Орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 21-ний өглөө 07:35 цагт Ватиканаас албан ёсны мэдэгдэл гаргаж, Ромын хамба Францис 88 насандаа таалал төгссөнийг зарлалаа. Ромын хамба Францис 1936 оны арванхоёрдугаар сарын 17-нд Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод төрсөн. 2013 оноос католик шашны Ромын хамбаар сонгогдон ажилласан юм.
Түүний цогцсыг Ватиканы Гэгээн Петрийн сүмд байрлуулж, сүсэгтэн олон хүндэтгэл үзүүлэв. Франциск хамба лам Ромын Санта-Мария-Мажоре сүмд өөрийн биеийг оршоохыг гэрээслэсэн байна. Мөн оршуулгын ёслолоо сүр дуулиантай хийхгүй байхыг гэрээслэснийг гаднын эх сурвалжууд мэдээлж байв. Хамбын авсны тагийг лацдан хаах уламжлал, авсанд мөнгө хийх заншлаас татгалзжээ. Оршуулгын ёслолд улс орны төр засгийн тэргүүнүүд оролцлоо. Ромын шинэ хамбыг сонгох их хуралдааныг тавдугаар сарын 5-10-нд хийхээр товлоод байна.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №015/24642/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна