Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв


Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга Жигжидийн Мөнхбатыг мөнхлөх гэрэлт хөшөөний нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр боллоо. Гэрэлт хөшөөний нээлтэд Дархан аварга Ж.Мөнхбатын хүү, мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга М.Даваажаргал ээж Ө.Тамирын хамтаар, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Н.Батсуурь, Улсын аварга С.Мөнхбат тэргүүтэй хүчит бөхчүүд болон эрхэм хүндтэй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлэв. 

Ж.Мөнхбат 1941 оны могой жилийн 6 дугаар сарын 1-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд "Хадан" хошуу гэдэг газар эцэг Чанцал, эх Хажид нарын 11 хүүхдийн 10 дахь хүү болж төржээ. Тэрбээр Эрдэнэсант сумын 7 жилийн дунд сургууль төгсөөд Санхүүгийн Техникум улмаар Эдийн засгийн дээд сургуульд сурсан байна.

1960 онд Санхүүгийн Техникумд сурч байхдаа сумын заан болоод л дараа жил нь 60 жилийн ойгоор улсын заан цол хүртэж байжээ.

Ж.Мөнхбат Монгол Улсын чөлөөт бөхийн тамирчдаас олимп, дэлхийн АШТ-ий анхны медалийг эх орондоо авчирсан. 1967 онд Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн  бол дараа жил нь Мексикийн Мехико хотод зохиогдсон зуны олимпын наадмаас мөнгөн медалиар энгэрээ мялаажээ.

Ж.Мөнхбат үндэсний их баяр наадамд зургаан удаа (1963-1967, 1974) түрүүлсэн юм. 

Дархан аварга Ж.Мөнхбат аваргын гэрэлт хөшөөг уран барималч Ж.Түмэнчулуун урласан байна. 

Гэрэл зургуудыг МУСГЗ Т.Чимгээ


Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… 17 цагийн өмнө
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв 23 цагийн өмнө
Улаанбаатарт 20 хэм дулаан байна Өчигдөр
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв Өчигдөр
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… Өчигдөр
ФОТО: УИХ-ын чуулган Өчигдөр
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 2025/06/03
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 2025/06/03
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/02
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 2025/06/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 2025/06/02
Тэнгэрт дүүлсэн 100 жил 2025/06/02
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 2025/06/02
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 2025/06/02
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 2025/06/02
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 2025/06/02
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 2025/06/02
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 2025/06/02