Японы Улсын Засгийн газрын Гадаад иргэдэд олгодог одонг Ц.Пүрэвсүрэнд гардуулав


Японы Элчин сайдын өргөөнд Монгол Улсын Эрдмийн их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал асан бөгөөд, Хүмүүнлэгийн их сургуулийн магистр, докторын сургалтын албаны захирал асан профессор Ц.Пүрэвсүрэнд 2022 оны намрын Япон Улсын Засгийн газраас Гадаад иргэдэд олгодог одон гардуулах ёслолын арга хэмжээ боллоо.

Ц.Пүрэвсүрэн профессорт “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонг Япон, Монголын эрдэм шинжилгээний харилцаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн олгосон юм.


Элчин сайд Х.Кобаяши Ц.Пүрэвсүрэн багшийн одон хүртэх болсон тухайд өнөөг хүртэлх олон жил Хүмүүнлэгийн их сургууль, Эрдмийн их сургууль, Монголын Үндэсний их сургуульд япон хэлний багшаар ажиллахдаа олон шавь нарыг төрүүлсний зэрэгцээ олон тооны эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэний хамт, судалгааны илтгэл тавьж ирсэн. Мөн Монголын Япон хэлний багш нарын холбооны дэд тэргүүн, Монгол-Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төвийн удирдах зөвлөлийн даргаар ажиллан, Монгол дахь япон хэлний боловсролыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан зэргийг дурдлаа. Мөн тэрээр Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 ой болоод Япон, Монголын Хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил тохиосон 2022 онд япон хэлний боловсролоор дамжин хүүхэд, залуучуудын харилцан ойлголцол, солилцоог дэмжихэд хувь нэмрээ оруулж ирсэн Ц.Пүрэвсүрэн багшид одон гардуулах болсон нь нүдээ олсон шийдвэр гэдгийг онцлон дурдаж, түүнд одонг үнэмлэхийн хамт гардууллаа.

Эх сурвалж: Японы ЭСЯ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал ү… 9 цагийн өмнө
УИХ: Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг хэлэлцэж байна 13 цагийн өмнө
“Agenda-2.0” хөтөлбөрийн хүрээнд хүний нөөц, ногоон хөгжил, хиймэл оюу… 13 цагийн өмнө
“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиг… 15 цагийн өмнө
Улаанбаатарт 13 хэм дулаан байна 16 цагийн өмнө
Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажл… Өчигдөр
“Иргэдээ сонсъё” уулзалтад УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин оролцлоо Өчигдөр
УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Хэвлэлийн хэлтсийн дарга Ч.Бат-Оргил нар и… Өчигдөр
Гэр бүл бүхэнд инээд бэлэглэнэ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Ховд голд живж байсан хүүгийн амь насыг аварсан О.Сүлдийг “Шударга жур… Өчигдөр
“Мега төслүүдэд Монгол талентуудаа татан оролцуулах боломж, шийдэл” ца… Өчигдөр
Сүхбаатар дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 91 ТҮЦ-ийг нүүлгээд бай… Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй… Өчигдөр
“Улаанбаатар марафон 2025" гүйлтийн төрлүүдийг танилцуулж байна Өчигдөр
Цахим орчин дахь өсвөр үеийнхний үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гад… Өчигдөр
Улаанбаатарт 12 хэм дулаан байна Өчигдөр
Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины т… 2025/04/15
Нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан … 2025/04/15
Х.Нямбаатар: Тухайн оршин суугчдын хүсэлтийн дагуу Сэлбэ дэд төв орчим… 2025/04/15