“Эмбер” судалгааны төвийн тайланд дурдсанаар дэлхийн дулаарал цахилгаан эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлсэн. Улмаар чулуужсан түлшээр ажилладаг цахилгаан станцуудын ачааллыг нэмжээ. Коперникийн Уур амьсгалын өөрчлөлтийн хүрээлэнгээс өнгөрсөн гуравдугаар сарыг хамгийн халуун сараар тэмдэглэсэн. “Эмбер” бол дэлхийн эрчим хүчний судалгааны байгууллага. Тус хүрээлэнгийн судлаачид энэ жил цахилгаан эрчим хүчний эрэлт дөрвөн хувиар өснө гэж таамаглажээ. Энэ нь агааржуулагчийн хэрэглээ ихэссэнтэй холбоотой юм. Дэлхийн хэмжээнд үйлдвэрлэсэн нийт эрчим хүчний 34 хувийг эзэлдэг. Тиймд чулуужсан түлш, тэр дундаа нүүрсний хэрэглээ 1.4 хувиар өснө. Өсөлтийн дийлэнх хувийг эрчимтэй хөгжиж буй Азийн орнууд бүрдүүлнэ. Ингэснээр нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 14.6 тэрбум тонн болж дээд амжилт тогтоох юм.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24640/ дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна