Соёлын сайд Ч.Номин уриалга дэвшүүллээ



-Энэ удаагийн ерөнхий чуулганд Ази, Номхон далайн бүсийн 24 орны 160 гаруй зочин төлөөлөгч оролцож байна -
ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн хорооны 10 дугаар ерөнхий чуулган Улаанбаатар хотод эхэллээ. Энэ удаагийн чуулганаар хорооны үйл ажиллагааны зохион байгуулалтын механизмыг сайжруулах, гишүүн улсын сүүлийн хоёр жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын тайланг сонсох болон гишүүн улсаас Ази, Номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад нэр дэвшүүлсэн өвийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. 
Хоёр жил тутамд аль нэг гишүүн оронд зохион байгуулдаг ерөнхий чуулганд Ази, Номхон далайн бүсийн 24 орны 160 гаруй зочин төлөөлөгч оролцож буйгаараа онцлогтой. 
ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн хорооны 10 дугаар ерөнхий чуулганыг нээж Соёлын сайд Ч.Номин “Баримтат өв бол хүн төрөлхтний туулж өнгөрүүлсэн цаг хугацааг эргэн санах, түүнээс суралцах, ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлөхөд үнэлж баршгүй хувь нэмэр оруулдаг соёлын өвийн онцгой хэлбэр юм. 
Тийм ч учраас бид энэхүү өвийн үнэ цэнийг хамгаалах, сурталчлах үйлсэд боломжит нөөцийг хуваарилж, хамтын хүчин чармайлт гаргах учиртай. Цаг агаарын дулаарлаас үүдсэн байгалийн гамшиг, геополитикийн зөрчилдөөнөөс үүдсэн дайн тулаан, цар тахал, цагаачлалын урсгал зэрэг дэлхий дахиныг хамарсан томоохон асуудлууд нь соёлын өвийг хамгаалах бүх нийтийн анхаарлыг сулруулж, үнэ цэнт байдлыг дордуулах голлох хүчин зүйл болж байгаад дүгнэлт хийж, хариу арга хэмжээг хамтын хүчээр шуурхай бөгөөд оновчтой авч хэрэгжүүлэхийг оролцогч талуудаас шаардаж байна. 
Соёлын өвд учирсан аливаа гарз хохирол нь зөвхөн нэг хүний, нэг улсын хэрэг бус нийт хүн төрөлхтний сан хөмрөгт тохиолдож буй нөхөж баршгүй хохирол юм. Монголчууд “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэдэг. Баримтат өвийг хамгаалах сайн туршлагуудыг өөр хоорондоо солилцож, шинэ арга замуудыг тодорхойлон, аливаа эрсдэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх хамтын хүчин чармайлтаа улам бүр нягтруулан, түншлэлийг шинэ шатанд гаргаж, хамтран ажиллахыг “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн хорооны гишүүн орнуудад уриалж байна. Энэ бүх хүчин чармайлт соёлын хамтын ажиллагаагаар дамжуулан хүмүүсийн итгэлцлийг бэхжүүлж, харилцан бие биеэ хүндэтгэх үзэх үзэл санааг дэлгэрүүлэн, ирээдүй хойч үеийг илүү сайн сайхан нийгэм рүү хөтлөх болно” хэмээлээ. 
ЮНЕСКО баримтат өвийн хүн төрөлхтний хөгжилд оруулах хувь нэмэр, үүрэг, ач холбогдлыг харгалзан тэдгээрийг хамгаалах, сурталчлах арга хэмжээг олон улсын хамтын ажиллагаандаа тулгуурлан хэрэгжүүлэх зорилготойгоор “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийг 1992 онд баталжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлдэг нэг чухал арга хэмжээ бол түүх, соёл, шинжлэх ухааны үнэ цэн, ач холбогдолтой баримтат өвийг бүсийн болон олон улсын жагсаалтад бүртгэж, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, олон нийтэд сурталчлах явдал юм. Өнгөрсөн хугацаанд манай улсаас олон улсын жагсаалтад гурван баримтат өв, Ази, Номхон далайн бүсийн жагсаалтад дөрвөн өв бүртгүүлсэн. 
Баримтат өвийн Ази, Номхон далайн бүсийн хорооны Ерөнхий чуулганыг эх орондоо зохион байгуулснаар ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн ач холбогдлыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, баримтат өвийн хадгалалт хамгаалалтын механизмыг бүтээлчээр ашиглах, олон нийтийн оролцоог өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой болох юм.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №018/24597/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22