ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 8-10-нд гал зогсоох санал тавьсан. Үүний дараа Украины Гадаад хэргийн сайд Андрей Сыбига “Хэрэв Москва энх тайвныг хүсэж байгаа бол нэн даруй галаа зогсоох ёстой” гэж цахим хуудастаа бичсэн байна.
Тэгвэл Сергей Лавров БРИКС-ийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараа хэлсэн үгэндээ “Ерөнхийлөгчийн санал бол урьдчилсан нөхцөлгүйгээр шууд хэлэлцээрийн эхлэл юм. Ялалтын 80 жилийн ойн баярыг тэмдэглэх өдрүүдэд Украин дахь цэргийн ажиллагааг гурван өдрийн турш зогсооно” хэмээлээ.
Ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх ёслолд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро, Бразилын Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва, Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Киргизийн төрийн тэргүүн Садыр Жапаров , Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, Тажикистаны удирдагч Эмомали Рахмон нарын төрийн дээд зочид оролцохоор төлөвлөж байна.
Эх сурвалж: Монголын үнэн сонины №016/24643/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна