23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт заалтай анхны улсын сургууль боллоо


Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд байрлах нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн олон улсын стандартад нийцсэн усан бассейн бүхий спорт цогцолбор үүд хаалгаа нээлээ. Тус  спорт цогцолбор нь хоёр давхар, нийт 2448 м.кв талбайтай. Нэгдүгээр давхарт усан бассейн, хувцас солих болон шүршүүрийн хэсгээс бүрдэх бөгөөд эмч, багшийн өрөө, ариун цэврийн өрөөнүүдийг иж бүрнээр нь шийдсэн бол хоёрдугаар давхарт олон улсын стандартад нийцсэн шал, гэрэлтүүлэг, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон спорт заалыг тохижуулснаар ийнхүү ашиглалтад орууллаа. 

Спорт цогцолборыг нээж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар үг хэллээ. Тэрбээр “1990 оноос хойш Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот руу шилжин суурьших хөдөлгөөн эрчимтэй явагдаж, өнөөдөр Улаанбаатар хотод бүртгэлтэй суурин хүн ам 1.8 сая болсон. Хүн амын өсөлтийг дагаж сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжийн асуудал тулгамдсаар ирсэн. Харин энэ жил нийслэл Улаанбаатар хотод шинээр 100 орчим сургууль, цэцэрлэг баригдаж байна. Эдгээр сургууль, цэцэрлэг цаад тал нь 2028 онд баригдаж дуусахад ойрын хугацаанд нийслэлд шинээр сургууль, цэцэрлэг барих шаардлагагүй болно. 


Дараагийн жилүүдэд бид сургууль, цэцэрлэгийн чанарт анхаарна. Төрөлжсөн болон гүнзгийрүүлсэн сургалт, сургалтын чанарт анхаарах ёстой. Үүний тод жишээ болж, ерөнхий боловсролын 23 дугаар сургууль Улаанбаатар хотдоо усан бассейн бүхий спорт цогцолбортой анхны улсын сургууль болж байна. Үргэлжлүүлэн Чингэлтэй дүүргийн 37 болон 39 дүгээр сургуульд адилхан спорт цогцолбор баригдана” хэмээн онцоллоо. Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн спорт заалыг олон улсын стандартад нийцүүлж тохижуулсан. Онооны самбар, цаг тоологч бүхий дөрвөн самбарын тоолууртай, доргио шингээгчтэй шал, дуу шингээх зориулалттай акустик хавтангаар хийсэн ханатай, заалны тоглогч мөргөх эрсдэл бүхий хэсгүүдэд зөөлөвч хийсэн зэрэг онцлогтой. Уг спорт цогцолборыг “Гэрэлтжин” ХХК барьж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлсэн  байна. Стандартад нийцсэн спорт цогцолбортой болсноор сурагчид илүү тохилог, аюулгүй орчинд сургалт, бэлтгэлээ хийх боломж бүрдэж байна.


Ш.Оюунсүрэн: Усан бассейн бүхий спорт цогцолбортой болсноор сурагчид маань спортоор шамдан хичээллэх боломж бүрдлээ 

Спорт цогцолборын нээлтийн үйл ажиллагааны үеэр нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн захирал Ш.Оюунсүрэн “23 дугаар сургууль 3100 гаруй сурагч, 150 гаруй багш, ажиллагсадтайгаар боловсролын үйлчилгээ явуулж байна. Улсын сургуулиудад анхдагч олон улсын жишигт нийцсэн усан бассейн бүхий спорт цогцолбортой болсноор сурагчид маань спортоор шамдан хичээллэх боломж бүрдлээ. Ажлыг гүйцэтгэсэн компани, санаачилсан хүмүүст талархал илэрхийлье. Бид энэ зааландаа удахгүй сургуулийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнээ зохион байгуулна” гэлээ. 23 дугаар сургуулийн 12Д ангийн сурагч Д.Бархас “Манай сургууль иж бүрэн спорт цогцолбортой болж байгаад баяртай байна. Би сагсан бөмбөгийн тамирчин болохыг хүсдэг. Шинэ, орчин үеийн зааланд бэлтгэл сургуулилтаа хийж, хөгжих боломжтой болсонд баяртай байна” гэв.

Х.Цацрал

Эх сурвалж: Монголын үнэн сонины №009/24684/ дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай. 



23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт заалтай анхны улсын сургууль боллоо
23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт заалтай анхны улсын сургууль боллоо

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын прометей Нямын Пүрэвжав 2026/04/06
“Эрдэнэс Тавантолгой” ХК 15 жилийн хугацаанд улсын төсөвт 11.6 их наяд… 2026/04/06
Т.Аубакир: Иргэд улсын тэтгэврээс гадна ажил хөдөлмөр эрхлэх хугацаанд… 2026/04/06
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 2026/04/06
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажи… 2026/04/04
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлэн ажиллах Засгийн … 2026/04/04
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2026/04/03
​ М.Амарсанаа: Кофе зардаг өвгөн болно 2026/04/03
Мэдлэгээ тэлсэн залуус нийгмийн хөгжлийг манлайлна 2026/04/03
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдын цаг эхэллээ 2026/04/03
​ Эргэж буцах учиргүй эрх чөлөөний зам 2026/04/03
МАН: УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлж, дэмжлээ 2026/04/02
Ерөнхий сайд Н.Учрал: Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж зарим сайды… 2026/04/01
Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсру… 2026/04/01
Улаанбаатарт 9 хэм дулаан байна 2026/04/01
БНХАУ-ын шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолчдын уулзалт болов 2026/03/31
Экологийн хямралыг намжаах “Ногоон гэрэл” асаж эхэллээ 2026/03/31
​ Д.Энхжаргал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн… 2026/03/31
Э.Номин: Монголын үндэсний урлагийн хөгжил бусадтай хөл нийлүүлэн ураг… 2026/03/31
Улаанбаатарт 5 хэм дулаан байна 2026/03/31