Гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур, хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулна


НИТХ-ын  Зөвлөлийн хуралдаанаар  “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журам”-ыг батлах тухай хэлэлцлээ. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар танилцуулга, мэдээлэл хийв. 

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах ногоон бүсийн өрх сууцаа дулаан алдагдалгүй болгож, хатуу түлш буюу нүүрсийг хэрэглээнээс халах зорилготой уг төслийн хүрээнд гэр, орон сууцаа дулаалж, дулаан алдагдалгүй болгох, хатуу түлшийг хэрэглээнээс халсан өрхүүдэд нэг удаа тоног төхөөрөмж үнэгүй суурилуулах болон бүх төрлийн хийн түлш болон цахилгаан халаагуурын хэрэглээний үнийн урамшуулал олгох талаар тусгажээ. Ингэхдээ сарын хэрэглээнээс хамаарч нэг өрхөд сард 50-250 мянган төгрөгийн урамшуулал олгох  аж.

Эхний ээлжид нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсийн 52 мянган өрхөд цахилгаан болон хийн түлшний хэрэглээг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн тухай бүсийн айл өрхүүдийн хэдэн хувь нь байшинд амьдардаг, гэрт амьдардаг, дулаалгыг хэрхэн хийх, аль өрхөд цахилгаан, аль өрхөд хийн түлшний төхөөрөмж суурилуулах талаар нарийн судалгааг ажлын хэсэг гаргаж хийх аж. 

Мөн дулаалгыг нийслэлийн зүгээс хийх бөгөөд тухайн өрх гадна фасад болон үүдний амбаарын хэсгийг заавал хариуцна.  НИТХ-ын төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Т.Отгонболд “Нийслэлийн 52 мянган өрхийг ямар шалгуураар сонгосон, алслагдсан дүүргүүдийн өрхийг хэрхэн хамруулах, төсөл хэрэгжиж эхэлсэн тохиолдолд наад зах нь хийн буюу газ ашиглах, төхөөрөмжийг зөв хэрэглэхэд хэн хяналт тавих вэ. Урамшуулалд хэчнээн төгрөг зарцуулах вэ” гэдгийг тодруулав. Мөн НИТХ-ын төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Б.Дөлгөөн “Айл өрхүүдэд хэдий хугацаанд урамшуулал өгөх, урамшууллыг хэрэглээнд бус дулааны алдагдлыг бууруулах зорилгоор хийсэн дулаалгын материал, төхөөрөмжийн үнэд ч юм уу өгөх боломжтой юу. Тэгвэл урамшууллаас илүү эдийн засгийн хэмнэлт хийх боломжтой” хэмээн тодрууллаа.  

Эдгээр асуултад Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар “Айл өрхүүдийг сонгохдоо бүсээр нь буюу агаарын бохирдол ихтэй хэсгийг сонгосон бөгөөд Нийслэлийн Засаг дарга, дүүрэг, хороодын Засаг дарга болон өрх гэсэн гуравласан гэрээг байгуулна. Гэрээний дагуу хяналтын ажлын хэсэг ажиллах юм. Ялангуяа хийн түлшний төхөөрөмж суурилуулах ажилд Азийн сантай хамтарч сургалт явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд сургалтад зөвхөн өрхөөс гадна онцгой, цагдаа, төрийн албан хаагчид, салбарын мэргэжилтнүүдийг хамруулна” гэдгийг хэллээ. 

Түүнчлэн НИТХ-ын төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн О.Зундуйдорж хийн хэрэглээний талаар иргэд дутуу дулимаг мэдлэг, мэдээлэлтэйгээс үүдэн сөрөг ойлголттой буюу айдастай байна. Тиймээс энэхүү төслийн хариуцагчид болон салбар мэргэжлийн байгууллагууд иргэдийг зөв мэдээллээр хангах нь чухал байна гэдгийг онцлов. Улмаар Зөвлөлийн хуралдаанаар “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журам”-ыг батлах тухай болон бусад асуудлыг НИТХ-ын ээлжит III хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24640/ дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээ… 4 цагийн өмнө
Хэн юу хэлэв 6 цагийн өмнө
Ялагчгүй тоглоомын золиос... 6 цагийн өмнө
Цахим мөрийтэй тоглогчдыг дөнгөлөх хуулийн шинэчлэл 6 цагийн өмнө
Улс төр үймээн бужигнаантай, саарал ордон сандал суудлын хэрүүлтэй 7 х… 6 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан 6 цагийн өмнө
Улсын баяр наадмаар найман өдөр амарна Өчигдөр
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… 2025/06/04
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв 2025/06/04
Улаанбаатарт 20 хэм дулаан байна 2025/06/04
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 2025/06/03
ФОТО: УИХ-ын чуулган 2025/06/03
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 2025/06/03
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 2025/06/03
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/02
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 2025/06/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02