Трампын тариф дэлхийн зах зээлийг савлууллаа


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-д 50 хувийн татвар нэмж ногдуулах тогтоолд гарын үсэг зурснаар Бээжин, Вашингтоны хооронд үл ойлголцол үүсэн харилцан ширүүн мэдэгдэл гаргалаа. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левиттийн мэдэгдсэнээр  Вашингтоны зарласан харилцан тарифыг харгалзан үзвэл Хятадын барааны татвар 104 хувиас давах юм.  Хамгийн өндөр тарифтай орнуудад Камбож (49 хувь), Вьетнам (46), Тайланд (36), БНХАУ (34), Өмнөд Африк (30) багтжээ. Харин ОХУ, Беларусь, Куба, БНАСАУ, Иран, Канад, Мексик жагсаалтын гадна үлдлээ. Тарифын орлогыг АНУ-ын үндэсний өрийг төлөхөд зарцуулах аж.

 

Бээжин: Эцсээ хүртэл тэмцэнэ

 

Трампын тарифын бодлогыг “Үндэслэлгүй дээрэнгүй үйлдэл, нэг талын эдийн засгийн дарамт шахалт” хэмээгээд Хятадын Худалдааны яамнаас АНУ-ын  импортын бүх бараанд 34 хувийн нэмэлт татвар ногдуулах хариу арга хэмжээ авлаа. Мөн Цагаан ордон шийдвэрээ эргэн харж, худалдааны түншүүдтэйгээ шударга, эрх тэгш яриа хэлэлцээр эхлүүлэхийг уриалжээ. Хойд Америкийн 12 компанийг экспортын хяналтын жагсаалтад оруулсан. 

Эдгээр  компанид иргэний болон цэргийн зориулалттай эд материал экспортлохыг хориглох,  холбогдох үйл ажиллагаагаа даруй зогсоох, харин онцгой нөхцөл шаардлага дор экспортлогч тал Худалдааны яаманд өргөдөл гаргаж учир байдлыг тодорхойлохоор тусгажээ. БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчийн тайлбарласнаар үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхлыг хамгаалан, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх зэрэг үүргээ биелүүлэхийн тулд Экспортын хяналтын тухай хууль зэрэг хууль тогтоомжид үндэслэн хориг тавьжээ. Америкийн эдгээр компанид Хятадын аюулгүй байдал, ашиг сонирхолд ноцтой заналхийлж байгааг дурдсан. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Бээжингийн эрх баригчид  хариу арга хэмжээгээ зогсоохгүй бол дахин 50 хувийн татвар нэмэхээ мэдэгдсэн. 

Вашингтоны шантаажид автахгүй, намжихгүй байгаа худалдааны дайнд эцсээ хүртэл тэмцэхээ Хятадын тал илэрхийлжээ.  Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид зарласан тарифыг хэрэгжүүлэхдээ түр завсарлах талаар бодож байгаа эсэхийг асуухад Дональд Трамп эрс татгалзсан. Тэрбээр  Хятад улс Өмнөд Солонгос зэрэг бусад орны нэгэн адил хэлэлцээр хийхийг хүсэж байгаа. Гэхдээ тэд хэлэлцээр хэрхэн эхлүүлэхээ мэдэхгүй байна. Бид тэднийг холбогдохыг  хүлээж байна” хэмээлээ. Хэлэлцээр удирдан явуулах үүрэг хүлээсэн АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент “БНХАУ Трампын татварт хариу арга хэмжээ авснаар өөрийгөө тусгаарлаж, тариф бууруулна гэж найдсан. Зах зээл алдагдлаа нөхөж байгаа ч тогтвортой байдлын талаар ярихад эрт байна” гэжээ.

