​ Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг бол үзэсгэлэн худалдаа


“Бизнесээ тогтвортой явуулахын тулд чанартай бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна чадварлаг боловсон хүчин, зөв менежмент зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хамгийн зөв шийдэл, том дэмжлэг бол ямар нэгэн зээл, тусламжаас илүүтэй борлуулалтыг нь нэмэгдүүлэх явдал юм. Борлуулалтыг нь яаж дэмжих вэ гэхээр, шууд худалдан авалтаас илүүтэй гадаад, дотоодод нэгдсэн үзэсгэлэн худалдаа тогтмол зохион байгуулж  хамруулах, томоохон төвлөрсөн борлуулалтын цэгүүдийг нэмэгдүүлэх замаар дэмжих нь хамгийн зөв. Аль ч шатны ялангуяа өрхийн үйлдвэрлэлээс жижиг, дунд бизнес рүү шилжиж буй хүмүүсийн хувьд борлуулалт сайтай байх тусам тогтвортой үйл ажиллагаа явуулж, дараагийн шат руугаа гарах боломж нэмэгдэнэ” хэмээн ярих эмэгтэй бол жижиг, дунд бизнес эрхлэгчдийн төлөөлөл буюу “ЖАСҮ” урлангийн үүсгэн байгуулагч Д.Жаргалсүрэн юм.

Түүнтэй адил өрхийн үйлдвэр­лэлээс гараагаа эхэлж, жилээс жилд бүтээгдэхүүнийнхээ чанарыг сайжруулж, борлуулалтаа нэмэгдүүлэх замаар шат ахиж буй үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид жанжин Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 18-20-ны өдрүүдэд цуглав. Тэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны түүхт 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй үзэсгэлэн худалдаанд өөрсдийн нэрийн, онцлох бараа, бүтээгдэхүүнээ дэлгэн борлуулав.  Тодруулбал, тус үзэсгэлэн худалдаанд хоол, хүнс, ноос ноолуур, арьс шир, нэхмэл зэрэг үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 80 гаруй компани оролцсон юм. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлсэн “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний үр дүнд “бойжсон” брэнд бүтээгдэхүүнүүд ч багтаж байлаа. Үзэсгэлэн худалдаанд оролцож буй жижиг, дунд бизнес эрхлэгчид амталгаат худалдааг үйлдвэрийн болон хямдралтай үнээр хэрэглэгчдэд санал болгосноороо онцлогтой байв. Тухайлбал, арьсан цүнх, гутал, сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан нэхсэн оймс, ноолууран хувцас, эсгий гутал зэргийг 10-50 хүртэлх хувийн хямдралтайгаар худалдаалав.  

 

“Амьсгалдаг” гутал 

Сүүлийн үед охид, бүсгүйчүүдийн өдөр тутмын гангараа болсон эсгий гутлыг хямдралтай буюу 60.000-100.000 төгрөгийн үнээр худалдаалж байлаа. Үзэсгэлэн худалдаанд дэлгэгдсэн, загвар, өнгө үзэмжээрээ бүсгүйчүүдийн харааг  булааж буй эсгий гутлууд “ЖАСҮ” урлангийн үүсгэн байгуулагч Д.Жаргалсүрэнгийн бүтээл. Тэрбээр Монгол оронд хамгийн олдоц сайтай түүхий эд болох хонины ноосоор 2017 оноос хойш бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ. Ялангуяа уламжлалт хэрэглээ буюу эсгий гутлын загвар хийцийг өөрчилж, орчин үеийн хэрэглээнд нэвтрүүлэх зорилго өвөртлөн энэ салбарт хөл тавьжээ. 

Эсгий бүтээгдэхүүнүүдээс хамгийн эрэлт хэрэгцээтэй нь гутал, мөн үүний дараа эрэмбэлэгддэг ээмэг, зүүлт, бэлэг дурсгалын зүйлсийг ч тэр эсгийгээр урлаж эхэлсэн байна. Ингэхдээ уламжлалт техник технологийг ашиглахын зэрэгцээ өв соёлыг илтгэн харуулдаг учраас бүтээгдэхүүнээ “Үндэсний бүтээгдэхүүн” хэмээн тодотгосон юм. Мөн жилийн дөрвөн улиралд өмсөх боломжтой гэдгээрээ эсгий гутал онцлогтой аж. Тэрбээр “Хүмүүс эсгий гутлыг зун өмсөж болдог юм уу гэж их асуудаг. Загвар, хийцээс хамаарч эсгий гутлыг аль ч улиралд өмсөх бүрэн боломжтой.  

Яагаад гэвэл, эсгий өөрөө амьсгалдаг ширхэгт. Ноосны ширхгийг микроскопоор харахад монгол хонины ноос дотроо голчтой, хөндий байдаг. Энэ нь агаарын температурыг зохицуулахаас гадна үнэрийг шингээх давуу талтай. Монгол хонь  тэсгим хүйтэн, аагим халуунд дасан зохицож, амьдардаг чадвартай. Тиймээс монгол хонины ноосоор урласан бүтээгдэхүүн давтагдашгүй онцлог, давуу талтай гэсэн үг. Эсгийгээр бараа, бүтээгдэхүүн урлахад 100 хувь гар ажиллагаа ордог учраас цаг хугацаа, хүч хөдөлмөр шаарддаг.  Тиймээс ихээхэн хэмжээний захиалга орж ирсэн тохиолдолд ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг урлан, урлаачидтайгаа хамтарч ажилладаг. 

Монголын үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид хоорондоо өрсөлдөхөөс илүү хамтран ажиллаж, бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах боломжийн төлөө ажилладаг” хэмээгээд сүүлийн үед борлуулалт сайтай, гадаад, дотоодын хэрэглэгчдийн сонирхон худалдан авч буй бүтээгдэхүүнээр эсгий ээмэг, зүүлтийг нэрлэв.  Учир нь, ноосны шинж чанараас хамаарч гоёл чимэглэлийн зүйлс урладаг бөгөөд үнэрт мэдрэмтгий, харшилтай хүмүүс түүн рүү үнэртэй ус, амин тос зэргээ шингээж ашигладаг учраас эрэлт хэрэгцээ өндөр байдаг аж.

 

Амин дэмтэй чихэр 


Үзэсгэлэн худалдаа хөл хөдөлгөөн ихтэй, тэр дундаас нэгэн асарт олны хөл огт тасрахгүй байв. Сонирхвол, тус асарт орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийн төлөөлөл буюу Өвөрхангай аймгийн Хужирт суманд үйл ажиллагаа явуулдаг “Хужирт цагаан” компани өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ дэлгэн амтал­гаат худалдаа явуулж байлаа. Тэд шар сүүний болон сүүтэй чихэр, ааруулыг  зөөлөн, хатуу, аньстай, луувантай гэх мэт олон төрлөөр үйлдвэрлэжээ. Мөн шар сүүний хатаамал ч харагдаж байлаа. Харагдах байдал талаасаа өнгө үзэмж сайтай, “Шар сүүний” гэх нэрнээсээ л сонирхол татаж, амталж үзэх хүсэл төрүүлж буй эдгээр бүтээгдэхүүний уутан дээрх “Хадгалагч бодисгүй, транс тос ороогүй, хүнсний будаг, амт оруулагчгүй” гэх үг, өгүүлбэр эргэлт буцалтгүй, худалдан авалт хийхэд хүргэж байлаа.   

Тус компани одоогоос найман жилийн өмнө буюу 2017 оноос шар сүүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ. Хамгийн анх хүүхэд багачуудын идэх дуртай резинэн чихэр буюу шар сүүний хатаамал үйлдвэрлэж байсан бол өдгөө бүтээгдэхүүнийхээ төрлийг 21 болгож нэмэгдүүлсэн байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн онд “Сүүний охь” хэмээх шинэ бүтээгдэхүүнээ “өлгийдөн” авчээ. Тус бүтээгдэхүүнээ аньстай, чацарганатай, шар тостой, эн­гийн гэсэн төрөлтэйгөөр зах зээлд нийлүүлжээ.

 Ингэж бүтээг­дэхүүнийхээ төрлийг нэмэг­дүүлэхээс гадна зээл авч, сав баглаа боодлоо өөрчилж шинэчилсэн байна.  Тус компани бүтээгдэхүүнүүдээ Улаанбаатар хот болон 18 аймагт нийлүүлдэг бөгөөд цаашид үлдсэн аймгуудад нийлүүлэх, мөн гадаад зах зээлд гаргах зорилго дэвшүүлжээ.  Мөн цаашид үйлдвэрлэлээ өр­гөт­гөж, тоног төхөөрөмжөө сайж­руулахад дэмжлэг хэрэгтэй байгаа талаар тус компанийг үүсгэн байгуулагч Г.Пүрэв ярилаа. Тэрбээр “Бид саяхан Архангай аймагт зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд оролцоод Улаанбаатар хотод ирлээ. Бид манай үйлдвэрийг түшиглэн байгуулагдсан дөрвөн ферм болон 60 малчнаас сүү, шар сүү худалдан авч үйлдвэр үйлчилгээгээ явуулдаг. 

Одоогоор тогмол 30 ажилтан болон цагийн ажилтнуудтайгаар өдөрт хоёр тонн шар сүү, нэг тонн сүүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Манай ээж сүүний үйлдвэрт ажилладаг байсан юм. Тухайн үед шар сүүг нь огт ашигладаггүй, асгадаг байлаа. Тэр үед л “Яагаад энэ сайхан шар сүүг ашиглаж болохгүй гэж” гэдэг санаа сэдлээр олон удаагийн туршилт, оролдлого хийж, тууштай зүтгэсний үр дүнд амжилттай бүтээгдэхүүн болгож чадсан” хэмээгээд шар сүүний ач холбогдлыг онцолсон юм.

