"Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн "GOLDEN HITS" тоглолт рок, поп, хип хоп оддыг нэгтгэнэ

unen
6 цагийн өмнө

Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож, залуусыг байлдан дагуулсан домогт "Хар сарнай" хамтлаг 35 жилийн ойдоо зориулан "Golden Hits" тоглолтыг тавдугаар сарын 24-нд "Social Pay Park"-д зохион байгуулахаар зарласан нь энэ хаврын хөгжмийн ертөнцийг доргиосон үйл явдал болж байна.

Монголдоо анх удаа реп техно урсгалын эхлэлийг тавьсан "Хар сарнай" хамтлаг 1990 онд байгуулагдсан түүхтэй.

35 жилийн өмнө “Хар сарнай” нэртэй доргио хамтлаг тайзан дээр алхаж, Монголын рок поп урлагт өөрийн ертөнцийг нээж, зүрх сэтгэлд хоногшсон супер хит бүтээлүүдээ туурвиж эхэлжээ.
Тэдний хөгжим, уран бүтээлүүд фэнүүддээ хайр түгээж, уярааж, доргиож, урам зориг хайрласан. Хамгийн гол нь энэ бүх цаг хугацаанд "Хар сарнай" үргэлж амьд, үргэлж хит, үргэлж эрч хүчийг мэдрүүлдэг ирсэн нь гайхалтай.

"Golden Hits" тоглолтод "Никитон", "Харанга", "Чингис хаан", "Нисванис", Icetop, Fire хамтлаг, дуучин Б.Сарантуяа, С.Сэрчмаа, реппэр Гинжин, бусад залуу одод гэхчлэн Монголын бүх цаг үеийн, бүх шилдэг уран бүтээлчид, хамтлаг, дуучид нэгдсэн байна.

Н.Энхцэцэг 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… 1 цагийн өмнө
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… 4 цагийн өмнө
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” 5 цагийн өмнө
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв 5 цагийн өмнө
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч 5 цагийн өмнө
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна 5 цагийн өмнө
"Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн "GOLDEN HITS" тоглолт рок, поп, … 6 цагийн өмнө
Урьдчилсан байдлаар 56 га талбай түймэрт өртсөн байна 6 цагийн өмнө
Улаанбаатарт 10 хэм дулаан байна 6 цагийн өмнө
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт 22 цагийн өмнө
​ Зүрх асна 22 цагийн өмнө
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” 22 цагийн өмнө
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… 23 цагийн өмнө
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна 23 цагийн өмнө
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн Өчигдөр
​ Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг бол үзэсгэлэн худал… Өчигдөр
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа Өчигдөр
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллэ… Өчигдөр
“Монгол генералуудын өдөр” тохиож байна Өчигдөр