Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө


Монгол, Туркменистаны бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын төрийн айлчлал үргэлжилж байна.

Айлчлалын хүрээнд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд  “Монгол-Туркменистаны бизнес форум” боллоо.

Талууд Монгол, Туркменистаны эдийн засгийн өнөөгийн байдал, бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчны талаар харилцан мэдээлэл солилцож, хүнс, хөдөө аж ахуй, нэхмэл, сүлжмэл эдлэл зэрэг салбарт хамтрах өргөн боломж байгаа гэдэгт санал нэгдлээ.

Туркменистаны тал уламжлалт хивс болон гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа зохион байгуулсан бол манай хивс, нэхмэлийн үйлдвэрүүд  бүтээгдэхүүнээ толилуулж, технологи, дизайн, түүхий эдийн сонголт зэргийн талаар туршлага солилцлоо.

Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд B2B уулзалт хийж, худалдаа, хөрөнгө оруулалт болон хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцлаа.

Форум нь бизнес эрхлэгчид шууд харилцаа, холбоо тогтоох, урт хугацааны хамтын ажиллагааны үндэс суурийг тавихад чухал алхам боллоо.

Туркменистан нь Хятад, Орос, Иран, Турк зэрэг дэлхийн 100 гаруй оронтой худалдаа хийдэг. Экспортын хэмжээ 12.7 тэрбум, импорт 7.3 тэрбум ам.доллар.  Байгалийн хий, нефть, нефтийн бүтээгдэхүүн, үр тариа, хивс, хивсэн бүтээгдэхүүн экспортолж, машин механизм, хүнс, эм, эмийн төрлийн бүтээгдэхүүн импортоор авдаг байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын төрийн айлчлал өндөрлөлөө.

Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцлаа.

Айлчлалын хүрээнд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, гадаад харилцаа, хөнгөн үйлдвэрлэл, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд тус улсын төрийн тэргүүний хувиар анх удаа төрийн айлчлал хийлээ.

Хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохион байгуулж, шууд харилцаа холбоо тогтоон, хүнс, хөдөө аж ахуй, нэхмэл, сүлжмэл эдлэл зэрэг салбарт урт хугацаанд хамтрах үндэс суурийг тавилаа.

Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дуурь, бүжгийн эрдмийн театрт Монгол, Туркменистаны 80 гаруй уран бүтээлч хамтарсан хүндэтгэлийн тоглолтоо нийтэд толилууллаа.

Эрхэм зочныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Туркменистан Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү, Туркменистан Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Дурдыев, албаны бусад хүн үдэж мордууллаа.

Гэрэл зургуудыг МУСГЗ Т.Чимгээ



Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… 15 цагийн өмнө
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв 21 цагийн өмнө
Улаанбаатарт 20 хэм дулаан байна 22 цагийн өмнө
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв Өчигдөр
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… Өчигдөр
ФОТО: УИХ-ын чуулган Өчигдөр
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… Өчигдөр
Улаанбаатарт 23 хэм дулаан байна Өчигдөр
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/02
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 2025/06/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 2025/06/02
Тэнгэрт дүүлсэн 100 жил 2025/06/02
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 2025/06/02
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 2025/06/02
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 2025/06/02
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 2025/06/02
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 2025/06/02
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 2025/06/02