Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна


Нийслэлийг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд тусгай замын автобусны төслийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд төслийн зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтаар төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүжилт болон зохицуулалтын дэд бүтцийн асуудлыг нарийвчлан хэлэлцэж, оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулах талаар хэлэлцлээ. 

Тусгай замын автобусны /BRT/ төслийн захирал Т.Чинбатаас төслийн талаар тодрууллаа. Тэрбээр “Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах энэхүү төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлнэ. Судалгааны ажил одоогийн байдлаар 60 орчим хувьтай явж байгаа бөгөөд зураг төсөл үргэлжилж байна. Өнөөдрийн төслийн уулзалтад Засгийн газрын харьяа яам, агентлагууд, мөн нийслэлийн холбогдох газрууд оролцож, төслийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл солилцлоо” хэмээв.

"Far East Mobility" компанийн гүйцэтгэх захирал Карл Фьеллстром “Тусгай замын автобусны зураг төслийг манай баг боловсруулж байна. Бидний хувьд тусгай замын автобусны чиглэлээр олон жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд БНХАУ, АНУ, Индонез, Филиппин зэрэг олон улсад ажилласан туршлагатай. Улаанбаатар хотод 2011, 2019, 2023 онд ирж, төсөл хэрэгжүүлэх судалгаа хийсэн. Өдөрт 1.5 сая гаруй хүн нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа нь BRT-д өндөр хэрэгцээ байгааг харуулж байна. Өргөн зам, зорчигчдын хэрэгцээ зэргийг харгалзан авч үзвэл Улаанбаатар хотод тусгай замын автобус нь нийтийн тээврийн хамгийн оновчтой шийдлийн нэг хэмээн бид үзэж байна” гэв.

Тусгай замын автобус төслийг Ард Аюушийн өргөн чөлөөнөөс Их хүрээний гудамж хүртэлх 12.7 км урт коридорын дагуу барина. Өдөрт 25-35 мянган зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Буудлын тоо 17, зорчих дундаж хугацаа 15-20 минут, дундаж хурд 20-25 км/цаг байна. Төсөл хэрэгжсэнээр замын хөдөлгөөний дундаж хурд 12.6 хувиар нэмэгдэх юм. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор барилга угсралтын ажлыг 2026 оны дөрөвдүгээр сард эхэлж, 2028 оны эхээр ашиглалтад оруулах боломжтой гэж үзэж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг хэлэлцэж байна 1 цагийн өмнө
“Agenda-2.0” хөтөлбөрийн хүрээнд хүний нөөц, ногоон хөгжил, хиймэл оюу… 1 цагийн өмнө
“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиг… 2 цагийн өмнө
Улаанбаатарт 13 хэм дулаан байна 3 цагийн өмнө
Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажл… 18 цагийн өмнө
“Иргэдээ сонсъё” уулзалтад УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин оролцлоо 19 цагийн өмнө
УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Хэвлэлийн хэлтсийн дарга Ч.Бат-Оргил нар и… 19 цагийн өмнө
Гэр бүл бүхэнд инээд бэлэглэнэ 20 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 21 цагийн өмнө
Ховд голд живж байсан хүүгийн амь насыг аварсан О.Сүлдийг “Шударга жур… 22 цагийн өмнө
“Мега төслүүдэд Монгол талентуудаа татан оролцуулах боломж, шийдэл” ца… 23 цагийн өмнө
Сүхбаатар дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 91 ТҮЦ-ийг нүүлгээд бай… 23 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй… 23 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2025" гүйлтийн төрлүүдийг танилцуулж байна Өчигдөр
Цахим орчин дахь өсвөр үеийнхний үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гад… Өчигдөр
Улаанбаатарт 12 хэм дулаан байна Өчигдөр
Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины т… Өчигдөр
Нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан … Өчигдөр
Х.Нямбаатар: Тухайн оршин суугчдын хүсэлтийн дагуу Сэлбэ дэд төв орчим… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн ба… Өчигдөр