор ашиглах хүмүүс худалдан авах уу. Хэрэглэгчид эрүүл мэндэд ач тустай талаас нь харж, хүлээн зөвшөөрч байна уу, үгүй юу гэсэн эрлийг хийж байсан гэдэг. Энэ судалгааны үр дүнд монгол хүн корсетон бүсийг гоо сайхны болон эрүүл мэндийн зорилгоор ашиглах сэтгэлзүйн дадалтай болж чадсан нь харагдсан тул эрэгтэй, эмэгтэй бүх насныхны, захиалагчдынхаа биеийн онцлогт тохируулан үйлдвэрлэж эхэлжээ. Цаг хугацаа өнгөрч, бүтээгдэхүүн зах зээлд танигдахын хамт хэрэглэгчдийн тоо ч өсөж, одоо бол хилийн чанадаас АНУ бүр Өмнөд Африкийн иргэд ч тэнд ажиллаж, амьдарч буй монголчуудаар дамжуулан, онлайнаар захиалан худалдан авдаг болсон байна.

Анх зөвхөн монгол хүний онцлог, тэр дундаа янз бүрийн насны хүмүүст, яг хувь хүний биеийн онцлог, амьдралын хэв маяг, эрүүл мэндийг дэмжих зорилгоор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байсан АЯА брэндийнхэн өнөөдөр цахилгаантай, дэгээтэй, наалттай гэсэн гурван төрлийн корсетон бүсийг 40 гаруй төрлийн размер, хэмжээгээр хийж, бэлэн худалдаалдаг болсон. Мөн тулгууртай гоёлын бүс ч үйлдвэрлэж буй аж. Эрүүл мэндээ дэмжих зорилгоор ч ашиглаж, гоо сайхны хэрэгцээгээ ч хангаж болох энэ бүтээгдэхүүн товчхон хэлэхэд нэг худалдан авалтаар олон асуудлыг шийдэх болохоороо давуу талтай.

Эрүүл мэндийн зорилгоор ашиглах гэж буй нэгэнд яг өвчнийг эдгээхэд чиглэсэн хэмжээгээр, эрүүл мэндэд ээлтэй байдлаар тохируулж өгдөг. Худалдан авалт хийсэн хүн жин хаяж, нэмсэн тохиолдолд хасалт, нэмэлт хийх, цахилгаан эвдсэн тохиолдолд оёж өгөх гэх мэт засвар үйлчилгээ ч хийгддэг учраас худалдан авагчдын эргэх холбоо идэвхтэй өрнөдөг. Хэрэглэгчдээс түгсэн яриа, сурталчилгаагаар худалдан авалтын тоо ч өсөж, бизнесийн өвөрмөц орчныг бүрдүүлж чаджээ. Тэдний бүтээгдэхүүнийг арван жил зүүсэн хүн ч бий. Импортоор олон төрлийн корсет бүс орж ирж, зах зээлд зарагддаг хэдий ч чанар, хийцийн хувьд АЯА брэндийг гүйцэхгүй, харьцуулах аргагүй гэдгийг хэрэглэгчид нь ярьж буй юм. 

Нэг хүний санаа, нэг хүний хүчин чармайлт, монгол хүний амьдралын хэв маяг, өвөрмөц соёлоос урган гарч, үйлдвэрийн хамт олны итгэл, тууштай сэтгэл, ур чадвараар урлагдаж буй үндэсний брэнд өнөөдөр өргөжин тэлж, орчин үеийн хэрэглэгчийн шаардлагыг хангаж, гоо сайхан, эрүүл мэндийг нэгэн зэрэг дэмжих хүчтэй шийдэл болж, нийгэмд хэдийнэ хүлээн зөвшөөрөгджээ.

Онцлон дурдахад, АЯА брэндийн бүсийг хүн бүр өөртөө тохируулан авах боломжтой. Ихэнх хүмүүс даруулган бүс сонгох туршлага дутдаг. Мэдээлэл дутмагаас болж буруу сонголт хийчих талтай байдаг. Тиймээс хэт бариу бүс худалдаж авахгүй байх. Материалын хувьд хөлөргөж чийг татдаг эсэхийг сайтар анзаарах, өдөрт хэдэн цаг зүүж болох, ямар зориулалтаар зүүж болохыг асууж тодруулахыг үйлдвэрлэгчид зөвлөж байна. Даруулга бүсийг багадуулж авснаар цус боогдох, даралт ихсэх, нухаж бие эвгүйрэх зэрэг таагүй мэдрэмж төрж, дотор эрхтэнд ч өөрчлөлт орж болзошгүй тул сонголт хийхийн өмнө эдгээрийг анхаарах нь чухал аж.

Корсетон бүс гэнэтийн бэртэл гэмтэл авах эрсдэлээс хамгаалдаг. Байнгын үсрэлт, доргилтоос үүсэх бөөр сунан унжиж, өвдөхөөс сэргийлдэг тул тамирчид дасгалын үеэр өмсөхөөр худалдан авдаг байна.

 Д.Отгоо

Эх сурвалж: Монголын үнэн сонины №009/24684/ дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай. 



Хаадын ордон, язгууртны танхимд алдаршсан корсет
Хаадын ордон, язгууртны танхимд алдаршсан корсет
Хаадын ордон, язгууртны танхимд алдаршсан корсет

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын прометей Нямын Пүрэвжав 2026/04/06
“Эрдэнэс Тавантолгой” ХК 15 жилийн хугацаанд улсын төсөвт 11.6 их наяд… 2026/04/06
Т.Аубакир: Иргэд улсын тэтгэврээс гадна ажил хөдөлмөр эрхлэх хугацаанд… 2026/04/06
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 2026/04/06
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажи… 2026/04/04
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлэн ажиллах Засгийн … 2026/04/04
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2026/04/03
​ М.Амарсанаа: Кофе зардаг өвгөн болно 2026/04/03
Мэдлэгээ тэлсэн залуус нийгмийн хөгжлийг манлайлна 2026/04/03
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдын цаг эхэллээ 2026/04/03
​ Эргэж буцах учиргүй эрх чөлөөний зам 2026/04/03
МАН: УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлж, дэмжлээ 2026/04/02
Ерөнхий сайд Н.Учрал: Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж зарим сайды… 2026/04/01
Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсру… 2026/04/01
Улаанбаатарт 9 хэм дулаан байна 2026/04/01
БНХАУ-ын шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолчдын уулзалт болов 2026/03/31
Экологийн хямралыг намжаах “Ногоон гэрэл” асаж эхэллээ 2026/03/31
​ Д.Энхжаргал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн… 2026/03/31
Э.Номин: Монголын үндэсний урлагийн хөгжил бусадтай хөл нийлүүлэн ураг… 2026/03/31
Улаанбаатарт 5 хэм дулаан байна 2026/03/31