Б.Батцэцэг: Гадаад харилцааг эрс идэвхжүүлэх шаардлагатай


“Монгол Улсын гадаад харилцаа: Бодлого, үйл ажиллагаа”-ны талаар ГХ-ны сайд Б.Батцэцэг болон ГХЯ-ны удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. ГХ-ны сайд Б.Батцэцэг:

-2022 оны хувьд европ тивд Дэлхийн II дайнаас хойш хамгийн том зэвсэгт мөргөлдөөн болсон. Их гүрнүүдийн аль нэг бодлогыг баримтлахад жижиг гүрнүүдэд шууд болон шууд дарамт шахалт нэмэгдэж байна. Цаашдаа ч нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Олон улсын харилцаанд бүхэлдээ амаргүй,  олон сорилттой, амаргүй нөхцөл байдал үүсэж байна. Монгол Улсын Гадаад харилцааны яам энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Тэнцвэртэй харилцаа, хамтын ажиллагаа бидний харилцааны амин сүнс гэж бид нэрлэж байна. Бид энэ бодлогоо 2022 онд баримталж, хэрэгжүүлж ирсэн.

Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, гадаад бодлогын зарчим зөв байсан гэдгийг нотлон дүгнэж байна. Хоёр хөрш болон гурав дахь хөрш улсуудтай тэнцвэртэй харилцах НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд байр сууриа хадгалж, гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангахад онцгой анхаарч ажилласан. Тэнцвэртэй харьцах нь бидний харилцааны чухал хэлбэр. Дэлхийн эдийн засгийн өсөлт бүхэлдээ удааширсан энэ нөхцөлд бид зөв гадаад бодлого хэрэгжүүлснээр харьцангуй хохирол багатай даван туулах урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Тиймээс гадаад харилцааг эрс идэвхжүүлэх шаардлага бий болсон хэмээв.

Монгол Улсын гадаад харилцаа 2022 онд  идэвхтэй өрнөсөн байна. Өндөр, дээд түвшинд 10 гаруй айлчлалыг хэрэгжүүлж, гадаад харилцааны зургаан сайд, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио  Гутерреш Монгол Улсад айлчилжээ. Өмнөх жилүүдэд манай улс өндөр дээд хэмжээний айлчлалыг жилд 2-3 удаа хэрэгжүүлдэг байсан байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио  Гутерреш манай улсад айлчлахдаа “Монгол Улс бол энх тайвны бэлгэ тэмдэг” гэж нэрлэсэн нь олон улсад эерэг сурталчилгаа болсон байна. Цаашид манай улсад НҮБ-аас хэрэгжүүлж байгаа олон улсын хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийн үр ашгийг нэмэгдүүлнэ. Энэ  чиглэлээр “Тогтвортой хөгжил 2030”, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх аж.  2024 он гэхэд төрийн үйлчилгээний 90 хувийг цахимжуулж, төрийн бүх үйлчилгээг цахимжуулж дижитал үндэстэн болоход нягтарч ажиллах юм байна. 

Н.Нягт


0
angry
2
care
0
haha
10
liked
4
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монголын прометей Нямын Пүрэвжав 2026/04/06
“Эрдэнэс Тавантолгой” ХК 15 жилийн хугацаанд улсын төсөвт 11.6 их наяд… 2026/04/06
Т.Аубакир: Иргэд улсын тэтгэврээс гадна ажил хөдөлмөр эрхлэх хугацаанд… 2026/04/06
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 2026/04/06
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажи… 2026/04/04
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлэн ажиллах Засгийн … 2026/04/04
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2026/04/03
​ М.Амарсанаа: Кофе зардаг өвгөн болно 2026/04/03
Мэдлэгээ тэлсэн залуус нийгмийн хөгжлийг манлайлна 2026/04/03
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдын цаг эхэллээ 2026/04/03
​ Эргэж буцах учиргүй эрх чөлөөний зам 2026/04/03
МАН: УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлж, дэмжлээ 2026/04/02
Ерөнхий сайд Н.Учрал: Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж зарим сайды… 2026/04/01
Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсру… 2026/04/01
Улаанбаатарт 9 хэм дулаан байна 2026/04/01
БНХАУ-ын шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолчдын уулзалт болов 2026/03/31
Экологийн хямралыг намжаах “Ногоон гэрэл” асаж эхэллээ 2026/03/31
​ Д.Энхжаргал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн… 2026/03/31
Э.Номин: Монголын үндэсний урлагийн хөгжил бусадтай хөл нийлүүлэн ураг… 2026/03/31
Улаанбаатарт 5 хэм дулаан байна 2026/03/31