МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсний 50 жилийн ойд оролцож байна

unen
3 цагийн өмнө

Өмнөд Вьетнамыг чөлөөлж, Вьетнам Улсыг нэгтгэсний түүхт 50 жилийн ойг тус улсын нам, төр засгийн зүгээс үндэсний хэмжээнд өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 30-нд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. Уг түүхэн ойд зориулсан баярын арга хэмжээнд Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар тэргүүтэй төлөөлөгчид хүндэт зочны хувиар урилгаар оролцож байна.

Баярын арга хэмжээний хүрээнд  энэ дөрөвдүгээр сарын 29-нд Вьетнамын Коммунист Намын Төв хорооны Ерөнхий Нарийн Бичгийн дарга То Лам олон улсын төлөөлөгчдийн тэргүүн нар болон дэлхийн 20 гаруй орны улс төрийн намуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 

Энэ үеэр Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар хүндэт зочны хувиар олон улсын төлөөлөгчдийг төлөөлөн арга хэмжээг нээж үг хэллээ. 

Тэрбээр хэлсэн үгэндээ Вьетнамын ард түмний эх оронч тэмцэл, үндэсний эв нэгдлийг бахархан тэмдэглэж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн болон Монголын ард түмний чин сэтгэлийн баярын мэндчилгээг уламжлав.

Мөн тэрбээр Вьетнам Улсын нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлсэн “Дой Мөй” шинэчлэлийн бодлогын амжилтыг өндрөөр үнэлж, Вьетнам Улс 2030 он гэхэд дундаж орлоготой хөгжиж буй орон болох, 2045 он гэхэд өндөр орлоготой хөгжилтэй орнуудын эгнээнд багтах зорилтоо амжилттай биелүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгааг онцолж, 2024 онд хоёр улсын хооронд тогтоосон “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт зэрэг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэв.

Эх сурвалж: Nam.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … 8 минутын өмнө
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно 18 минутын өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… 3 цагийн өмнө
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 3 цагийн өмнө
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… 4 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 5 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 6 цагийн өмнө
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 21 цагийн өмнө
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 22 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… 23 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… Өчигдөр
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… Өчигдөр
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” Өчигдөр
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв Өчигдөр
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч Өчигдөр
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна Өчигдөр
"Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн "GOLDEN HITS" тоглолт рок, поп, … Өчигдөр
Урьдчилсан байдлаар 56 га талбай түймэрт өртсөн байна Өчигдөр
Улаанбаатарт 10 хэм дулаан байна Өчигдөр
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт Өчигдөр