Монголын хип хоп урлагийн гол төлөөлөл болсон "Ice Top" хамтлагийн ахлагч Б.Оргил-Эрдэнэ буюу Eyescool Малайз улсад таалал төгссөн билээ.
Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэх зул өргөх ёслол өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 1-ний өдрийн 20:30 - 22:30 цагийн хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдахаар болжээ.
Б.Оргил-Эрдэнэ "Ice Top" хамтлагийг үүсгэн байгуулж, тухайн үедээ тэсрэлт хийж байсан. 1998 онд байгуулагдснаасаа хойш нийт 250 гаруй уран бүтээлийг сонсогчдодоо хүргэсэн тус хамтлагийн уран бүтээлийг сонсох дуртай хэн бүхнийг энэхүү хүндэтгэлийн ёслолд хүрэлцэн ирэхийг уриалжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна