УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ.
Ерөнхий сайд Н.Учрал “Засгийн газарт ажиллах сайд нарыг томилохдоо салбараа шууд удирдан зохион байгуулах, мэдлэг, туршлага, асуудлыг шийдэл болгох, улс төрийн капитал, ёс зүй, хүлээсэн хариуцлагаа үүрэх чадамжийг үндсэн шалгуур болгосон. Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд заасан Засгийн газрын гишүүдийг томилохоор УИХ-д танилцуулж байна” гэв.
Засгийн газрын гишүүдэд:
-Эдийн засаг, хөгжлийн сайд бөгөөд Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр
- Шадар сайд Т.Доржханд
-Шадар сайд Н.Номтойбаяр
-ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр
-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
-Сангийн сайд З.Мэндсайхан
-ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан
-АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням
-Батлан хамгаалахын сайд Д.Батлут
- БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир
-Боловсролын сайд Л.Энх-Амгалан
-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир
- Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан
- ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан
-Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан
-ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин
-Эрчим хүчний сайд Б.Найдалаа
- Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нарыг танилцуулсан.
УИХ-ын гишүүд шинээр томилогдож буй сайд нараас асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “Гишүүд үг хэлж дууссанаар Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хуралд танилцуулсанд тооцох бөгөөд Улсын Их Хурлаас аливаа шийдвэр гаргахгүй” хэмээн заасан байдаг.
Энэ дагуу шинээр томилогдсон Засгийн газрын нийт гишүүд УИХ-д тангараг өргөн, гишүүн тус бүр Монгол Улсын төрийн сүлдэнд мэхийн ёсолж, Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэн, тангаргийн бичигт гарын үсэг зурав.
Засгийн газрын гишүүд тангараг өргөснөөр Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлэн ажиллах Засгийн газар байгуулагдав.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна