Монголчууд зургаан жилийн дараа түрүүлж Азийн хошой аварга боллоо


Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд монголчуудыг түрүүлнэ гэж оролцогчид тааварлаагүй. Энэ нь тэмцээний өмнө тамирчдаас авсан сэтгэгдлээс харагдсан. 

Гэвч бодит байдал арай өөр байлаа. Эрэгтэй, эмэгтэй ангилалд Далайн орнуудын багийг финалдана гэж бүгд таамагласан. Таавар 80 хувийн биелэлттэй байлаа. Эмэгтэйчүүдийн ангилалд Австрали түрүүлж, Шинэ Зеланд дэд аварга болсон бол Хятадын шигшээ хүрэл медаль хүртэв. Яг л таамгийн дагуу. 

Харин эрэгтэйчүүдийн ангилалд монголчууд Азийн чансааг тэргүүлэгч гэдгээ нотоллоо. Эхний тоглолтоо Тайванийн эсрэг хийж эвгүйтсэн. Гэхдээ туршлага, ур чадвараар илүүрхэж 21:19-өөр буулган авлаа. Тэгвэл хоёр дахь тоглолтдоо Сингапурыг 22:9-өөр хожиж, тэдэнд хичээл заав. Ингээд хэсгээсээ нэгдүгээр байраар гарсан бөгөөд хасагдах шатанд Казахстаныг 21:11-ээр төвөггүй яллаа. Ингээд хагас шигшээд Шинэ Зеландын эсрэг тоглохоор болов. Биеийн өндөр, жин, хүчний харьцаа гэх мэт бүх талаараа далайн орны баг илүү байлаа. Харин ухаанаараа монголчууд илүү байсан. 

Монголчуудын толгой сайн ажиллаж, боловсруулсан тактик нь үр дүнгээ өгснөөр Шинэ Зеландыг 19:18-аар буулган авав. Амархан хожил биш. О.Энхбаатарын цагийн төгсгөлд хийсэн алдаа тоглолтыг эргүүлэх шахсан. Азаар Шинэ Зеландын тоглогч торгуулийн хоёр шидэлтийн нэгийг нь алдаж, улмаар хоёр секундтэй уралдсан шидэлт оновчгүй болсноор Монголын залуус дөрөв дэх удаагаа финалдсан нь энэ. Энэ хоёр баг зургаан жилийн өмнө Монголд болсон тивийн аваргаар финалд хоорондоо таарахад монголчууд нутаг дээрээ хожиж байлаа. 

Ингээд өнөөх хүчирхэг Австралитай алтан медалийн төлөө дахин таарлаа. Далайн орны баг завсаргүй гурав түрүүлж, 24 дараалан ялсан гэх амжилттайгаар финалд ирсэн. Шинэ Зеландын эсрэг тааруухан тоглосон А.Ананд, О.Энхбаатар нар шийдвэрлэх тоглолтод багтаа хамгаалалт, оноогоор том тус хүргэлээ. О.Энхбаатарын хамгаалалт, нэг онооны үр дүнтэй довтолгоонууд, А.Анандын багтаа хожил авчирсан алдаатай холын зайн шидэлтийн ачаар монголчууд 21:18-өөр Австралийг буулган авснаар зургаан жилийн дараа Азийн аваргад дахин түрүүлж хошой аварга болов. 


Монголчуудад хожигдсон Австралийн багийн 24 дараалсан ялалтын цуврал тасарлаа. Д.Дэлгэрням бэлгэдлийн шигшээд багтаж, Азийн аваргын үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан. Тэрбээр тэмцээний турш 31 оноо авчээ. Ийнхүү 2023 оны Ази, Номхон далайн 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Монгол түрүүлж, Австрали мөнгө, Шинэ Зеаланд хүрэл тус тус хүртэв.


Монголын эмэгтэйчүүд нэг хожил, хоёр хожигдолтойгоор VI байрт шалгарсан амжилттайгаар тивийн аваргыг дуусгав. Эрэгтэйчүүд түрүүлээд зогсохгүй олимпын эрхийн тэмцээнд шууд оролцох эрхтэй боллоо. 

Б.Мөнхзул


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээ… 25 минутын өмнө
Хэн юу хэлэв 2 цагийн өмнө
Ялагчгүй тоглоомын золиос... 2 цагийн өмнө
Цахим мөрийтэй тоглогчдыг дөнгөлөх хуулийн шинэчлэл 2 цагийн өмнө
Улс төр үймээн бужигнаантай, саарал ордон сандал суудлын хэрүүлтэй 7 х… 2 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно 2 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан 2 цагийн өмнө
Улсын баяр наадмаар найман өдөр амарна Өчигдөр
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… Өчигдөр
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв 2025/06/04
Улаанбаатарт 20 хэм дулаан байна 2025/06/04
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 2025/06/03
ФОТО: УИХ-ын чуулган 2025/06/03
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 2025/06/03
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 2025/06/03
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/02
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 2025/06/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02