Эрх зүйн үндэслэл:
1. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны есдүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаар хуралдааны тэмдэглэлд: -Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт ороогүй, тэнцээгүй, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татвар, агаарын бохирдлын төлбөрөө төлөөгүй авто тээврийн хэрэгслийг авто замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Зам, тээврийн хөгжлийн сайд, Сангийн сайдын хамтарсан Хуулийн хэрэгжилтийг хангуулах арга хэмжээний тухай 2023 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн А/57/48 тоот тушаалд: -Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Автотээврийн тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд нийцүүлэн автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт ороогүй, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх,
3. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг тооллогыг зохион байгуулах ажлын төлөвлөгөө батлагдсан.
4. Автотээврийн үндэсний төвийн захирлын 2023 гуравдугаар сарын 16-ны өдрийн А/67 тоот тушаалаар ажлын хэсгийг байгуулсан.
5. Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл үзлэг, тооллогыг зохион байгуулах ажлын төлөвлөгөөг 2023 оны гуравдугаар сарын 13-нд баталсан.
6. Хамтран ажиллах тухай албан тоот болон зааврыг 2023 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 1/297 тоот албан бичгээр ЦЕГ, ТЕГ, нийслэлийн захирагчын алба, 21 аймгийн Засаг дарга нарт хүргүүлсэн.
Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ:
• Нийслэлийн Засаг даргын 2023 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн А/402 тоот Ажлын хэсэг байгуулах захирамжийг баталж, мөн оны тавдугаар сарын 11-ний өдөр тус ажлын хэсэг хуралдаж, шинэчилсэн бүртгэлийн үйл ажиллагааны талаарх танилцуулгыг Автотээврийн үндэсний төвөөс өгсөн.
• Шинэчилсэн бүртгэлд хамрагдах тээврийн хэрэгслийн судалгааг дүүрэг бүрээр гарган нийслэлийн Засаг даргын тамгийн газар болон дүүргүүдэд хүргүүлсэн.
• Нийслэлийн дүүргүүдэд ажиллах баг хороо, нийгмийн ажилтан нарт шинэчилсэн бүртгэлтэй холбоотой мэдээлэл болон мэргэжил арга зүйн зөвлөгөөг 2023 оны тавдугаар сарын 15-25-ны өдрийн хооронд өгсөн.
• 21 аймгийн Автотээврийн төвийн дарга, бүртгэлийн мэргэжилтнүүдтэй нийт долоон удаагийн цахим хурал зохион байгуулж нэгдсэн мэдээлэл болон тухай бүр авч хэрэгжүүлэх ажлын талаар чиглэл өгч ажилласан.
• Шинэчилсэн бүртгэлд нийслэлд есөн дүүргийн 204 хорооны 827, орон нутагт 714, нийт 1541 албан хаагч ажилласан.
Үр дүн:
I. Зам, тээврийн хөгжлийн сайдын түр түдгэлзүүлэх тушаалын хүрээнд нийт 35078 иргэдийн хүсэлтийг хүлээн авч, хасалт хийснээр 2024 оноос эхлэн татварын ногдол дахин нэмж үүсэхгүй байх асуудлыг шийдвэрлэсэн.
II. Техникийн хяналтын үзлэгт улсын хэмжээнд нийт 514633 буюу 46 хувь нь хамрагдсан. Энэ нь 2023 оны жилийн эцэст нийт бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 75 орчим хувь үзлэг оншилгоонд хамрагдахаар байна.
III. Нотариатын гэрээгээр худалдсан боловч худалдаж авсан иргэн нь шилжилт хөдөлгөөн хийлгээгүйн улмаас тухайн тээврийн хэрэгслийн торгууль, татвар өөрийнх нь нэр дээр үүсэж байгаа 25405 иргэн байна. Эдгээр иргэнд шилжилт хөдөлгөөн хийлгэх зайлшгүй шаардлага үүсэж байгаа талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.
IV. Дахин ашиглах боломжгүй болсон тээврийн хэрэгслийг бүртгэлийн сангаас хассанаар улсын хэмжээний бодлого төлөвлөлтөд тоон мэдээ бодитойгоор гарна.
Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ:
• Түр түдгэлзүүлэх тушаалын хүрээнд авсан иргэдийн хүсэлтэд дурдсан тээврийн хэрэгслийн улсын дугаарын жагсаалтыг нэгтгэн ЗТХЯ-нд хүргүүлэн бүртгэлийн программд дугаарыг хязгаарлана.
• ТЕГ, ТЦГ-т хасагдсан улсын бүртгэлийн дугаарын жагсаалтыг албан тоотын хамт хүргүүлж үүссэн торгууль, татварын ногдлыг иргэний бүртгэлийн дугаар дээр, ААНБ-ын хувьд регистр дээр болгох.
• Е-Монголиа цахим сайтаар иргэдэд техникийн хяналтын үзлэгийн хугацааг сануулсан мессеж тогтмол явуулдаг болох талаар арга хэмжээ авч ажиллана.
• Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журамд нотариатын гэрээгээр худалдсан иргэдийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн талаар нэмэлт заалт оруулах санал боловсруулна. “Эрх зүйн орчин боловсронгуй болгох”
• Гэрээ хэлэлцээрээр тээврийн хэрэгслээ бусдад худалсан бол тухай бүрд нь бүртгэлийн байгууллагад хандан шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хийлгэж байх талаарх мэдээллийг хэвлэл мэдээллээр тогтмол явуулна.
• Түр журмаар хассан тээврийн хэрэгслийг сэргээх эрх зүйн орчин бүрдүүлэн программд холбогдох хөгжүүлэлт хийнэ.
С.Аз
Эх сурвалж: Монголын үнэн сонин №029/24560/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна