ТОВЧХОН


Бокс

-Энэтхэгийн Шинэ Дели хотноо үргэлжилж буй сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс Монголын тамирчид хос медалийн болзол хангалаа. 48 кг-д өрсөлдсөн олон улсын хэмжээний мастер Л.Алтанцэцэг Узбекистан, Мароккогийн тамирчныг 5:0-ээр буулган авснаар дэлхийн аваргын мөнгөн  медалийн болзол хангалаа. Тэрбээр өнөөдөр алтан медалийн төлөө өрсөлдөнө. Тэгвэл 54 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин М.Энхжаргал Италийн Савчукийг 5:0-ээр ялснаар хүрэл медалийн болзол хангав. Дугаар шилжих мөчид медалийн өнгө хувиргах тулаанаа Колумбын боксчинтой хийх гэж байлаа.

Хоккей

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Хоккейн IV дивизионы ДАШТ өчигдөр эхэллээ. “Степпе Арена” мөсөн цогцолборт гурван өдөр үргэлжлэх тус тэмцээнд Монгол, Кувейт, Филиппин, Индонез улсын баг өрсөлдөнө. Уг дивизионд түрүүлсэн баг ирэх онд III дивизионы “В” хэсэгт дэвшин тоглох эрхтэй болох юм.

Жүдо

-Гүржийн Тбилиси хотод жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн маргааш эхэлнэ. Уг тэмцээнд 62 орны 425 жүдоч оролцохоор мэдүүлэг өгчээ. Манай улсаас Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, дэлхийн аваргын хүрэл медальт Ё.Басхүү тэргүүтэй 16 жүдоч Гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар, Гавьяат тамирчин Г.Болдбаатар, олон улсын хэмжээний мастер Б.Хишигбаяр нарын удирдлагад зодоглохоор Тбилисид очсон байна. Тэмцээний медалийн төлөөх барилдааныг С1 телевиз Монголын үзэгчдэд шууд дамжуулан үзүүлнэ.

Хөлбөмбөг

-Монголын хөлбөмбөгийн эмэгтэй шигшээ баг олимпын эрхийн төлөөх тоглолтуудаа ирэх сард Тайландад хийнэ. Тэд  ирэх сарын 4-нд Сингапуртай, 7-нд талбайн эзэн Тайландын эсрэг тоглох юм. Хэрэв хэсгээ тэргүүлбэл хоёрдугаар шатанд Япон, БНСУ,  Австрали, БНАСАУ, Хятад зэрэг улсын шилдгүүдтэй өрсөлдөх ажээ. Ази тивээс хоёр улс Парисын олимпын эрх авна.

-Монголын үндэсний хөлбөмбөгийн шигшээ баг түүхэндээ анх удаа Европын багийн эсрэг нөхөрсөг тоглолтыг хийхээр Гүржийг зорив. Тэд энэ сарын 25-нд  Гүржийн Батуми хотноо тус улсын шигшээ багийн эсрэг тоглоно. Бүрэлдэхүүнд 22 тамирчин, дөрвөн дасгалжуулагч, багийн менежер, эмч, албаны хүмүүс гэсэн 31 хүн багтжээ.

Сагсан бөмбөг

-Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ААШТ энэ сарын 29-нд эхэлнэ. Сингапурт болох уг тэмцээнд Ази, далайн орнуудын эрэгтэй, эмэгтэй 43 баг өрсөлдөх юм. Монголын эрэгтэй баг чансаагаараа тивээ тэргүүлж байгаа учир А хэсгийг толгойлох бөгөөд бүрэлдэхүүнд А.Ананд, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, О.Энхбаатар нар багтав. Тэгвэл эмэгтэйчүүд С хэсгийг тэргүүлэх ба бүрэлдэхүүнд Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, О.Хулан, Ц.Болорцэцэг нар багтсан аж. 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №011/24542/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээ… 1 цагийн өмнө
Хэн юу хэлэв 3 цагийн өмнө
Ялагчгүй тоглоомын золиос... 3 цагийн өмнө
Цахим мөрийтэй тоглогчдыг дөнгөлөх хуулийн шинэчлэл 3 цагийн өмнө
Улс төр үймээн бужигнаантай, саарал ордон сандал суудлын хэрүүлтэй 7 х… 3 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно 3 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан 3 цагийн өмнө
Улсын баяр наадмаар найман өдөр амарна Өчигдөр
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… Өчигдөр
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв 2025/06/04
Улаанбаатарт 20 хэм дулаан байна 2025/06/04
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 2025/06/03
ФОТО: УИХ-ын чуулган 2025/06/03
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 2025/06/03
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 2025/06/03
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/02
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 2025/06/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02