“Agenda-2.0” хөтөлбөрийн хүрээнд хүний нөөц, ногоон хөгжил, хиймэл оюун ухаанд суурилсан шилжилт хийнэ


Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал ирэх намар болох бөгөөд уг хурлаар “Agenda-2.0” хөтөлбөрийг хэлэлцэнэ. Энэ хүрээнд намын гишүүдээс тус хөтөлбөрт тусгах саналыг авах зорилгоор энэхүү танилцуулга, хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм. Хөтөлбөрийн талаар Монгол Ардын Намын дэргэдэх Стратеги академийн захирал Д.Дэмбэрэлдорж танилцууллаа.

“Agenda-2.0” хөтөлбөрт намын зорилт мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах асуудал, намын бүтэц зохион байгуулалт хүний нөөцийн шинэчлэл, намын дүрмийн шинэчлэл, намын гишүүд дэмжигчдийн оролцоо хүрээг өргөтгөх зэрэг олон асуудлыг тусгаж байна. 

“Agenda-2.0” хөтөлбөрийн гол зорилго нь гурван томоохон шинэчлэл дээр анхаарч байна. Үүнд, хүний нөөц, ногоон шилжилт, хиймэл оюун ухааны шилжилт багтаж байгаа юм.  

“Agenda-2.0” хөтөлбөрийн танилцуулга болон хэлэлцүүлэг нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, 330 суманд хүрч намын нийт гишүүн, дэмжигчдийн дунд явуулна. 

Хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн зүгээс 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд ард түмэн Монгол Ардын Намын бодлого зорилт, мөрийн хөтөлбөрийг дэмжиж саналаа өгч ялалт байгуулсан. Гэтэл хамтарсан Засгийн газар байгуулж байгаа нь хэр зөв шийдвэр байсан бэ. Ахмадын асуудал дээр эрх баригч намын хувьд том бодлого баримтлах хэрэгтэй. Тэтгэвэр нэмэхдээ бүхэлд нь бус хамгийн доод тэтгэврийн хэмжээг л нэмдэг баймаар байна гэсэн санал хэлэв. Мөн ирээдүйд улс орны эзэн болох залуусыг дэмжсэн олон бодлого зорилт дэвшүүлж байгаад талархалтай байгаагаа илэрхийлж байлаа. 

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй улс төрийн намуудаас хамгийн анх Монгол Ардын Нам дэргэдээ сан байгуулсан. Энэ оны хоёрдугаар сард “Анхны долоо” санг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлж байгаагаа олон нийтэд танилцуулсан.  Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Х.Алтай тус сангийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд энэ өдөр сангийнхаа үйл ажиллагааны чиглэл, зорилгыг танилцуулсан юм. 

“Анхны долоо” сангийн үйл ажиллагаа нь нийгэм рүү голлон чиглэх бөгөөд хүүхэд залуусын боловсрол руу түлхүү анхаарч ажиллах зорилготой. Энэ хүрээндээ 2028 он гэхэд 400 залууст хүрч ажиллах төлөвлөжээ.  “Agenda-2.0” хөтөлбөрийн танилцуулга, хэлэлцүүлэгт Монгол Ардын Намын Олон нийттэй харилцах, зохион байгуулалтын газрын дарга Ж.Дамдинцэрэн оролцож гишүүдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Эх сурвалж: nam.mn



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… 9 цагийн өмнө
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв 15 цагийн өмнө
Улаанбаатарт 20 хэм дулаан байна 16 цагийн өмнө
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв Өчигдөр
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… Өчигдөр
ФОТО: УИХ-ын чуулган Өчигдөр
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… Өчигдөр
Улаанбаатарт 23 хэм дулаан байна Өчигдөр
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/02
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 2025/06/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 2025/06/02
Тэнгэрт дүүлсэн 100 жил 2025/06/02
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 2025/06/02
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 2025/06/02
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 2025/06/02
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 2025/06/02
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 2025/06/02
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 2025/06/02