 

Зарим улстай тарифын хэлэлцээр нэн даруй эхлүүлэхээ амлав

 

БНХАУ-аас гадна хэд хэдэн улсад 10-50 хувийн импортын татвар ногдуулсан нь өнгөрсөн лхагва гарагт хүчин төгөлдөр боллоо. Энэ нь АНУ-ын хөрөнгийн зах зээлийг уналтад хүргэж болзошгүй.  Татварын нэмэгдэл ОХУ-ын бараа бүтээгдэхүүнд  нөлөөлсөнгүй. Үүнийг Украины мөргөлдөөнийг зохицуулахаар Москватай хэлэлцээ хийж байгаатай холбон тайлбарлаж байна.

Цагаан ордны Үндэсний эдийн засгийн зөвлөлийн тэргүүн Кевин Хассетт  ч ажиглагчдын таамаглалыг батлав. Трампын татвараас дэлхийн эдийн засаг бүхэлдээ эмээж, хоёр их гүрний  хооронд худалдааны шинэ дайны аюул заналхийлж байгааг шинжээчид хүлээн зөвшөөрлөө. Тарифын талаар 50 гаруй улс хэлэлцээр хийх хүсэлтээ ирүүлсэн байна. Ерөнхийлөгч Дональд Трамп зарим улстай тарифын хэлэлцээр нэн даруй эхлүүлэхээ амласан.  

Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуг Цагаан ордонд хүлээн авч уулзжээ. Тус улсаас АНУ-д импортлох бараа бүтээгдэхүүний татварыг 17 хувь хүртэл нэмэгдүүлэхээр заасан. Трампын гомдоллож буй АНУ-тай хийсэн худалдааны тэнцвэргүй байдлыг засахаа Нетаньяху илэрхийлсэн. Цагаан ордны тэргүүн цахим хуудастаа “Япон улс тарифын хэлэлцээр хийхээр Вашингтон руу төлөөлөгчдөө илгээж байна” гэж бичжээ. Японы Засгийн газрын төлөөлөгчдийг Эдийн засгийн сайд Риосэй Аказава ахлахаар томилогдсон. Ерөнхийлөгч Дональд Трамп, Японы Ерөнхий сайд Шигеру Ишиба нар утсаар ярихдаа хэлэлцээр эхлүүлэхээр тохиролцжээ. Трампын шийдвэрийн дагуу Европын холбооноос АНУ-д импортлох бараа бүтээгдэхүүний татварыг 20 хувь болгожээ. 

Европын комиссын тэргүүн Урсула фон дер Лейен автомашин болон бусад аж үйлдвэрийн бүтээгдэхүүний татварыг тэглэхийг  АНУ-ын Ерөнхийлөгчид санал болгосон. АНУ-ын Европтой хийх худалдааны алдагдлыг арилгахад автомашин болон бусад аж үйлдвэрийн бүтээгдэхүүний татварыг тэглэх нь хангалтгүй. Трамп Европын холбоог АНУ-д хохирол учруулах зорилготой гэж буруутгадаг. Өмнө нь “Европын холбоо манай автомашин, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хүлээн авахгүй байна. Худалдааны давуу талаа нөхөхийн тулд  Европын холбоо манай улсаас Америкийн эрчим хүчийг худалдан авах ёстой” гэж мэдэгдсэн.

 

Америкийн “Гайхамшигт долоо” алдагдалд оров

 Тарифыг нэмэх шийдвэр гаргаснаас хойш “S&P 500” индекс 10.5 хувиар буурч, зах зээлийн үнэлгээ таван их наяд ам.доллароор унажээ. Уг үзүүлэлт нь  2020 оноос хойш хамгийн том бууралт юм. Эдийн засагч, банкирууд,  Уолл Стритийн төлөөлөгчид АНУ-ын Засгийн газраас тогтоосон тарифын эсрэг байр сууриа илэрхийлжээ. Шинэ тариф инфляц өсгөх магадлалтай. BBC-ийн тоймд бичсэнээр уналтын дараа зарим хөрөнгө оруулагчид хямд хувьцаа худалдаж авах эсвэл зах зээл ихэвчлэн бага зэрэг сэргэдэг. 

