Шинэ папыг шийдвэрлэх сорилтууд угтана

unen
4 цагийн өмнө

Ромын шинэ папыг сонгох кардиналуудын хурлыг энэ сарын 7-нд зарлав. Энэ удаагийн чуулганаар 135 сонгогч санал өгөх эрхтэй бөгөөд нийт сонгогчдын гуравны хоёрын санал авсан нь ялах юм. Пап бол католик сүмийн тэргүүн,  Ромын анхны бишоп Гэгээн Петрийн залгамжлагч гэж тооцогддог. 

Тэрбээр сүмд хууль тогтоох дээд эрх мэдлийг хэрэгжүүлдэг, хууль санаачлан, өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй. Гэхдээ протестант,  үнэн алдартан тэргүүтэй  Христийн бусад шашинтан түүний эрх мэдлийг хүлээн зөвшөөрдөггүй аж. Католик сүмийн шинэ тэргүүнийг олон сая еврогийн төсвийн алдагдал хүлээж байна. “Ройтерс” агентлагийн эш татсанаар Ватиканы санхүүгийн зөрүү нэмэгджээ. Хэдийгээр Ватикан 2022 оноос хойш төсвийн тайлангаа бүрэн эхээр нь нийтлээгүй. 

Хамгийн сүүлийн багц баримт бичигт 83 сая еврогийн алдагдал илэрчээ. Шинэ папын шийдвэрлэх шаардлагатай бусад сэдэвт санваартнуудын тоо буурсан,  ЛГБТ хүмүүсийг католик шашны нийгэмлэгт хамруулах зэрэг хөндөх асуудал багтсан. Энэ удаагийн нууц санал хураалтад тэргүүлэх нэр дэвшигчээр Филиппиний кардинал Луис Тагл, консерватив байр суурьтай, Хятадтай хамтран ажиллахыг дэмждэг Италийн Пьетро Паролин нарыг нэрлэж байна. Боломжит нэр дэвшигчдийн дунд Голландын  Виллем Якоб Эййк, Шри Ланкийн кардинал Малколм Ранжит, Гвиней улсын Роберт Сара нар өрсөлдөнө. Пап Франциск амьд ахуйдаа ЛГБТ иргэдийг  дэмжиж, уламжлалт католик шашны хуучинсаг үзэлтнүүдийн дургүйцлийг хүргэсэн удаатай.

Эх сурвалж: Монголын үнэн сонины №016/24643/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 57 минутын өмнө
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2 цагийн өмнө
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 2 цагийн өмнө
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 3 цагийн өмнө
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 3 цагийн өмнө
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 3 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 3 цагийн өмнө
Б.Жигмэддорж: Монголын авто, мото спортын хөгжлийг олон улсад харуулах… 3 цагийн өмнө
​ Нийгэмд инээд ус, агаар шиг хэрэгтэй 3 цагийн өмнө
Алганд ассан авлига 3 цагийн өмнө
Бүсийн зөвлөгөөний өгөөж 3 цагийн өмнө
“Шинэ цагийн хуучин хүү” /Рemейk/ 3 цагийн өмнө
Кашмир цөмийн гүрнүүдийг хагаралдууллаа 4 цагийн өмнө
Трампын 100 хоногийг дүгнэлээ 4 цагийн өмнө
Шинэ папыг шийдвэрлэх сорилтууд угтана 4 цагийн өмнө
Ялалтын баяраар ОХУ гал зогсооно 4 цагийн өмнө
Эх оронгүй эх оронч 4 цагийн өмнө
Нийслэлийн МАН хоёр дахь зууны түүхээ бичиж эхэллээ 4 цагийн өмнө
Өнгө зассан хүүхдийн парк үүдээ нээнэ 4 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 4 цагийн өмнө