Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Дархан-Уул аймгийн шүүхийн барилгын шав тавих ёслолд оролцов


Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар  Дархан-Уул аймагт ажиллаж, олон улсын жишигт нийцсэн шүүхийн барилгын шав тавих ёслолд оролцов.

Улсын хэмжээнд 2025 онд таван байршилд шүүхийн зориулалтын барилга шинээр барих хууль, эрх зүйн орчныг Улсын Их Хурал 2024 онд бүрдүүлж, шаардлагатай хөрөнгө санхүүг шийдвэрлэн баталсан бөгөөд өнөөдөр Дархан-Уул аймагт олон улсын жишигт нийцсэн шүүхийн барилгын шавыг тавих арга хэмжээгээр эхлүүллээ. Өнөөдрийн арга хэмжээ нь Монгол Улсад шүүхийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй бодит дэвшил бөгөөд Дархан-Уул аймаг нь орон нутгийн шүүхүүдээс анхлан улсын хэмжээнд орчин үеийн шүүхийн зориулалтын барилгатай болж байгаагаараа онцлог үйл явдал боллоо.


Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 88 шүүх, 40 шүүхийн Тамгын газар 40 байршилд үйл ажиллагаа явуулж байгаагаас 13 шүүх, 5 шүүхийн Тамгын газар түрээсийн байранд ажиллаж байна. Өөрийн байртай шүүхүүд ч мөн адил шүүхийн зориулалтаар баригдаагүй, банк, худалдааны төв, цэргийн анги зэрэг өөр зориулалтын байранд байрлаж буй нь салбарын үйл ажиллагаанд хүндрэл учруулсаар ирсэн билээ.


Шинээр баригдах шүүхийн байр нь нийт 6138 м.кв талбай бүхий зоорьтой 5 давхар байхаар төлөвлөгдсөн. Иргэд, шүүгч, ажилтнууд, яллагдагч, шүүгдэгчдийн орох, гарах чиглэл тусдаа байхаар зохион байгуулалттай, түр саатуулах өрөөнөөс шууд шүүх танхим руу орох боломжтой, цахилгаан болон явган шаттай, иргэдийг хүлээн авах хэсэг, шүүх хуралдааны нийт 8 танхим, 105 м.кв талбай бүхий хуралдааны танхим, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны, өмгөөлөгч, прокурор, насанд хүрээгүй этгээдийн байцаалт авах, архив, сервер зэрэг архитектур төлөвлөлт нь шүүхийн аюулгүй ажиллагаа, хараат бус байдлыг хангахад чиглэсэн шүүхийн үйл ажиллагааны стандартад нийцүүлсэн шийдэлтэй юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажл… 10 цагийн өмнө
“Иргэдээ сонсъё” уулзалтад УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин оролцлоо 11 цагийн өмнө
УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Хэвлэлийн хэлтсийн дарга Ч.Бат-Оргил нар и… 11 цагийн өмнө
Гэр бүл бүхэнд инээд бэлэглэнэ 13 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 14 цагийн өмнө
Ховд голд живж байсан хүүгийн амь насыг аварсан О.Сүлдийг “Шударга жур… 14 цагийн өмнө
“Мега төслүүдэд Монгол талентуудаа татан оролцуулах боломж, шийдэл” ца… 15 цагийн өмнө
Сүхбаатар дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 91 ТҮЦ-ийг нүүлгээд бай… 15 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй… 16 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2025" гүйлтийн төрлүүдийг танилцуулж байна 18 цагийн өмнө
Цахим орчин дахь өсвөр үеийнхний үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гад… 18 цагийн өмнө
Улаанбаатарт 12 хэм дулаан байна 19 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины т… Өчигдөр
Нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан … Өчигдөр
Х.Нямбаатар: Тухайн оршин суугчдын хүсэлтийн дагуу Сэлбэ дэд төв орчим… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн ба… Өчигдөр
Монголын циркчид тоглолтоо хийнэ Өчигдөр
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэли… Өчигдөр
Монгол, Хятадын Парламент хоорондын Байнгын уулзалтын механизмын VI уу… Өчигдөр
Хууль бусаар ашиглаж байсан эмийн үйлдвэрийн барилгыг албадан чөлөөлж,… Өчигдөр