Ач холбогдлын тухайд, шар сүү нь эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй, харин ч эерэг нөлөө үзүүлдэг байна. Тодруулбал, бэлчээрийн сарлагийн үнээний сүүний шар сүү нь альбумин, глобулин уураг, үл орлогдох амин хүчил, лактоза, эрдэс бодисыг нөхөж, ашигтай бактерийг дэмжиж, биеийн хорыг гадагшлуулахын зэрэгцээ элэг цөсийг цэвэрлэж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлж, дархлааг дэмждэг байна. Бүтээгдэхүүний үнийн хувьд жингээс хамаарч шар сүүний хатаамал 2100-21000, сүүн чихэр 4500-21000, шар сүүний зөөлөн чихэр 10000, шар сүүний ааруул 13000 төгрөгийн үнэтэй байлаа.

 

Чанараар ялгардаг “Agni” 


Дараагийн онцлох, худалдан авагчдын харааг булаасан бараа, бүтээгдэхүүн бол  “Agni” компанийн үйлдвэрлэж буй арьсан бүтээгдэхүүнүүд байв. 23 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж буй тус компанийн голлохэрий, нн бүтээгдэхүүн нь арьсан цүнх гэнэ. Мөн малгай, картны гэр, түрийвч, бүс, тэлээ зэрэг жижиг эдлэл ч урладаг байна. Цүнхнүүд нь өдөр тутам үүрэх боломжтой гар цүнх, үүргэвч, бичиг хэргийнх, аяных гэх зэргээр өнгө, төрөл загварын өргөн сонголттой бөгөөд үнийн хувьд 75000-298000 төгрөгийн хооронд худалдаалж байлаа.

“Agni”-гийн арьсан цүнхнүүд ижил төрлийн бүтээгдэхүүнээс чанар бөгөөд дотроо олон тасалгаатай, зохион байгуулалт сайтай гэдгээрээ ялгарч, мөн баталгаат хугацаанд гарсан засвар үйлчилгээг өөрсдөө хариуцаж, үнэ төлбөргүй хийдэг гэдгээрээ онцлог, давуу талтай аж. Тухайн бү­тээг­дэхүүний шошго өөрөө баталгааных нь хуудас болдог бөгөөд шошгон дээрх бар код дотор тухайн бүтээгдэхүүнийг хэн, хэзээ, ямар арьсаар хийсэн, хэдэн төгрөгийн үнэтэй вэ гэх мэт мэдээлэл багтдаг байна.

“Covid-19” цар тахлаас хойш цахим худалдаа эрчимтэй хөгжсөн тул тэд цаг үеэ дагаж, цахим орчин ашиглан борлуулалтаа нэмэгдүүлэхэд анхаарч эхэлжээ. Холбогдох байгууллагууд үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжсэн, борлуулалтыг нь нэмэгдүүлэхэд чиглэсэн энэ мэт үзэсгэлэн худалдаа, арга хэмжээг тогтмол зохион байгуулснаар тогтвортой үйл ажиллагаа явуулах, өсөн дэвших боломж нээгдэнэ гэдгийг “Agni” ХХК-ийн менежер Б.Дуламсүрэн онцлон ярилаа. Тэрбээр “Борлуулалт бага үед татвар татаас дарамт болох тал бий. Тиймээс үндэсний үйлдвэрлэгчдэд татвар хураамжийн бодлого уян хатан үйлчилдэг, мөн ажилтнуудыг нь бодлогоор дэмждэг, орон байр зэрэг нийгмийн асуудлаа шийдвэрлэхэд нь тодорхой хэмжээний хөнгөлөлт урамшуулал үзүүлдэг байвал тэр хэрээр ажлын байр нэмэгдэж, урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж нэмэгдэнэ. Үүний үр дүнд үндэсний үйлдвэрлэл илүү хурдтай хөгжиж, дэлхийн зах зээлд гарах бүрэн боломжтой” хэмээв.  

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны түүхт 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан тухайн үзэсгэлэн худалдаанд оролцсон жижиг, дунд бизнес эрхлэгчид борлуулалтыг нэмэгдүүлэх нэг хөшүүрэг бол үзэсгэлэн худалдаа  гэдгийг онцолж, цаашид холбогдох газрууд энэ мэт нэгдсэн үзэсгэлэн худалдаа, арга хэмжээг шат дараатайгаар зохион байгуулбал том дэмжлэг болно гэдгийг тодотгон хэлж байсныг бид энэхүү сурвалжилгаараа дамжуулан уламжилж байна.

С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн" сонины №015/24642/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай. 

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Ч.Энхзул: Тавдугаар сарын 20 миний хувьд бахархлын өдөр байх болно 19 цагийн өмнө
Ялалтын уухайтай өдрүүд 20 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ 20 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн ца… Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар … Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцо… Өчигдөр
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмч… 2025/05/07
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн … 2025/05/07
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал 2025/05/07
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/07
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/05/07
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 2025/05/07
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 2025/05/07
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 2025/05/06
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2025/05/06
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 2025/05/06
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 2025/05/06
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 2025/05/06
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 2025/05/06
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 2025/05/06