“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчуудынхаа эрүүл мэндэд зориулж бүтээсэн

unen
5 цагийн өмнө


Ходоодыг хүний хоёр дахь тархи гэдэг. Тийм ч учраас өнөөдөр хүмүүс эрүүл хоололтыг чухалчлах болсон. Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд хаврын энэ өдрүүдэд шим тэжээлтэй хүнс юунаас ч чухал. Гэвч ажлын завгүй өдрүүд биднийг хооллох хугацаагаа умартахад хүргэдэг. Тэгвэл монгол хүний  бие организмд тохирсон, ээлтэй, “Тоонот” кальцитай, хийцтэй цай худалдаанд гарч, эрэлт ч ихтэй байна. Найрлагадаа кальци, шар будаа, хатаасан сүү, борц, шар тосыг агуулсан энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр өдрийн эрдсээ нөхөж, эрүүл  мэндээ хамгаалах ач тустай. Хүний биед дэмтэй энэхүү бүтээгдэхүүний талаар “Тоонот” кальцитай, хийцтэй цайг санаачлан гаргасан “Эн жи эл эрүүл хүнс” ХХК-ийн захирал Х.Нарангэрэлтэй ярилцлаа.

 -Танай бүтээгдэхүүнийг амт, чанар сайтай гэж хэрэглэгчид ам сайтай байна. Эрэлт ихтэй байна уу?

-“Тоонот” кальцитай, хийцтэй цайг үйлдвэрлэж эхлээд удаагүй байгаа ч  аль хэдийнэ худалдан авагчдын танил бүтээгдэхүүн болсонд баяртай байна. Би уг нь цахилгааны инженер мэргэжилтэй хүн.   Мэргэжлээрээ тасралтгүй 12 жил ажилласан. Гэхдээ өнөөдрийн нийгэм биднээс эрүүл мэндээ анхаарахыг шаардаж байна. “Эрүүл биед саруул ухаан оршино” гэдэг.  

Тиймээс түмэнд хэрэгтэй хүнс үйлдвэрлэх хүсэл зорилгодоо хөтлөгдөн монгол хүний онцлогт тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаа төрж “Тоонот” кальцитай, хийцтэй цайгаа үйлдвэрлэж эхэлсэн юм. Өнөөдөр хэрэглэгчдийн хүртээл болж, амт, чанараараа танигдаж байгаад баяртай байна. Манайх Улаанбаатарт  үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байгаа ч хэрэглэгчдээс “Маш сайн” гэсэн үнэлгээ аваад урамтай байгаа.

-Өнөөдөр цайны бизнес хөгжиж байна. Та бүтээгдэхүүнийхээ онцлогоос дурдахгүй юу?

-2019 оноос хойш гурав дахь хүүхдээ төрүүлчихээд хүнд хэрэгтэй шинэ зүйл хийх эрэлд гарлаа. Өнөөдөр хүний хэрэгцээний хамгийн гол зүйл бол эрүүл хоол, хүнс. Манайхан кальцийн дутагдалд орж, ясны сийрэгжилтэд өртөж байна. Тиймээс бидэнд уламжлалт хүнс их чухал. Манайхан өдөр тутмын хоол хүнсэндээ тэр  бүр кальцитай бүтээгдэхүүн хэрэглээд байдаггүй. Тиймээс кальцитай, хийцтэй цай үйлдвэрлэхийг зорилоо. 

Уламжлалт цайгаа орчин үедээ тохируулан үйлдвэрлэж байна. Бүтээгдэхүүний орцонд юуны түрүүнд шар будаа орно. Шар будааг өвөг дээдэс маань эртнээс хэрэглэж ирсэн. Кальцины дутагдал өнөөдөр их байна. Миний бие ясны сийрэгжилтээс болж зовиурладаг байлаа. Тиймээс найзаасаа кальци худалдан авч хэрэглэснээр өвчин илааршсан. Мөн хатаасан сүү, борц, гэрийн боорцог бүтээгдэхүүний орцонд багтсан.  Тиймээс би бүтээгдэхүүнийхээ кальциа тусгайлан захиалж авдаг.

-Ганцхан  аяга бараг л хоол шиг тэжээлтэй цайнаас өдрийнхөө цэвэр кальциныхаа хэрэгцээг хангана гэсэн үг үү?

-Тийм ээ. Шар тостой, боорцогтой, борцтой, шар будаатай хийцтэй цайн дээрээ цэвэр тойгны яснаас гаргаж авсан цэвэр кальцинаас нэмээд баяжуулж  өгсөн. Хүн өдөрт нэг аяга цай уухдаа шим тэжээлтэй зүйлийг багтааж өгсөн. Мөн бид кальцитай аарц үйлдвэрлэж, хэрэглэгчдэдээ түгээгээд эхэлсэн.

-Танай цайны борлуулалт хаана, хаана түгээгдэж байна вэ?

