МАН: УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлж, дэмжлээ


УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2026.04.02/ хуралдаж, УИХ-ын даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцжээ. 

УИХ-ын даргад парламентад ажилласан байдал, боловсрол, туршлагыг харгалзан үзэж Сандагийн Бямбацогтыг нэр дэвшүүлэн танилцуулж, бүлгийн хуралдаанаар хэлэлцүүллээ. УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсэн байна. 

УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт иргэд сонгогчдын итгэлийг хүлээж 2008 оноос хойш нэг тойргоос УИХ-ын гишүүнээр тасралтгүй таван удаа сонгогдож, 2024 оны УИХ-ын сонгуулиар УИХ-ын түүхэнд хамгийн олон санал авч сонгогдсон гишүүн юм. Тэрбээр Хууль зүйн сайд, Батлан хамгаалахын сайд, Зам тээвэр, хөгжлийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны дарга зэрэг УИХ-ын бүх бүтцийг ахалж, даргалж ажилласан ажлын туршлагатай. Нийт 50 гаруй хуулийн төслийг санаачилж ажиллажээ. 

Түүнчлэн 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эх баригчдын нэг, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого тодорхойлогч, УИХ-ын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төслийг санаачлагч, эрх зүйн олон шинэтгэлийг амжилттай хэрэгжүүлсэн мэргэшсэн парламентч гэж үзэж нэр дэвшүүлэн бүлгийн гишүүдийн олонх дэмжсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын прометей Нямын Пүрэвжав 2026/04/06
“Эрдэнэс Тавантолгой” ХК 15 жилийн хугацаанд улсын төсөвт 11.6 их наяд… 2026/04/06
Т.Аубакир: Иргэд улсын тэтгэврээс гадна ажил хөдөлмөр эрхлэх хугацаанд… 2026/04/06
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 2026/04/06
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажи… 2026/04/04
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлэн ажиллах Засгийн … 2026/04/04
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2026/04/03
​ М.Амарсанаа: Кофе зардаг өвгөн болно 2026/04/03
Мэдлэгээ тэлсэн залуус нийгмийн хөгжлийг манлайлна 2026/04/03
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдын цаг эхэллээ 2026/04/03
​ Эргэж буцах учиргүй эрх чөлөөний зам 2026/04/03
МАН: УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлж, дэмжлээ 2026/04/02
Ерөнхий сайд Н.Учрал: Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж зарим сайды… 2026/04/01
Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсру… 2026/04/01
Улаанбаатарт 9 хэм дулаан байна 2026/04/01
БНХАУ-ын шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолчдын уулзалт болов 2026/03/31
Экологийн хямралыг намжаах “Ногоон гэрэл” асаж эхэллээ 2026/03/31
​ Д.Энхжаргал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн… 2026/03/31
Э.Номин: Монголын үндэсний урлагийн хөгжил бусадтай хөл нийлүүлэн ураг… 2026/03/31
Улаанбаатарт 5 хэм дулаан байна 2026/03/31