Хүүхэд, залуучуудад зориулсан соёлын орон зай


Хүүхэд, залуучуудын театрын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, өнгөрсөн сарын 25-нд бяцхан үзэгчдээ хүлээн авлаа. Олон улсын стандартад нийцсэн, 850 хүний багтаамжтай шинэ театрын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын нэр бүхий гишүүд, Соёлын сайд Ч.Номин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Түүнчлэн урлаг, соёлын салбарын үе үеийн төлөөлөл, хүүхэд, залуус олноор ирж шинэ театрынхаа анхны уран бүтээлийг үзэж сонирхсон юм. 27 жилийн дараа дахин үүд хаалгаа нээсэн Хүүхэд, залуучуудын театрын тайзнаа МЗЭ-ийн шагналт зохиолч Н.Сүхдоржийн "Арслан хүлэгт баатар" жүжгийг тоглож үзэгчдэдээ хүргэлээ. Түүнчлэн Төрийн соёрхолт, зохиолч Дарма.Батбаярын “Хайрыг хайрла” жүжгийг орчин үеийн шийдэл бүхий дэлхийн жишигт нийцсэн тайз, дуу, гэрэл, тусгай эффектүүд ашиглан үзэгч хүүхдүүддээ толилуулав.


 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Хүүхдийн төлөөх хөрөнгө оруулалтыг харамлана гэдэг ирээдүйгээ бүдгэрүүлж байна гэсэн үг. “Харамч хүн хоёр дахин төлдөг” гэдэгчлэн шилжилтийн цаг хугацаанд боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарыг орхисон нь өнөөдрийн нийгмийн бухимдлын суурь шалтгаан болсон. Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа хөшгөө нээж, Төрийн соёрхолт, зохиолч Дарма.Батбаярын “Хайрыг хайрла” жүжгээр дахин сэргэв. Театрын урлагийн соёлыг түгээж ирсэн үе үеийн уран бүтээлчдэдээ талархал илэрхийлье. Шинэ театрын шинэхэн уран бүтээлч дүү нартаа урлагийн өндөр амжилт хүсье” гэжээ.


Анх 1951 онд Хүүхдийн төв театр нэртэйгээр байгуулагдаж, 1967 онд Хүүхэд залуучуудын театр болгон өргөжүүлэн ажиллаж байсан ч 1997 онд хувьчлагдсанаар үйл ажиллагаагаа зогсоож улмаар улсын хэмжээнд хүүхэд залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвих театргүй болоод байсан юм. 2021 оны зургадугаар сарын Засгийн газрын хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд Хүүхэд, залуучуудын театрыг байгуулахаар шийдвэрлэсний дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж, ийнхүү нээгдлээ.


Энэхүү театр нь Сонгинохайрхан дүүргийн 341 мянган иргэний төдийгүй нийт Монгол Улсын хүүхэд, залуучуудын оюуны хөгжил, гоо зүйн боловсрол, дэлхийн театр урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагийг өвлөн уламжлуулах, уран сайхны олон талт чиг хандлагыг танин мэдэх боломжийг нээж, бүх нийтийн соёлын боловсролыг дэмжих, хамтдаа сурч, хөгжих соёлын орон зай болох юм.

Хүүхэд, залуучуудын театрын шинэ барилга нь нийт 12900 ам метр талбай, дуу бичлэгийн студи, видео студи, кофе шоп, ресторан болон дугуйлан сургалтын үйл ажиллагаа явуулж хүүхэд залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвих төдийгүй соён гэгээрлийн олон талт үйл ажиллагаа явуулах төв ажээ.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №017/24596/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээ… 3 цагийн өмнө
Хэн юу хэлэв 5 цагийн өмнө
Ялагчгүй тоглоомын золиос... 5 цагийн өмнө
Цахим мөрийтэй тоглогчдыг дөнгөлөх хуулийн шинэчлэл 5 цагийн өмнө
Улс төр үймээн бужигнаантай, саарал ордон сандал суудлын хэрүүлтэй 7 х… 6 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан 6 цагийн өмнө
Улсын баяр наадмаар найман өдөр амарна Өчигдөр
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… 2025/06/04
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв 2025/06/04
Улаанбаатарт 20 хэм дулаан байна 2025/06/04
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 2025/06/03
ФОТО: УИХ-ын чуулган 2025/06/03
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 2025/06/03
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 2025/06/03
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/02
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 2025/06/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02