​ Зүрх асна

unen
5 цагийн өмнө


Монгол Улсын Гавьяат жүжигчин Төмөрийн Ариунаа урлагийн тайзнаа мэндэлсэн 40 жилийн ойн “Зүрх асна” тоглолтын хэвлэлийн бага хурал Шангри-Ла зочид буудлын их танхимд болж өндөрлөлөө. Соёл, урлагийн салбарын бүхий л төлөөлөл, хэвлэл мэдээллийн ажилтнуудын бүрэлдэхүүнтэй зохион байгуулсан уг үйл ажиллагаа нь хэвлэлийн хурал гэхээсээ түүнд амжилт ерөөсөн, үе үеийн хамтрагчдын нэгдсэн чуулган байлаа. Танхимыг гурван хэсэг тохижуулж, зочид зураг авахуулах, үг хэлэх, ярилцлага өгөх талбарыг хангалттай шийджээ. Ассан улаан өнгө тайз, чимэглэлийн үндсэн код байв. Т.Ариунааг гал улаан өнгөгүйгээр хэрхэн төсөөлөх билээ. Дэлгэцэнд түүний амьдрал хөвөрч эхлэхэд зочид чимээгүйхэн, бахархал дүүрэн сонсож харагдана билээ.


Амьдралын минь алтан босго

Арван зургаан нас минь

Азтайхан баяртайхан

Арван зургаан хавар минь... Тэртээд одсон он жилүүд цангинасан сайхан хоолойгоор бүгдийн зүрх сэтгэлд дурсамж болон асав уу гэлтэй. Дуулсан дуу бүр нь хит болдог дуучин бүсгүйн баяр жаргал, зовлон гуниг, ололт амжилт, ялалтын чимээнд танхим нам жим. Зарим нь суучихсан, хэсэг нь ширээ тохойлдон, үе үе шүүрс алдсан, хөнгөн инээд цацруулсан, уулзалтын уухайн чимээтэй баярт өдөр. Эл өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Инээмсэглэл” хамтлагийн гишүүн, продюсер, хөтлөгч, хөгжмийн зохиолч Б.Долгион агсныг дурссан гунигт өдөр. Урд өдөр нь утас цохиж урьсан эрхмээс эрхэм хүнтэйгээ эргэн хэзээ ч уулзахгүйгээ бодрох элэг эмтрэм агшнууд. Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн бүгд нэгэн дор мэхийн ёсолсон хүндэтгэлт өдөр. Эрхэм хүмүүстээ “Нандин учрал”, “Анхны хайр” пянзаа гарын үсэг зурж дурсгасан билэгт өдөр.


Т.Ариунаа: “Намайг энэ хүртэл үгээр далавч хийж, аялгуугаар дэвэн хөөрч, өндрийн өндөрт нисгэж сонсогч олонд хүргэсэн илч, түлш бол ая зохиогч, үг зохиогч, хөгжмийн зохиолч, продюсер, бүжигчид, дуучид, тоглолтын найруулагч нар, загвар зохион бүтээгч, нүүр будагч гээд он жилүүдийн туршид, цаг үе болгонд сонгогдож ажилладаг уран бүтээл та нар билээ. Аль нэг нь үгүй болбоос угаас бүтээл төрөх боломжгүй. Тиймээс та нартаа баярлаж буйгаа хэлэхийг хүсэж байна. Хэдийгээр уран бүтээл төрлөө ч түүнийг өлгийдөн авч олон арван жил амьд оршоодог үзэгч, сонсогч, дэмжигчид үгүйсэн бол би дуулавч цуурай үгүй, бүживч биелгээ үгүй болох байсан. Та нартаа талархаж байна” гэлээ.


Н.Энхцэцэг

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №015/24642/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай. 


 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт 5 цагийн өмнө
​ Зүрх асна 5 цагийн өмнө
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” 5 цагийн өмнө
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… 5 цагийн өмнө
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна 6 цагийн өмнө
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн 7 цагийн өмнө
​ Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг бол үзэсгэлэн худал… 7 цагийн өмнө
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа 7 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа 7 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллэ… 7 цагийн өмнө
“Монгол генералуудын өдөр” тохиож байна 8 цагийн өмнө
“АМЬ ТАРИА” буюу ТАТМЫН ОЙЖУУЛАЛТ 10 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Ш… 10 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон … 11 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж ба… 11 цагийн өмнө
Шинэ хамбыг сонгох их хуралдаан болно 11 цагийн өмнө
Н.Батсүмбэрэл: Чингэлтэй дүүрэг улс төрийн бодлогын залгамж халаа, шин… 11 цагийн өмнө
АНУ, Ираны хэлэлцээр боллоо 12 цагийн өмнө
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 13 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 2025/04/25