Гэхдээ Европт хийсэн  энэ долоо хоногийн арилжааны үр дүнд хөрөнгийн зах зээл Трампын “Чөлөөлөх өдөр”-ийн дараа алдагдсан үнийн дүнгийн зөвхөн нэг хэсгийг эргүүлэн авчээ. Жишээлбэл, Лондоны FTSE 100 индекс тарифын мэдэгдлийн дараа  8.1 хувиар буурсан. АНУ-ын мягмар гаргийн арилжаа эхлэхэд доошилсон үзүүлэлттэй байна. “Dow Jones” 0.84, “Nasdaq” технологийн индекс 2.15 хувиар буурчээ. “Тесла” компанийн хувьцаа 5.45, “Apple”-ийнх 5.22, “Амазон” 2.88, чип үйлдвэрлэгч “Nvidia” 2.01 хувиар буурсан. Дональд Трампын гэр бүлийн бизнес арилжааны үл хөдлөх хөрөнгийн салбар дахь үнэлгээ 90 сая ам.доллароор буурчээ. 

Трампын гэр бүлийн багцын нэг “Vornado Realty Trust” хөрөнгө оруулалтын сангийн үнэт цаас 14 хувиар унасан. Түүнчлэн гольфын бизнес  ч алдагдал хүлээх юм.  “Ройтерс” агентлагийн мэдээлснээр “S&P 500” индексийн компаниуд сүүлийн өдрүүдэд хөрөнгийн бирж дээр таван их наяд гаруй ам.доллар алдсан.  Дийлэнхийг Америкийн “Гайхамшигт долоо” буюу “Nvidia”, “Alphabet”, “Амазон”, “Apple”, “Microsoft”, “Мета”, “Тесла”  бүрдүүлжээ.  Токиогийн хөрөнгийн биржийн “Nikkei 225”  индекс ч мөн  7.8 хувиар доошилсон.  Энэ мэтээр Ази, Европын хөрөнгийн зах зээл уналтад орж байна.

Х.Эрдэнэзаяа 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24640/ дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины т… 16 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан … 16 цагийн өмнө
Х.Нямбаатар: Тухайн оршин суугчдын хүсэлтийн дагуу Сэлбэ дэд төв орчим… 16 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн ба… 17 цагийн өмнө
Монголын циркчид тоглолтоо хийнэ 18 цагийн өмнө
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэли… 18 цагийн өмнө
Монгол, Хятадын Парламент хоорондын Байнгын уулзалтын механизмын VI уу… 22 цагийн өмнө
Хууль бусаар ашиглаж байсан эмийн үйлдвэрийн барилгыг албадан чөлөөлж,… 22 цагийн өмнө
Потомакийн их сургуультай боловсрол, судалгаа, чадавх, засаглал, техно… 22 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хамгийн сайн ажиллаж байгаа бүсийн зөвлөл… Өчигдөр
Дуучин Э.Минжинсор, Э.Номин-Эрдэнэ нар "Ганцхан" тоглолтоо хийнэ Өчигдөр
“AGENDA-2.0” хөгжлийн хөтөлбөрийг улс орон даяар танилцуулна Өчигдөр
Дахин төлөвлөх “20 минутын хот”-д оршин суугч төвтэй орчныг бүрдүүлнэ Өчигдөр
Х.Номин-Эрдэнэ: Хичээсэн хүнийг хувь заяа шагнадаг Өчигдөр
Эрдэмтдээ хүлээсэн Эхийн голын баянбүрд Өчигдөр
“Хөх Зэв”-ийг Японд хүргэсэн брэнд бүтээгч Өчигдөр
Дээд амжилт шинэчлэгч Өчигдөр
Гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур, хийн түлшээр ажилладаг төхөөр… Өчигдөр
Экспортын хэмжээ нэмэгдэж, валютын нөөц таван тэрбум долларт хүрлээ Өчигдөр
Трампын тариф дэлхийн зах зээлийг савлууллаа Өчигдөр