Ирэх оноос тэтгэврээ таван жилээр тооцуулан, шинэчлэн тогтоолгож болно


Энэ удаагийн “Таны өмнөөс гүйе” буланд  уншигчдаас ирүүлсэн асуултыг багцлан, тэтгэвэртэй холбоотой асуудлыг онцоллоо. УИХ-ын хаврын чуулганаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг баталсан. Мэргэжлийн байгууллагууд хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой дагалдах журамд өөрчлөлт оруулж,  бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Тэтгэврийн асуудлаар уншигчдын асуултанд  НДЕГ-ын мэргэжилтэн хариулж байна.

Тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх материалтай ТАНИЛЦ

-Өндөр насны тэтгэвэр анх тогтоолгох гэж байгаа иргэн ямар материал бүрдүүлэх вэ?

  • Өргөдөл
  • 1995 оноос өмнө ажил хөдөлмөр эрхэлж байсан бол Хөдөлмөрийн дэвтэр
  • 1995 оноос хойш шимтгэл төлж ажилласан бол Нийгмийн даатгалын дэвтэр
  • Хугацаат цэргийн албыг байлдагч, түрүүчээр хаасан бол цэргийн батлах
  • 1995 оноос өмнөх таван жилийн цалин хөлсийг сонгосон тохиолдолд холбогдох төрөлжсөн архивын лавлагаа эсвэл аж ахуйн нэгж, байгууллагын дарга, нягтлан бодогчийн гарын үсэг, тэмдгээр баталгаажсан цалин хөлсний тодорхойлолт
  • Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэх зэрэг баримт материал шаардлагатай.

Тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлэнэ

-Тэтгэвэр тогтоолгох материа­лаа иргэн хэзээ өгөх вэ?

-Нийгмийн даатгалын сангаас Өндөр нас, олон хүүхэдтэй, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр гээд тэтгэвэр тогтоолгох төрлүүд байна. Жишээлбэл, Нийгмийн дааталын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзлыг хангасан иргэн тэтгэвэр тогтоолгох баримт бичгээ өөрийн харьяаллын аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст бүрдүүлж өгнө. Хуульд зааснаар иргэний тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг нийгмийн даатгалын байгууллага 30 хоногийн дотор шийдвэрлэдэг.

Тэтгэврийг орлогын дунджаас 45 хувиар тогтооно

-Өндөр насны тэтгэврийн хувь хэмжээг хэрхэн боддог вэ?

-2020 оноос өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан долоон жилийн буюу 84 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 45 хувиар тогтоож байна. Харин 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөх хуулиар Нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэврийн хуульд зааснаар даатгуулагч тэтгэвэр тогтоолгохдоо шимтгэл төлж ажилласан сүүлийн 20 жилийн доторх дараалсан таван жил буюу 60 сарын цалин хөлснөөс тооцно.

Малчин өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй

-Малчин хүн тэтгэврээ хэрхэн тооцуулах вэ?

-Малчин гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд зааснаар мал аж ахуйн эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг ойлгоно. Түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр мал маллаж байсан малчныг хамааруулна. Малчин нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох иргэн хуульд зааснаар нийтдээ 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн үүнээс 15 жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 нас хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн үүнээс 12 жил зургаан сар малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 нас хүрсэн малчин эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй.

Малчнаар ажилласанд хамаарахгүй хугацаа

  • Ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид суралцсан хугацаа,
  • Цэргийн алба хаасан хугацаа,
  • Малчнаас өөр ажил, хөдөлмөр эрхэлсэн хугацаа,
  • Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаны улмаас нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр, нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байсан хугацаа.

Малчин өндөр насны тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг:

  • Өргөдөл;
  • Нийгмийн даатгалын дэвтэр;
  • Даатгуулагч 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр, хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр;
  • Даатгуулагч 1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт;
  • Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан тухай нийгмийн даатгалын байгууллагаас олгосон баримт, лавлагаа;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар, эсвэл лавлагаа;
  • Тухайн үед оршин сууж байсан тухайн баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  • Малчнаар ажилд томилсон, чөлөөлсөн тухай тушаал, эсвэл хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, эсвэл тэдгээртэй адилтгах гэрээ;
  • 1995 оноос хойш малчнаар ажилласныг нотлох “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого”-ын бүртгэл, лавлагаа;

Тэтгэврээ нэмэгдүүлэх бол харьяа дүүргийн даатгалын хэлтэст хандана

-Тэтгэврээ тогтоолгосон ч үргэлжлүүлэн ажилласан тохиолдолд хэдэн хувиар нэмдэг вэ?

