Хөгжлийн банк нэг их наяд 268.6 тэрбум төгрөгийн зээлийг барагдууллаа


Засгийн газар 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж, “5Ш” ажиллагаа явуулахаас өмнө төрийн өмчийн хөрөнгийг үргүйдүүлж, их хэмжээний алдагдалд оруулсан иргэдийн өрийг төлүүлэх кампант ажил өрнүүлсэн хамгийн том жишээ бол Хөгжлийн банкны зээлдэгчдийн хэрэг. 

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцыг шалгасан Засгийн газар улс төрийн дэмжлэг үзүүлж, АТГ мөрдөн шалгах ажлыг эхлүүлсэн нь зээлийн эргэн төлөлт сайжрахад нөлөөлөөд зогсохгүй дефолтын эрсдэлтэй нүүр тулаад байсан улс орны эдийн засагт ихээхэн дэмжлэг өгсөн юм.

Монгол Улсын Хөгжлийн банк 2022 оны эхэнд 67 зээлдэгчийн 3.2 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн багцын үлдэгдэлтэй байснаас 55.3 хувь нь чанаргүй ангилалд багтаж байгааг олон нийтэд мэдэгдсэн бол оны төгсгөлд нэг их наяд 80 тэрбум төгрөгийн зээлээ эргүүлэн авч, 16 зээлдэгч зээлээ бүрэн төлсөн байв. 

Тухайлбал, 2023 он гарахаас хэдхэн хоногийн өмнө ТОСК ТӨҮГ-аас “Буянт-Ухаа 1, 2” хорооллыг санхүүжүүлсэн зээлийн төлбөр болох 185.6 тэрбум, “Нью яармаг хаусинг прожект”-ын 85.8 тэрбум төгрөгийн зээлээ төлсөн бол бусад ААН-үүд зээлийн эргэн төлөлтийг бэлэн мөнгөөр болон үнэт цаасаар, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр төлж байв. 

Хөгжлийн банкны зээлүүд эдийн засагт харанга дэлдэж, ОУВС ч Хөгжлийн банкийг дампууруулах зөвлөмж өгсөн ч Засгийн газар өрийг эргүүлэн төлөх байр сууриасаа ухраагүй. АТГ мөрдөн шалгах ажлыг эрчтэй явуулж, УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцыг хянан шалгах Түр хороо Нотлох баримтыг шинжлэн судлах гурван удаагийн сонсгол зохион байгуулсан нь үр дүнгээ өгсөн хэрэг. 

Мөн УИХ-ын Түр хорооны нотлох баримтыг шинжлэх судлах сонсгол үргэлжилж буй цаг үетэй давхцан өнгөрсөн нэг­дүгээр сард Нийслэлийн прокурорын газар Хөгжлийн банкны найдваргүй зээлийн хэрэгт холбогдсон 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох 493 хавтаст хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн, Шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 17-ныг хүртэл хойшлуулаад байна.

Наян яллагдагч, дөрвөн хуулийн этгээд, зургаан прокурор, 106 өмгөөлөгч, 28 гэрч, 10 шинжээч, 15 хууль ёсны төлөөлөгчөөс бүрдсэн 257 хэргийн оролцогчтой шүүх хурал Монгол Улсын эрүүгийн хэргийн түүхэнд хамгийн олон яллагдагч, өмгөөлөгчтэй, хамгийн их хохиролтой хэргээр нэрлэлээ.

Шүүхийн урьдчилсан хэлэл­цүүлгийн хуралдаан 2023 оны хоёрдугаар сарын 15-нд 09:00 цагт эхэлсэн ч хойшилсон, анхны шүүх хурал ч мөн хойшилсон. Ахиад хэдэн ч удаа хойшилж магадгүй гэсэн таамаглалыг төрүүлж буй шүүх хурлыг явуулахын тулд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар олон оролцогчийг нэг дор багтаах хуралдааны заал сураглаж байсныг энд дурдах нь зөв байх.

Хөгжлийн банкны зээлийг эргэн төлүүлэх ажиллагаа өнөөдрийг хүртэл тасралтгүй үргэлжилж байна. Дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар Хөгжлийн банкны нийт зээлийн эргэн төлөлт нэг тэрбум 268.6 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнээс 912.7 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 175.4 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.5 тэрбум төгрөг нь үнэт цаасаар эргэн төлсөн байна.

Нийт 20 зээлдэгчийн (21 төслийн) зээлийг хааснаас 16 зээл нь бэлнээр буюу 501.6 тэрбум төгрөгөөр, дөрвөн зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө, нэг зээл үнэт цаасаар төлөгдсөн аж. Хөгжлийн банк нь 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 47 зээлдэгчийн 2.62 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 30.6 хувь нь төрийн өмчит компанийн найман зээлдэгчийн 800 тэрбум төгрөгийн, 69.4 хувь нь хувийн хэвшлийн 39 зээлдэгчийн 1.82 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэлтэй юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 17 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 20 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 21 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 21 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 21 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 22 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 22 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 22 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 22 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 22 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 22 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 22 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 22 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 22 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 22 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 23 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 23 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 23 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 23 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 23 цагийн өмнө