Б.Мөнхбаатар: Сэтгэлзүйтэйгээ ажилласнаар залуучуудын дэлхийн аварга болсон


Мөсөнд авиралтын дэлхийн чансааг Монголын баг тамирчид тэргүүлж байна. Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд монгол тамирчин цойллоо. Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн нэгдүгээр сард болоход мөн л монгол тамирчид авхаалж самбаа, хурд хүчтэй байгаагаа харууллаа. Тэдгээр тамирчнаас энэ дугаарт Монголын уулчдын үндэсний холбооны спорт авиралтын тамирчин, залуучуудын дэлхийн аварга Б.Мөнхбаатарыг урьж ярилцлаа. Увс аймгийн Улаангом хотын нэгдүгээр сургуулийн төгсөх ангид сурдаг тэрбээр мөсөнд авиралтын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль зүүж байсан өсвөрийн чансаа өндөр тамирчдын нэг юм. 

-Мөсөнд авиралтын залуу­чуудын дэлхийн аварга шал­гаруулах тэмцээнд амжилт­тай оролцож алтан медаль хүртсэнд баяр хүргэе. Ме­далийн өнгөө хувиргана гэж өөртөө өгсөн амлалтдаа хүрэхийн тулд тэмцээний бэлтгэлээ хэрхэн базаасан бэ?

-Баярлалаа. Энэ жил залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийхээ бэлтгэлийг арай эртээс хийлээ. Өнгөрсөн жил мөнгөн медаль авсан учраас энэ удаад тэмцээндээ түрүүлнэ гэсэн бодлоор эхлүүлсэн. Бас өмнөх жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хуримтлуулсан мэдлэг, турш­лага­даа үндэслэн өөртөө анализ хийхдээ сэтгэлзүйдээ голлон анхаарал хандууллаа. Үүний үр дүнд амжилтаа минут, секундээр нэмэх боломжтой болж өмнөх жилтэйгээ харьцуулбал бэлтгэлээ нэг шатаар ахиулж чадсан гэж бодож байна.            

-Газар орны байгалийн тогтоц, цаг агаараас шалтгаалан мөс нь ч харил­цан адилгүй байдаг. Та дэл­хийн аварга шалгаруулах тэмцээнээс өмнө Францад очиж мөсний байдалтай нь танилцсан уу?

-Газар орны тогтоц, цаг агаараас шалтгаалан мөс харилцан адилгүй байдаг гэдэгтэй санал нэг байна. Миний хувьд тэмцээн болохоос өмнө Франц яваагүй. Харин өмнөх жил нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон туршлагатай тамирчдаас тухайн улсын мөс ямар онцлогтой талаар мэдээлэл авсан. 

-Таны оролцсон мөсөнд авиралтын хурдны төрлийн өрсөлдөөн секунд, долиор хэмжигддэг. Энэ жилийн хувьд та юунд анхаарснаар медалийн тавцанд зогсож чадсан бэ?

-Өмнө нь хэлсэнчлэн сэтгэлзүйдээ ихээхэн анхаарал хандуулсан. Энэ жил тэмцээнд амжилт гаргахад нөлөөлсөн гол зэвсэг миний хувьд сэтгэлзүй байлаа.

-Багштайгаа хамт бэлдэж байснаа энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бүрэн дүүрэн гаргаж чадав уу?

-Тэмцээний дараа өөртөө дүгнэлт хийхэд байгаа болом­жоо бүрэн дүүрэн гаргаж чадаагүй юм шиг санагдсан. Техник болон бие бялдрын чадамж дутмаг байсан боло­хоор цөөнгүй алдаа гаргасан. Тэмцээний үеэр гаргасан тэдгээр алдаагаа цаашид бага багаар засаж чадна гэдэгт итгэлтэй байна.        

-Мөсөнд авиралт нь манай улсад хөгжиж байгаа спортын төрөл. Дэлхийн аварга болон олон улсын бусад тэмцээнд таныг авхаалж самбаагаа сорихоор очиход гаднын тамирчин, дасгалжуулагчид хэрхэн хүлээж авдаг вэ?

-Монголын тамирчдыг гаднын тамирчин дасгалжуулагчид найрсгаар хүлээн авдаг.

-Мөсөнд авиралтын хувьд зориулалтын хананаас гадна ууланд бэлтгэл хийж байв уу?

-Би Увс аймгийн уугуул. Манай аймагт өндөр хайрхан олон бий. Би тэдгээр хайрхнуудад авирч үзээгүй л байна. Цаашдаа авирч үзэх сонирхолтой байгаа.

-Та Улаангом хотын нэгдү­гээр сургуулийг энэ жил төг­сөнө. Цаашид спортоороо даг­нан суралцах уу?

-Энэ спортоороо хичээллэж тамирчны замналаа үргэлж­лүүлнэ гэсэн бодолтой байна.

-Одоо ямар тэмцээнд орол­цохоор бэлтгэж байна вэ?

-Оролцохоор төлөвлөж байгаа тэмцээн уралдаан одоогоор тодорхой болоогүй байна. Энэ хугацаанд бэлт­гэлээ хийнэ дээ. Ташрамд, за­луучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орол­цоход бэлтгэж, мөнгө санхүү болон сэтгэлзүйтэй маань ажилласан Пүрэвсүрэн (Пүүсүү) багшдаа маш их баярлалаа.

Б.Сэлэнгэ  

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №009/24588/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал ү… 13 цагийн өмнө
УИХ: Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг хэлэлцэж байна 18 цагийн өмнө
“Agenda-2.0” хөтөлбөрийн хүрээнд хүний нөөц, ногоон хөгжил, хиймэл оюу… 18 цагийн өмнө
“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиг… 19 цагийн өмнө
Улаанбаатарт 13 хэм дулаан байна 20 цагийн өмнө
Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажл… Өчигдөр
“Иргэдээ сонсъё” уулзалтад УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин оролцлоо Өчигдөр
УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Хэвлэлийн хэлтсийн дарга Ч.Бат-Оргил нар и… Өчигдөр
Гэр бүл бүхэнд инээд бэлэглэнэ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Ховд голд живж байсан хүүгийн амь насыг аварсан О.Сүлдийг “Шударга жур… Өчигдөр
“Мега төслүүдэд Монгол талентуудаа татан оролцуулах боломж, шийдэл” ца… Өчигдөр
Сүхбаатар дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 91 ТҮЦ-ийг нүүлгээд бай… Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй… Өчигдөр
“Улаанбаатар марафон 2025" гүйлтийн төрлүүдийг танилцуулж байна Өчигдөр
Цахим орчин дахь өсвөр үеийнхний үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гад… Өчигдөр
Улаанбаатарт 12 хэм дулаан байна Өчигдөр
Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины т… 2025/04/15
Нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан … 2025/04/15
Х.Нямбаатар: Тухайн оршин суугчдын хүсэлтийн дагуу Сэлбэ дэд төв орчим… 2025/04/15