Хууль бусаар ашиглаж байсан эмийн үйлдвэрийн барилгыг албадан чөлөөлж, нурааж эхэллээ

unen
21 цагийн өмнө

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах Эмийн үйлдвэрийн барилгыг дөрөвдүгээр сарын 14-ний шөнийн 00:00 цагт албадан чөлөөлж, өнөөдөр өглөө нурааж эхэллээ. Тус барилга бол нийслэлийн өмчит Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа найман объектын нэг бөгөөд 2014 оноос хойш иргэн Ж.Хатанбаатар нь элэг судлалын клиник төв болон түүний харьяа объектуудыг хувьдаа хууль бусаар ашиглаж байсан юм. Ашиглалтад ороод хэдийн 73 жилийг үдэж, ашиглах боломжгүй дүгнэлтэд хүрсэн эмийн үйлдвэрийн барилга дээр албаныхныг очиход айл өрхүүд зөвшөөрөлгүй амьдарч байв.

Эмийн үйлдвэрийн барилгын талаар хотын дарга Х.Нямбаатар “Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг дуудлага худалдаанд оруулна. Энэ бол төрийн өмчийг хууль бусаар ашиглан, дарагдуулж, ямар нэг хөрөнгө оруулалт хийхгүй байсаар балгас болгон үнэгүйдүүлж буй нэг л жишээ. Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулахад хууль, эрх зүйн ямар нэг зөрчил байхгүй” гэсэн юм.

Д.Амгалан: Эмийн үйлдвэрийн барилгыг зориулалтаар нь ашиглаагүй, иргэдэд түрээсэлж байгаа нь хууль бус үйлдэл

Ж.Хатанбаатар нь улсын найман объектыг хууль бусаар ашиглахдаа улсад ямар ч төлбөр төлдөггүй, 10 гаруй жил зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж, орлогыг завшиж байгаа юм. Үүгээр ч зогсохгүй холбогдох хууль тогтоомжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийслэлийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын захирлыг нийслэлийн Эрүүл мэндийн газраас томилдог томилгоог тус төвийн өмнөх удирдлагууд удаа дараа эсэргүүцэж, зохих ёсны шаардлагыг огт биелүүлдэггүй.

Энэ мэт нөхцөл байдал удаа дараа давтагдсан учраас өчигдөр НЗДТГ-ын дарга Д.Амгалан тус эмнэлгийн удирдлагуудтай уулзаж, Эмийн үйлдвэрийн барилгыг албадан чөлөөлж, нурааж эхэллээ. Эмийн үйлдвэрийн барилгыг албадан чөлөөлөх үеэр НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Өнгөрсөн хоёрдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн эмийн үйлдвэрийн барилгыг чөлөөлөх тухай мэдэгдлийг  Ж.Хатанбаатар болон тус үйлдвэрт амьдарч байгаа айл өрхөд хүргүүлсээр байсан. Өнөөдрийг хүртэл барилгыг суллаагүй учраас албадан чөлөөллөө. Эмийн үйлдвэрийн барилгыг зориулалтаар нь ашиглаагүй, иргэдэд түрээсэлж байгаа нь хууль бус үйлдэл” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины т… 15 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан … 15 цагийн өмнө
Х.Нямбаатар: Тухайн оршин суугчдын хүсэлтийн дагуу Сэлбэ дэд төв орчим… 15 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн ба… 16 цагийн өмнө
Монголын циркчид тоглолтоо хийнэ 17 цагийн өмнө
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэли… 17 цагийн өмнө
Монгол, Хятадын Парламент хоорондын Байнгын уулзалтын механизмын VI уу… 21 цагийн өмнө
Хууль бусаар ашиглаж байсан эмийн үйлдвэрийн барилгыг албадан чөлөөлж,… 21 цагийн өмнө
Потомакийн их сургуультай боловсрол, судалгаа, чадавх, засаглал, техно… 21 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хамгийн сайн ажиллаж байгаа бүсийн зөвлөл… Өчигдөр
Дуучин Э.Минжинсор, Э.Номин-Эрдэнэ нар "Ганцхан" тоглолтоо хийнэ Өчигдөр
“AGENDA-2.0” хөгжлийн хөтөлбөрийг улс орон даяар танилцуулна Өчигдөр
Дахин төлөвлөх “20 минутын хот”-д оршин суугч төвтэй орчныг бүрдүүлнэ Өчигдөр
Х.Номин-Эрдэнэ: Хичээсэн хүнийг хувь заяа шагнадаг Өчигдөр
Эрдэмтдээ хүлээсэн Эхийн голын баянбүрд Өчигдөр
“Хөх Зэв”-ийг Японд хүргэсэн брэнд бүтээгч Өчигдөр
Дээд амжилт шинэчлэгч Өчигдөр
Гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур, хийн түлшээр ажилладаг төхөөр… Өчигдөр
Экспортын хэмжээ нэмэгдэж, валютын нөөц таван тэрбум долларт хүрлээ Өчигдөр
Трампын тариф дэлхийн зах зээлийг савлууллаа Өчигдөр