Ерөнхий сайд Н.Учрал: Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж зарим сайдыг улируулан томилно



Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэрхэн боловсруулж байна вэ?

-Газрын тосны бүтээгдэхүүний үнэ өссөн хариуцлагатай цаг үед ажил хүлээж авлаа. Тийм учраас хурдан, шуурхай ажилдаа орох хэрэгтэй. Өнөөдөр яамдын Төрийн нарийн бичгийн дарга, төрийн албан хаагчидтайгаа хамтарч ажиллаад  Засгийн газрын ажил хэвийн үргэлжилж байна.

УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хороогоор агаарын импортын түлшний болон Гаалийн импортын татварын хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Засгийн газар өргөн мэдүүлсэн байсан. 

Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан  ОХУ-д очиж гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах зэрэг асуудал байгаа учир зарим сайдыг улираан томилох шаардлага байна. Энэ нь зөвхөн биднээс шалтгаалах асуудал биш. Тийм учраас олон улстай харилцаа тогтоосон байсан эсэх салбаруудын сайд нарын гүйцэтгэлийг харж байна.

Бүх зүйлийг шинээр эхлүүлэх цаг хугацаа бидэнд байхгүй. Салбарын сайд нар ажилдаа хэр хандсаныг харах шаардлагатай байсан. Өчигдөр гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх үед салбарын яам бүрийн хийсэн ажилтай танилцсан.

Тавдугаар сарын 1-нд Төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн барих хуулийн  хугацаа тулсан. Төсвийн хүрээний мэдэгдлээ яаралтай боловсруулж, энэ дагуу жилийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, дараагаар нь ирэх оны төсвийн төсөл гээд цаг хугацааны мөчлөгтэй уралдан хийх ажил байна.

Өнөөдөр Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж, хоёр яамыг нийлүүлэх гэхээр улсын төсөвт тодотгол хийх шаардлагатай болж байна. Зургадугаар сард орлого тасарвал дахиад улсын төсөвт тодотгол хийнэ. Сар бүр тодотгол хийх нөхцөл үүсээд байна.

Шинэ Ерөнхий сайд томилогдсоноор өмнөх Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох Үндсэн хуулийн заалттай. Өөрөө захирамжлаад үүрэг гүйцэтгэгч тавих эрх зүйн орчин байхгүй. Засгийн газар бүрдээгүй байгаа учир би өөрөө хуулиудаа танилцуулаад явж байна. Тиймээс Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг  өнөө, маргаашгүй шийднэ.

-Маргаашийн чуулганы хуралдаанаар оруулж хэлэлцүүлэх үү?

-Өнөөдрийн нөхцөл байдалд  бүх сайдыг өөрчлөөд явах боломжгүй байна. Ялангуяа гэрээ, хэлэлцээ хүлээгдсэн салбар байна. Түлшний асуудал нэн тулгамдаж байгаа. Тийм учраас суралцах цаг байхгүйг ойлгох  ёстой. 

Бүтэц, бүрэлдэхүүн хөндье гэхээр сандал ширээ, хаяг самбар солихоос эхлээд баахан халаа, сэлгээ явагдана. Дээр нь сул орон тоонуудыг чөлөөлж, хэмнэлт гаргаж байна.

Мөн тавдугаар сарын 31-нд зарлагдаагүй тендэрүүд цуцлагдахаар хөрөнгө оруулалтын зардлаас нэлээн танагдана. Орлого тасарвал улсын төсвийг тодотгохоос өөр замгүй болно.

-Туулын хурдны замын асуудлаар ямар байр суурьтай байна вэ?

-Туулын хурдны замын асуудлаар Ажлын хэсэг байгуулна.  

-АН-тай хамтрах уу?

-Би намынхаа Удирдах зөвлөлд танилцуулна. Одоогийн байдлаар ХҮН намд л урилга өгсөн.

-Хотын удирдлагуудын ёс зүйн асуудлыг хэрхэх вэ?

-Хотын даргад албан байдлаар анхааруулсан. Үүнийг би Ёс зүйн хороогоороо ярина. 


Ерөнхий сайд Н.Учрал: Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж зарим сайдыг улируулан томилно

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын прометей Нямын Пүрэвжав 2026/04/06
“Эрдэнэс Тавантолгой” ХК 15 жилийн хугацаанд улсын төсөвт 11.6 их наяд… 2026/04/06
Т.Аубакир: Иргэд улсын тэтгэврээс гадна ажил хөдөлмөр эрхлэх хугацаанд… 2026/04/06
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 2026/04/06
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажи… 2026/04/04
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлэн ажиллах Засгийн … 2026/04/04
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2026/04/03
​ М.Амарсанаа: Кофе зардаг өвгөн болно 2026/04/03
Мэдлэгээ тэлсэн залуус нийгмийн хөгжлийг манлайлна 2026/04/03
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдын цаг эхэллээ 2026/04/03
​ Эргэж буцах учиргүй эрх чөлөөний зам 2026/04/03
МАН: УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлж, дэмжлээ 2026/04/02
Ерөнхий сайд Н.Учрал: Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж зарим сайды… 2026/04/01
Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсру… 2026/04/01
Улаанбаатарт 9 хэм дулаан байна 2026/04/01
БНХАУ-ын шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолчдын уулзалт болов 2026/03/31
Экологийн хямралыг намжаах “Ногоон гэрэл” асаж эхэллээ 2026/03/31
​ Д.Энхжаргал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн… 2026/03/31
Э.Номин: Монголын үндэсний урлагийн хөгжил бусадтай хөл нийлүүлэн ураг… 2026/03/31
Улаанбаатарт 5 хэм дулаан байна 2026/03/31