-Нийслэлийн худалдааны төвүүдээр түгээгдэж байна.  “Алтжин” бөмбөгөр, “Go   To”, “Нарантуул”, “Баялаг Ундраа”, “Энхжин” худалдааны төвүүдээр худалдаалж байна. Орон нутгийн борлуулалтын салхиа Ховд аймгаас эхэллээ. 

-Бүтээгдэхүүнийхээ сав, баглаа боодолд их анхаарсан харагдлаа. Кирил үсгээр болон монгол бичгээр бичсэн нь байна. Цаашид бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэх үү?

-Тийм ээ, нэг удаагийн аяганд дээрх бүх орцоо багтааж, халуун усанд дэвтээгээд хэрэглэхэд тохиромжтой савлагаатай. Үүнээс гадна сав, баглаа боодол, лого шошгоо анхаарсан. Зөвхөн монголчууд маань хэрэглээд зогсохгүй гадаадынхны сонирхох талтай. Цаашдаа “Тоонот” кальцитай, хийцтэй цайгаа технологийн дагуу үйлдвэрлэж, экспортод гаргахаар зорьж байна. Тиймээс дараагийн үйлдвэрлэлтдээ англи, орос тайлбартайгаар хэвлэнэ.

-Цаашдаа танайх бүтээгдэхүүнээ өргөжүүлэх үү?

-Тийм ээ, би өөрийгөө хөгжүүлж эрүүл хооллолтын чиглэлээр суралцахаар төлөвлөж байна. Мөн бүтээгдэхүүнээ өргөжүүлж, кальцитай бэлэн хоол хийхийг зорьж байна.

  

“Тоонот” кальцитай, хийцтэй цайны орц болон ач тус

Шар будаа:

 

Шар будаа нь эслэгийн агууламж өндөртэй тул цусан дахь сахарын хэмжээг зохицуулахад тустай. Мөн гликемийн индекс багатай тул цусан дахь сахарын түвшнийг огцом нэмэгдүүлдэггүй. Судалгаагаар хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижинтэй 105 өвчтөнд шар будаанд суурилсан өглөөний цайг хэрэглүүлэхэд хоолны дараа цусан дахь сахарын хэмжээ буурч байсан байна.

Шар будаанд агуулагдах уусдаг эслэг нь холестеролын түвшнийг бууруулдаг. Шар будаа нь глютен агуулдаггүй тул глютенд харшилдаг хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.

 Шар тос:

 

Өдөрт шагайн чинээ шар тос идэж заншвал зөнөгрөх өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Зүрхний тамирыг сайжруулна. Уушигны хатингарлыг арилгана. Үс гэзэгний өнгийг сэргээж тэжээллэг болгоно. Зүс царайд өнгө нэмж, нүдийг гэрэлтүүлнэ. Дотор эрхтнүүдийг цохилт, доргилт хөдөлгөөнөөс хамгаална. Судасны хананд илүүдэл тос хуримтлагдаж судас хатуурахаас сэргийлнэ. Ясны сийрэгжилтээс хамгаална. Элэг өөхлөхөөс сэргийлнэ.

 

Кальци: 

Кальцийг өдөр тутамдаа хэрэглэж хэвшсэнээр нүдний хараа, зүрх судасны үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулдаг. Үүнээс гадна бидний авч буй кальцийн 99 хувь нь яс, шүдэнд хүрч үйлчилдэг бөгөөд биен дэх кальци дутагдсан үед яс шүднээс өөрийгөө нөхдөг. 

Нэрийн хуудас:

“Эн жи эл эрүүл хүнс” ХХК
Хаяг: Баянзүрх дүүрэг
Page: Health Food Store
Утас: 66006655
99635505
99144201

Н.Энх

 Эх сурвалж: Монголын үнэн сонины №016/24643/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 3 цагийн өмнө
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 4 цагийн өмнө
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 5 цагийн өмнө
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 5 цагийн өмнө
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 5 цагийн өмнө
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 5 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 5 цагийн өмнө
Б.Жигмэддорж: Монголын авто, мото спортын хөгжлийг олон улсад харуулах… 5 цагийн өмнө
​ Нийгэмд инээд ус, агаар шиг хэрэгтэй 5 цагийн өмнө
Алганд ассан авлига 5 цагийн өмнө
Бүсийн зөвлөгөөний өгөөж 5 цагийн өмнө
“Шинэ цагийн хуучин хүү” /Рemейk/ 6 цагийн өмнө
Кашмир цөмийн гүрнүүдийг хагаралдууллаа 6 цагийн өмнө
Трампын 100 хоногийг дүгнэлээ 6 цагийн өмнө
Шинэ папыг шийдвэрлэх сорилтууд угтана 6 цагийн өмнө
Ялалтын баяраар ОХУ гал зогсооно 6 цагийн өмнө
Эх оронгүй эх оронч 6 цагийн өмнө
Нийслэлийн МАН хоёр дахь зууны түүхээ бичиж эхэллээ 6 цагийн өмнө
Өнгө зассан хүүхдийн парк үүдээ нээнэ 6 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 7 цагийн өмнө