УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Хэвлэлийн хэлтсийн дарга Ч.Бат-Оргил нар иргэдтэй уулзав


Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн ажлын албаны удирдлагууд болон намаас УИХ-д сонгогдсон гишүүд иргэдтэй уулзан, санал хүсэлтийг нь хүлээн авч, намын удирдах албаны хүмүүст танилцуулах, харьяа байгууллага, төрийн албанд хүргүүлэх, зохих төвшинд шийдвэрлэх чиглэлээр ажилласаар байна.

Намын гишүүд, дэмжигч, иргэдтэй эргэх холбоотой ажиллах зорилгоор зохион байгуулж буй “Иргэдээ сонсъё” уулзалтад энэ сарын 15-нд УИХ-ын гишүүн О.Номинчимэг оролцож, иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзан санал хүсэлтийг нь сонссон юм. 

Намын гишүүн Л.Буянхүү, Н.Цээнээ нарын зүгээс гишүүнд тавьсан хүсэлтийг нь хүлээн авч, нийслэлийн холбогдох байгууллагад уламжилж, шийдвэрлүүлэхээр боллоо.

Мөн Монгол Ардын Намын Хэвлэлийн хэлтсийн дарга Ч.Бат-Оргил "Иргэдээ сонсъё”  уулзалтыг зорьж ирсэн Говь-Алтай аймгийн намын хорооны тэргүүлэгч гишүүнийг хүлээн авч уулзсан юм.  Тэрбээр Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргаар ажиллаж байсан, төрийн албанд олон жил ажилласан туршлагатай хүний хувьд сум, орон нутгийн засаг захиргааны бүтэц, зохион байгуулалт, улс төр, намын ажлын талаар санал бодол, мөн шүүмжлэлтэй ханддаг зүйлээ ч ярив. 

Тухайлбал, суманд ажил, албан тушаалын давхардал улам нэмэгдэж, тэр хэмжээгээр төсвийн зардал тэлж, улстөржилт ч байгааг шүүмжлэв. Мөн сумын Засаг даргын орлогчид хуулиар ямар ч шалгуур тавьдаггүй, томилохоос нь өмнө АТГ руу материалыг нь явуулах ёстой атал томилсных нь дараа явуулдаг гажуудал байгаа аж. Мөн тэрбээр сумын Засаг даргыг ИТХ-д сонгогдсон төлөөлөгчдийн дундаас биш сумын нийт иргэдээс сонгодог тогтолцоо руу шилжих нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэлэв.

Ийм зохицуулалтыг өмнө нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тусгахаар ярьж байсан ч дэмжигдээгүй. Иймд нутгийн өөрөө удирдах тогтолцоог илүү чадвартай болгох, сумын Засаг даргыг мэдлэг боловсролтой, төрийн албанд тодорхой хугацаанд ажилласан туршлагатай хүнийг томилохын тулд хуульд дээрх өөрчлөлтийг тусгах ёстой гэсэн саналыг УИХ-ын гишүүдэд  уламжлах хүсэлтээ илэрхийлэв.

Монгол Ардын Намын Хэвлэлийн хэлтсийн дарга Ч.Бат-Оргил хэлэхдээ “Иргэдээ сонсъё” уулзалтад ирсэн гишүүд, дэмжигч, иргэдийн саналаас нэгийг ч гээлгүй зохих төвшинд хүргэж ажиллаж байгаа бөгөөд намын удирдлагууд, Нарийн бичгийн дарга нарт албан ёсоор танилцуулах, мөн хууль, тогтоолтой холбоотой саналыг УИХ-ын гишүүнд, шаардлагатай бусад саналыг тухайн төрийн алба руу шилжүүлэх гэх зэргээр ажиллана гэдгээ онцлов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээ… 4 цагийн өмнө
Хэн юу хэлэв 5 цагийн өмнө
Ялагчгүй тоглоомын золиос... 6 цагийн өмнө
Цахим мөрийтэй тоглогчдыг дөнгөлөх хуулийн шинэчлэл 6 цагийн өмнө
Улс төр үймээн бужигнаантай, саарал ордон сандал суудлын хэрүүлтэй 7 х… 6 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан 6 цагийн өмнө
Улсын баяр наадмаар найман өдөр амарна Өчигдөр
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… 2025/06/04
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв 2025/06/04
Улаанбаатарт 20 хэм дулаан байна 2025/06/04
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 2025/06/03
ФОТО: УИХ-ын чуулган 2025/06/03
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 2025/06/03
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 2025/06/03
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/02
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 2025/06/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02