Трампын 100 хоногийг дүгнэлээ

unen
4 цагийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөсний дараах 100 хоног боллоо. Бэлгэдлийн ач холбогдолтой 100 хоногийн дараа Цагаан ордны тэргүүний үнэлгээ буурч, 41 хувьд хүрчээ. Гэхдээ Бүгд найрамдах намын гишүүдийн олонх нь Ерөнхийлөгчийн ажлын гүйцэтгэлийг үнэлж байна. CNN агентлагийн санал асуулгаас үзвэл, хилийн аюулгүй байдлыг хангах хүчин чармайлт, цагаачлалын бодлогыг иргэд сайшааж байна. 

Харин инфляц болон тарифын асуудлыг оролцогчдын дөнгөж 33 хувь нь дэмжжээ. “Экономист” сэтгүүлд бичсэнээр эхний 100 хоногт Украины асуудлыг зохицуулах тохиролцоонд хүрнэ гэж найдаж байсан. АНУ-ын зуучлалаар Москва, Киевийн тал 30 хоногийн хугацаатай эрчим хүчний дэд бүтцэд харилцан халдахыг зогсоохоор тохиролцсон ч дагаж мөрдөхгүй байгаа. Трампын баг ОХУ, Украин болон Европын түншүүдтэй идэвхтэй харилцахыг эрмэлздэг. 

Сонгуулийн кампанит ажлын үеэр тэрбээр Америкийн аж үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд бүх импортын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах, тэр дундаа гадаадын компаниудыг АНУ-д үйлдвэрээ байршуулахыг ятгахаа  амласан. Улмаар 180 улсад харилцан тариф тогтоожээ.  Мөн АНУ-ын хамгийн том худалдааны түншүүд болох Канад, Мексикт онцгой анхаарал хандуулсан. 

Дональд Трамп Цагаан ордонд эргэж ирэхээсээ өмнө хууль бус шилжилт хөдөлгөөн, хар тамхины наймаатай тэмцэхээ мэдэгдэж байсан юм. 

Эх сурвалж: Монголын үнэн сонины №016/24643/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 1 цагийн өмнө
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2 цагийн өмнө
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 3 цагийн өмнө
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 3 цагийн өмнө
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 3 цагийн өмнө
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 3 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 3 цагийн өмнө
Б.Жигмэддорж: Монголын авто, мото спортын хөгжлийг олон улсад харуулах… 3 цагийн өмнө
​ Нийгэмд инээд ус, агаар шиг хэрэгтэй 3 цагийн өмнө
Алганд ассан авлига 4 цагийн өмнө
Бүсийн зөвлөгөөний өгөөж 4 цагийн өмнө
“Шинэ цагийн хуучин хүү” /Рemейk/ 4 цагийн өмнө
Кашмир цөмийн гүрнүүдийг хагаралдууллаа 4 цагийн өмнө
Трампын 100 хоногийг дүгнэлээ 4 цагийн өмнө
Шинэ папыг шийдвэрлэх сорилтууд угтана 4 цагийн өмнө
Ялалтын баяраар ОХУ гал зогсооно 4 цагийн өмнө
Эх оронгүй эх оронч 4 цагийн өмнө
Нийслэлийн МАН хоёр дахь зууны түүхээ бичиж эхэллээ 4 цагийн өмнө
Өнгө зассан хүүхдийн парк үүдээ нээнэ 5 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 5 цагийн өмнө