Мөсөнд авиралтын мастеруудыг онцоллоо


Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга мөсөнд авиралтын спортоор дэлхийн цомын цуврал тэмцээн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн баг тамирчид, Монголын уулчдын үндэсний холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзжээ. Манай улсын мөсөнд авиралтын тамирчид 2024 оны эхний хоёр сарын байдлаар дэлхийн цомын цуврал тэмцээн, залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн алт, хоёр мөнгө, гурван хүрэл нийтдээ есөн медаль хүртээд байгаа юм.

Манай тамирчдаас Франц улсад болсон залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хурдны төрөлд Б.Мөнхбаатар алт, А.Зоригт­баатар, Ц.Анар нар хүрэл, БНСУ-д болсон дэлхийн цомын тэмцээнээс Н.Хэрлэн алт, Ч.Мандахбаяр мөнгө, Швейцар улсад болсон дэлхийн цомоос Ч.Мандахбаяр алт, Канад улсад болсон насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас Н.Хэрлэн мөнгө, Н.Сэлэнгэ хүрэл медаль хүртсэн байна. Тэднээс Ч.Мандахбаяр дэлхийн цомын цуврал тэмцээний нийлбэр амжилтаар дэлхийн чансааг тэргүүлж, цомын эзэн болсон бол Б.Мөнхбаатар залуучуудын дэлхийн аваргаас Монголын баг тамирчдын анхны алтан медалийг авчирч, Н.Хэрлэн, Н.Сэлэнгэ нар насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн анхны монгол тамирчид билээ.

Баг тамирчдыг хүлээн авах арга хэмжээний үеэр БТСУХ-ны дарга О.Баттулга, Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл нар зарим тамирчныг шагнаж урамшуулсан бөгөөд Биеийн тамир, спортын жуух бичгээр У.Анар, Ж.Амина, А.Зоригтбаатар нарыг, Олон улсын хэмжээний мастер цол тэмдгээр Н.Сэлэнгэ, Б.Мөнхбаатар нарыг шагнасныг мэдээллээ.

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №009/24588/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал ү… 13 цагийн өмнө
УИХ: Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг хэлэлцэж байна 18 цагийн өмнө
“Agenda-2.0” хөтөлбөрийн хүрээнд хүний нөөц, ногоон хөгжил, хиймэл оюу… 18 цагийн өмнө
“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиг… 19 цагийн өмнө
Улаанбаатарт 13 хэм дулаан байна 20 цагийн өмнө
Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажл… Өчигдөр
“Иргэдээ сонсъё” уулзалтад УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин оролцлоо Өчигдөр
УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Хэвлэлийн хэлтсийн дарга Ч.Бат-Оргил нар и… Өчигдөр
Гэр бүл бүхэнд инээд бэлэглэнэ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Ховд голд живж байсан хүүгийн амь насыг аварсан О.Сүлдийг “Шударга жур… Өчигдөр
“Мега төслүүдэд Монгол талентуудаа татан оролцуулах боломж, шийдэл” ца… Өчигдөр
Сүхбаатар дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 91 ТҮЦ-ийг нүүлгээд бай… Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй… Өчигдөр
“Улаанбаатар марафон 2025" гүйлтийн төрлүүдийг танилцуулж байна Өчигдөр
Цахим орчин дахь өсвөр үеийнхний үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гад… Өчигдөр
Улаанбаатарт 12 хэм дулаан байна Өчигдөр
Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины т… 2025/04/15
Нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан … 2025/04/15
Х.Нямбаатар: Тухайн оршин суугчдын хүсэлтийн дагуу Сэлбэ дэд төв орчим… 2025/04/15