- Өндөр насны тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгосноос хойш 12 сар буюу нэг жил шимтгэл төлж ажиллаад авч байгаа тэтгэврээ нэмэгдүүлэх боломжтой. Энэ тохиолдолд харьяа аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хандаж хүсэлтээ гаргана. Тэтгэврийг нэмэгдүүлэхдээ анхны тэтгэвэр тогтоолгосон сарын дундаж цалингаас нэг жилд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар тус тус бодож нэмэгдэл олгоно.

Тахир дутуугийн тэтгэвэр авч байх хугацаандаа нийгмийн даатгалд хамрагдаж болно

-Эрүүл мэндээсээ шалтгаа­лаад групп тогтоолгон авч байсан хүн үргэлжлүүлээд тэтгэвэр тогтоолгоход мөнгө нь нэмэгдэх үү?

-Даатгуулагч тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авч байх хугацаандаа нийгмийн даатгалд хамрагдаж болно. Тахир дутуугийн тэтгэвэр авагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох нөхцөлийг хангасан тохиолдолд тэтгэврээ бодуулж, аль өндөр буюу өөрт таатай нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгох боломжтой.

 

Ирэх оноос тэтгэврийг дараалсан таван жилээр тооцож тогтооно

-УИХ-ын хаврын чуулганаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулж, тэтгэврийг долоон жилээр тооцдог байсныг таван жил болгосон. Хууль хэзээнээс  мөрдөгдөж эхлэх вэ?

-УИХ-аас Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгыг 2023 оны долдугаар сарын 7-нд баталсан бөгөөд 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлнэ. Нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэврийн хуульд зааснаар даатгуулагч тэтгэвэр тогтоолгохдоо шимтгэл төлж ажилласан сүүлийн 20 жилийн доторх дараалсан таван жил буюу 60 сарын цалин хөлснөөс тооцно.

 

Тэтгэврээ шинэчлэн тооцуулах хүсэлтээ өгч болно 

-Зарим иргэн тэтгэврээ долоон жилээр тооцуулан тогтоолгосон байгаа. Тиймээс хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой таван жилээр тооцуулж, тэтгэврээ шинэчлэн тогтоолгож болох уу?

-Болно. Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх тул өмнө нь зургаа, долоон жилийн цалин хөлснөөс тэтгэврээ тогтоолгосон тэтгэвэр авагч уг хугацаанаас хойш тэтгэврээ таван жилийн цалин хөлснөөс шинэчлэн тооцуулж болно.

Тэтгэврийн зөрүү мөнгийг нөхөн олгохгүй

-Тэтгэврийг анх долоон жилээр тооцуулан тогтоолгосон иргэд таван жилээр бодуулахад зөрүү мөнгө үүснэ. Тэтгэврийн зөрүү мөнгийг нөхөн олгох уу?

-Хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой тэтгэвэр авагч нэг удаа тэтгэврээ өөрчлөн тогтоолгож  болно. Харин зөрүү олгох асуудлыг хуульд тусгаагүй. 

Сайн дурын даатгуулагчийн төлөх шимтгэлийн дээд хязгаарыг шинэчилсэн

-Шинэчилсэн хуулиар сайн дурын даатгал төлөгчийн дээд хэмжээнд хязгаар тогтоосон уу. Насаараа улсад хөдөлмөрлөсөн хүмүүс бага тэтгэвэр тогтоолгоод, сайн дураараа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлж байсан зарим хүн тэтгэвэр тогтоолгох сүүлийн жилүүддээ нийгмийн даатгалын шимтгэл өндөр төлж, тэтгэврээ өндөр тогтоолгож байна гэсэн шүүмжлэл байдаг?

 -Одоогийн хуулиар сайн дурын даатгалуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх дээд хязгаар 5 500 000 төгрөг байгаа. Хуулийн шинэчилсэн найруулгад сайн дурын даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хязгаарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоо дахин нэмэгдүүлсэн орлогоос буюу 3 850 000 төгрөгөөс тооцон төлөхөөр зохицуулсан. 

Хамтын тэтгэврийн хууль хэрэгжинэ

-Шинэчилсэн хуульд анх удаа нас барсан иргэний ар гэрт тэтгэврийн 20 хувийг олгохоор заажээ. Ар гэр гэдэгт хэн хамаарах вэ?

-Өндөр насны тэтгэвэр авч байсан тэтгэвэр авагч нас барсан бол түүний нөхөр /эхнэр/-ийн өндөр насны тэтгэврийг хэмжээг нас барсан тэтгэвэр авагчийн авч байсан тэтгэврийн 20 хувиар нэмэгдүүлэхээр шинэчилсэн хуульд заасан.

Н.Энхлэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №039/24570/


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.179.132
Өчигдөр
0
0
Тэтгэвэр тогтоолгосон хугацаанаасаа хойшхи жилээр шинэчлэн тогтоолгож болох уу
Хариулах
Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 7 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 9 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 10 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 10 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 10 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 10 цагийн өмнө
SDY Calling you... 10 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 10 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 11 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 11 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 11 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22