Манай сонины хамт олноос төрийн дээд одон, медальтан төрлөө


Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны 105 жилийн ой, "Эх орончдын өдөр", гал морин жилийн  Сар шинийн  баяраар манай сонины хамт олноос  гурван сэтгүүлч төрийн дээд одон, медалиар шагнууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар “Монголын үнэн” сонины Ерөнхий эрхлэгч Б.Цоожчулуунцэцэгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Улс төр, эдийн засгийн албаны дарга М.Өнөржаргал, Нийгэм, урлаг, соёл, спорт, гадаад мэдээний албаны дарга Х.Эрдэнэзаяа нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагналаа.

“Монголын үнэн” сонины Ерөнхий эрхлэгч Б.Цоожчулуунцэцэгийн хувьд  сэтгүүл зүйн салбарт 33 дахь жилдээ ажиллаж байна. Монголын үндэсний ууган хэвлэл, 105 жилийн  түүхтэй “Монголын үнэн” сонины анхны эмэгтэй эрхлэгчээр томилогдон ажиллаж байгаа тэрбээр сониныхоо форматад өөрчлөлт оруулан шинэчилж уншигчдынхаа тоог нэмсэн. Сониныхоо дэргэд  Unenmedee.mn сайтыг нээж, “Монголын үнэн” сонины цахим хувилбарыг захиалагчдадаа санал болгож, онлайн захиалгыг нэвтрүүлээд байгаа юм. Тэрбээр Монгол Улсад чөлөөт хэвлэл үүсэж хөгжих, хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулан ажилласан  бөгөөд  хэвлэл мэдээллийн байгууллагуудад зөв бичих дүрмийг мөрдүүлэх, найруулга зүйн алдааг багасгах зорилгоор 2019 оноос “Редакторуудын улсын зөвлөгөөн”-ийг санаачлан Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран амжилттай зохион байгуулж байна. 


"Монголын үнэн" сонины Улс төр, эдийн засгийн албаны дарга  М.Өнөржаргал  нь сэтгүүл зүйн салбарт 16 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 12 дахь жилдээ парламентын сурвалжлагчаар мэргэшин ажиллаж байна. Энэ хугацаанд тэрбээр УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа, гаргаж буй бодлого, шийдвэрийг уншигчдад төдийгүй олон нийтэд таниулах ажлаа хариуцлагатайгаар хийж ирсэн манай туршлагатай боловсон хүчин билээ.

Нийгэм, урлаг, соёл, спорт, гадаад мэдээний албаны дарга  Х.Эрдэнэзаяагийн хувьд “Монголын үнэн” сонинд 2014 оноос эхлэн сэтгүүлч, албаны даргаар тогтвор суурьшилтай ажиллаж байна. Тэрбээр англи, орос хэлтэй, олон улсын тойм, гадаад мэдээ бэлтгэхээс гадна соёл, урлаг, спортын талаарх мэдээлэл, ярилцлага, сурвалжилга, нийтлэл, хөрөг, тэмдэглэл бичин уншигчдадаа тогтмол хүргэж, Нийгэм,соёл урлаг, спорт, гадаад мэдээний албаны даргаар амжилттай ажиллаж байгаа манай ур чадвартай, авьяаслаг сэтгүүлчдийн нэг юм.

Эх сурвалж: Монголын үнэн сонины №009/24684/ дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын прометей Нямын Пүрэвжав 2026/04/06
“Эрдэнэс Тавантолгой” ХК 15 жилийн хугацаанд улсын төсөвт 11.6 их наяд… 2026/04/06
Т.Аубакир: Иргэд улсын тэтгэврээс гадна ажил хөдөлмөр эрхлэх хугацаанд… 2026/04/06
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 2026/04/06
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажи… 2026/04/04
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлэн ажиллах Засгийн … 2026/04/04
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2026/04/03
​ М.Амарсанаа: Кофе зардаг өвгөн болно 2026/04/03
Мэдлэгээ тэлсэн залуус нийгмийн хөгжлийг манлайлна 2026/04/03
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдын цаг эхэллээ 2026/04/03
​ Эргэж буцах учиргүй эрх чөлөөний зам 2026/04/03
МАН: УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлж, дэмжлээ 2026/04/02
Ерөнхий сайд Н.Учрал: Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж зарим сайды… 2026/04/01
Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсру… 2026/04/01
Улаанбаатарт 9 хэм дулаан байна 2026/04/01
БНХАУ-ын шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолчдын уулзалт болов 2026/03/31
Экологийн хямралыг намжаах “Ногоон гэрэл” асаж эхэллээ 2026/03/31
​ Д.Энхжаргал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн… 2026/03/31
Э.Номин: Монголын үндэсний урлагийн хөгжил бусадтай хөл нийлүүлэн ураг… 2026/03/31
Улаанбаатарт 5 хэм дулаан байна 2026/03/31