Сагсчид олимпын эрхээ хэрхэн авах вэ


3х3 сагсан бөмбөгийн Азийн АШТ Сингапур улсад болж, манай эрэгтэй шигшээ алтан медаль хүртсэн бол эмэгтэй баг шөвгийн наймд шалгарсан.  Энэхүү тэмцээн өндөрлөсний дараа манай сагсчид олимпын эрхээ хэрхэн авах вэ гэдэг асуулт олны анхаарлыг татаж байна. Тиймээс сагсчид Парист өрсөлдөх эрх авахын тулд ямар зам туулахыг сонирхуулья. Олимпын 3х3 сагсны тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр найман баг оролцох ёстой бөгөөд багууд дараах дөрвөн шалгуураар эрхээ авна.

1. Чансаа

2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний чансаагаар дэлхийд эхний гуравт бичигдэж буй багууд эрхээ шууд авна. Одоогоор эрэгтэйчүүдийн чансааг Серб, АНУ, Литва тэргүүлж, Монгол тавд бичигдэж байна. Харин эмэгтэй багуудын эхний гуравт Франц, Герман, АНУ бичигдэж, манай охид 11-р байрт жагсаж буй.

2. 5х5 сагсаар олимпод орж байгаагүй багуудын боломж

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 5х5 сагсан бөмбөгөөр томоохон тэмцээнд оролцож үзээгүй орны багуудад илүү боломж олгох зарчим баримталж буй. Тэр ч үүднээс сүүлийн хоёр олимпод 5х5 сагсан бөмбөгөөр оролцож байгаагүй, дэлхийн чансаагаар эхний наймд бичигдэж багуудын дунд эрх олгох нэг тэмцээн хийнэ. Аваргалсан ганц баг эрхээ авах энэхүү тэмцээн хэзээ, хаана зохиогдох нь одоогоор тодорхойгүй байна. Манай эрэгтэй, эмэгтэй баг тус тэмцээнд орох шалгуурыг хангаж буй.

3. Тивийн аваргуудын өрсөлдөөн

2023 онд тивдээ түрүүлсэн болон ДАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртсэн шилдэг найман баг дахин нэг эрхийн төлөө өрсөлдөнө. Мөн л хугацаа болон зохиогдох газар нь хараахан тодроогүй байгаа энэ тэмцээнд Ази тивийн шинэхэн аварга Монголын эрэгтэй шигшээ оролцох эрхтэй.

4. Сүүлийн боломж

Өмнөх гурван шалгуурын үндсэн дээр эрэгтэй, эмэгтэй тус бүрийн таван эрх тодорхой болно. Улмаар эрхгүй хоцорсон чансаа өндөр шилдэг 16 баг үлдсэн гурван эрхийн төлөө сүүлийн тэмцээнд өрсөлдөх юм. Эндээс харвал манай эрэгтэй баг чансаа олгох гурван тэмцээн, эмэгтэй баг чансааны хоёр тэмцээнд оролцох болзлыг биелүүлээд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээ… 1 цагийн өмнө
Хэн юу хэлэв 3 цагийн өмнө
Ялагчгүй тоглоомын золиос... 3 цагийн өмнө
Цахим мөрийтэй тоглогчдыг дөнгөлөх хуулийн шинэчлэл 3 цагийн өмнө
Улс төр үймээн бужигнаантай, саарал ордон сандал суудлын хэрүүлтэй 7 х… 3 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно 3 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан 3 цагийн өмнө
Улсын баяр наадмаар найман өдөр амарна Өчигдөр
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… Өчигдөр
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв 2025/06/04
Улаанбаатарт 20 хэм дулаан байна 2025/06/04
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 2025/06/03
ФОТО: УИХ-ын чуулган 2025/06/03
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 2025/06/03
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 2025/06/03
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/02
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 2025/06/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02