БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх сарын 9-нд болох Ялалтын баярын арга хэмжээнд оролцохоор Москвад айлчилна. Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “БНХАУ-ын дарга Ялалтын 80 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаалд оролцоно. Түүхэн чухал үйл явдлууд, нацизмын эсрэг тэмцэлд манай хоёр орны оруулсан хувь нэмэр, хоёр талын харилцааны төлөв байдлын тухай эргэн дурсах болно” гэжээ. Ажиглагчид ОХУ, БНХАУ-ын хооронд дэлхийн улс төрийн өөр ямар ч үйл явцын нөлөөнд автах боломжгүй геополитикийн холбоо тогтсон гэдэг. Хятад улсын дарга Москватай хамтран дэлхийн дэг журмыг олон улсын эрх зүйд үндэслэн хамгаалахад бэлэн буйгаа илэрхийлсэн юм. Зарим эх сурвалж Ерөнхийлөгч Владимир Путинийг БНХАУ-д ирэх есдүгээр сард айлчлах тухай мэдээлж эхэлсэн. Энэ үеэр Бээжинд дэлхийн хоёрдугаар дайнд Японыг ялсны 80 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулахаар товложээ.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24640/ дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна